33

989 87 16
                                    

Чи гэнэт төрөлх хэлээрээ ярьж эхэлвэл

Тэил

Та хоёр хамтдаа гэрээ цэвэрлэж байсан ба чамайг Тэил хүчээр цэвэрлүүлж байгаа билээ.

Чи шал арчиж байснаа гэнэт амандаа төрөлх хэлээрээ үглэж эхлэлээ.

Тэил: Тэнгэр минь, чи яг л дээр үеийн шулагнадаг хүүхэлдэйн киноны дүр шиг л сонсогдож байна.

Чи: Ямар?

Тэил: 1990-д оны хүүхэлдэйн кинонууд байдаг даа. Хэлгүй бас ядаргаатай.

Чи: Би 2000-д оны хүн болохоор тэд нарыг чинь мэдэхгүй юм байна.

Тэил: -__-


Жонни

Чи утсаа харж байгаад гэнэт л төрөлх хэлээрээ ямар нэгэн юм бувтнаж эхлэв.

Жонни: Хонгор минь, чи халуухан сонсогдож байна.

Чи муухай царайлан: Чи миний юу ярьж байгааг ч мэдэхгүй байгаа биз дээ?

Жонни: Ямар нэгэн халуухан зүйл л ярьж байгаа байх.

Чи нүдээ эргэлдүүлэн утасныхаа дэлгэцэн дээр байх "Өндөр хүмүүсийг хэрхэн буцааж агшаах вэ?" хэмээх хайлт руугаа анхаарлаа буцаан төвлөрүүллээ. Учир нь чамд сүүлийн үед Жоннид алганы амт үзүүлэх шаардлага их гарч байгаа бөгөөд гол асуудал нь тэр чамаас хэтэрхий өндөрт оршоод байгаа юм.


Тэюун

Та хоёр зурагт үзээд сууж байхад чиний утас дуугаран, Тэюуны дэргэд эх хэлээрээ утсаар ярьлаа.

Чамайг ярьж дуусан хажуу тийш харахад Тэюун чам руу байдгаараа сонирхоод ширтчихсэн сууж байв.

Чи бантан: Яасан бэ?

Тэюун: Зүгээр л надад чамайг төрөлх хэлээрээ ярьж байгааг сонсох боломж олон гараад байдаггүй болохоор гоё санагдсан юм. Хэнтэй ярьсан юм?

Чи: Ээж.

Тэюун: Юуны тухай ярьсан юм бэ?

Чи: Чиний тухай.

Тэюун энэ удаад бантаж, улайн: Аан. Битгий байнга магтаж байгаарай. Санаа зовоод байдаг юм.


NCT 127_ ReactionWhere stories live. Discover now