5️⃣"Young sister"?

556 45 0
                                    



"Чамд үнэхээр их баярласан шүү. Даратай хийсэн болзоо гайхалтай болсон. Бид дахин болзохоор болсон"

Тэгэхлээр жимин бага багаар надаас холдож байгаа байхнээ. Үнэхээр уйтгартай юм.

"Дүү чинь ирэх болоогүй биздээ"

Өнөөдөр амралтын өдөр бөгөөд аав ах хоёр эцэг хүүгийн ч билүү нэг юманд явчихсан. Гэртээ байхаас хэт их уйдсан болохоор жимины гэрт ирчихсэн байгаа минь энэ. Би түүний ядаргаатай олон үгтэй дүүтэй нь уулзахыг хүсэхгүй л байна шүү!

"Намайг удаан ирүүлж яах гээв?"

Өө үгүй ээ! Энэ занасан хоолойны эзний царайг нь харахгүй байсан ч би таних юм байна.

"Өө сайн уу Жимү! Зүгээр л асуусан юмаа"

Тэр байдгаараа улаан нүдлэн бид хоёр дээр ирээд

"Та хоёр юу хийж байсан юм? Надгүйгээр?"

"Нөгөө- жимүяаа. Хичээл л хийнэ шдээ"

"Гацаж түгдрээд л. Юүи та 2 нэг л ноотой"

"Ямар ч ноо байхгүй ээ. Гэхдээ нэг юм асууя залуу хадагтай. Өдий болтол хаагуур юу хийж  байгаад ирэв дээ"

Цагийн зүү оройны 8 цагийг заасан бөгөөд Жимү хэт их оройтсоноо одоо л санасан бололтой гэмшингүй царайлж эхэллээ.

"Ахаа- би нөгөө-"

"Яг үнэнээр нь хэлье шүү! Үгүй бол алж орхино шүү"

"Саяхан танай ангид чинь шилжиж ирсэн жонгүг гээд хүүхэд байнаа даа. Би тэрний дугаарыг олж авах гээд л"

"Чи тэгээд эр хүний араас гүйсэн хэрэг үү? Арай ч дээ Пак Жимү!"

"Гэхдээ тэр үнэхээр царайлаг. Бас өндөр. Сагсандаа үнэхээр сайн юм байна лээ. Тийм хүнийг алдаж болохгүй"

Үнэндээ Жимү яг л хэдэн жил эр хүний бараа хараагүй юм шиг нүдэнд дүрслэгдэн харагдтал тод ярьж байлаа.

"Тэгээд?"

Харин жимин шөнө гэртээ хоноогүй нөхрөө загнаж буй эхнэр шиг л гараа зангидан нэг хөлөө хөдөлгөн зогсоно.

"Зүгээр л жоохон судалгаа-"

"Чи ахаасаа тусламж гуйж болох л байсан . Эсвэл Юүигээс. Жонгүг түүний хажууд суудаг юм"

Жимү хамаг хурдаараа миний хажууд ирэн гарнаас минь бариад

"Эгчээ надад туслаач дээ! Би таниас хичээнгүйлэн гуйж байна"

Тэрний харцнаас хэр их хүсэж байгааг хялбархан мэдэж болно. Түүнийг санасан зүйлээ авахаас нааш зүгээр орхидоггүйг би мэддэг тул өөртөө гай удахыг хүссэнгүй.

"Мэдээж би олж өгнө. Чи чинь миний хайртай дүү юм чинь"

"Та хоёр яагаад байнга ингэдэг юм бэ ?хэрвээ минхо ах байсан бол би алдарт 4 хурууны цохилтоо хийх байлаа."

Жимин дүрсгүйтэн ширээн дээр .
гарчих нь тэр

"Би маргааш болзоотой! Би маргааш болзоотой"

Яг л жаахан хүүхэд шиг нэг үгээ хэд ч давтчихав

"Ингэхэд юүияаа! Хамт явах уу?"

"Би яаж хосуудад саад болох юм"

"Нөгөө хос уулзалт гэж байдаг шдээ. Чи нэг хос аваад ир. Тэгээд
хөгжилтэй байцгаая."

Жимини тэнэг аашилаад байх юм. Надад хэн олдоно гэж. Над шиг ийм гахай нэгэнд

"Би хүсэхгүй байна"

"Би чамд хүн олж өгөх үү? Чи анзаардагүй ч араас чинь гүйдэг банди олон байдаг шүү!"

Муу худалч . Хэн байна гэж.

"Ах аав 2 ирчих шиг боллоо. Би явлаа"

Би эморлоо асааж жиминыг өөрөөсөө түлхэхийг хүсэхгүй байна. Тэр надаас холдоод байх шиг санагдаад байх юм.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now