2️⃣0️⃣"He hate me"💔

517 40 1
                                    

Би:-"Чи надад бүгдийг хэлэх ёстой"

Маргааш гэдэг өдөр нь ч болж би гэдэг хүн чинь хичээлдээ сууж тарангуут нь л жонгүгийг чирсээр нэг кафэд авчирлаа.

Жонгүг:-"Яг юуг?"

Тэрний хоолойноос бага зэрэг цухалдсан өнгө аяс мэдрэгдээд байх чинь.

Би:-"Хэрвээ чи бүгдийг хэлвэл би чамд Дараг жиминээс салгахад туслья. Хэн хэндээ ашигтай"

Жонгүг хэсэн бодож байснаа.

Жонгүг:-"Болж байна. Эхнээс нь ярья. Би асрамжийн газрын энгийн нэгэн хүүхэд байсан. Хэнд ч үрчлэгдэхгүй гэсэн бодолдоо бүх автаж өөртөө гутран үхэхийг ч хүсдэг байлаа. Нэг л өдөр асрамжийн газрын захиралын охин гэж нэг хүүхэд бидэнтэй тоглохоор ирсэн нь Дара байсан юм. Тэр яг одоогийнх шигээ хөөрхөн мөн сайхан инээмсэглэлтэй байсан. 5хан настай би гэдэг хүн чинь тэгээд л шууд дурлачихсан юм. Анхны мөн эцсийн минь хайр зөвхөн Дара байсан. Би түүнтэй уулзахын тулд өдөр болгон хичээж баргын хүмүүс яваад байдаггүй сургуульд орсон. Энэ ч амар биш байсан шүү. Түүнтэй нэг анги болохын тулд дахин нэг жил хичээсэн. Бас нэг ширээнд суух гэж нэг жил. Тэгээд найзлах гэж нэг жил. Өөрийгөө ойлгуулах гэж нэг жил. Сайн найзууд болоод нэг жил. Үерхэх санал тавих гэж нэг жил. Ингээд л 7р ангиасаа үерхэж эхэлсэн юм. Би үнэхээр жаргалтай байсан. Гэтэл нэг л өдөр Дарагийн эцэг эх нь ажилгүй болж хоосорсон. Тэдэнд ганц үлдсэн зүйл нь гэвэл тэдний байшин. Тиймээс тэр надаас салсан. Магадгүй намайг бас өнчин болохоор тэгсэн байх. Мөнгөгүй болсон болохоор өнөөх их төлбөртэй сургуульдаа явахаа больж энд ирсэн. Мөн би ч бас. Тэр жиминд сайн биш ч үерхэж байгаа шалтгаан нь гэвэл мөнгөнөөс болсон байх . Өдөр шөнөгүй эцэг эх нь нуруу хөлөө тасартал ажиллахыг харж тэсээгүйдээ л тэгсэн. Мэдээж Дара угаасаа тийм хүн биш. Мөнгө л түүнийг ийм болгосон. Тэрэнд одоо мөнгө л харагдаж байгаа. Би түүнийг тэжээж чадна гэдгээ л батлахыг хүссэн юм. Тэгээд л чамайг ашиглачихсан хэрэг. Үнэхээр уучлаарай Юүи! Гэхдээ надад хуучны сайхан сэтгэлтэй Дараг авчирж өгнө гэж амлаач"

Энэ бүхнийг сонсож байхдаа би нэг зүйлд ихэд гайхав. Үнэндээ жимины гэр бүл үнэхээр баян. Бүр маш их. Гэвч энийгээ сургуульд огт дэлгэдэггүй. Хэрвэж бүгд мэдчихвэл түүний ая талыг харах гэж хичээх болно. Энэ бол түүний хамгийн ихээр үзэн яддаг зүйл нь. Гэтэл энэ бүхниг Дара мэдчихсэн байж . Гэхдээ яаж?

Би:-"Дара жиминийг баян гэдгийг яаж мэдсэн юм бол"

Жонгүг уртаар санаа алдан :-"Чамд тэр шулам шиг санагдаж магадгүй . Солонгосын бүх баячуудын хүүхдүүдийг судалж Хамгийн орж болохоор сургуулийг сонгож,тэр анхнаасаа жимин дээр ирсэн. Тэр ингэж аашилж байгаа ч тийм биш шүү! Хэрвээ чи түүнийг салгахад туслах юм бол би түүнийг тэжээж сайхан ааш авирыг нь харуулж болох юм"

Тийм ээ тэр үнэн! Хүнд анхны сэтгэгдэл мөн харах үзэл их чухал. Дара хичнээн надад тэгж муухай аашилж байгаа ч гэлээ сайхан сэтгэлтэй хүн гэдэгийг нь би өөртөө итгүүлхийг хичээсээр ирсэн. Тэр зүгээр л өөрийгөө хүчилсэн хэрэг

Би:-"Мэдээж би тусална. Би ч бас жиминыг хамгаална. Зөвхөн муухай сэтгэлтэй Дарагаас. Бас сайн гэдгээ ч хэлэх хэрэгтэй байна"

Жонгүг:-"Жимин та хоёр яагаад өдий ботол найзалчаад үерхээгүй юм бэ?"

Би нүдээ анин бодол дотроо ямар нэгэн зүйлийг бодлоо. Жоохон ыайхын нүдний шилтэй жиминыг. Би тэрнийг тийм царай муутай байхад ч гэсэн дурлачихсан . Гэхдээ тэр? Би одоо хүртэл эргэлздэг. Тэр надад сайн биш болохоор бид үерхээгүй байх.

Би:-"Намайг нэг хардаа!! Тэгээ чи хариултыг нь өөрөө олох болно"

*******

Цаг хугацаа бараг л харвасан сум шиг өнгөрж байна. Дара жонгүг хоёр ирээд аль хэдийн 7 сар болчихож. Бас удахгүй хичээл амрах гэж байна. Гэтэл би энд хэдэн хүний үерхлийг шийдэх гэж хичээсээр

?:-"Өө бүдүүн авхай!! Та наашаа харахгүй биз?"

Дуугарсан зүгрүү эргэж харвал... Маш их хэмжээний ус намайг чиглэн ирж дараа нь би нойтон болж хоцров.

?:-"Хөөх ингэсэн чинь бүр хөөрхөн харагдаж байна шүү!"

Хэсэг охид инээлдэж байхад зарим нь надад туслахыг хичээж байлаа. Харин тэр инээлдэж байсан охидын дунд Дара байсанд би уурлаж орхив.

Дара:-"Хөөх та ч бүр муухай харцаараа хүн барьж идэхээр болчихжээ"

Би:-"Дара!! Хоюулхнаа уулзах хэрэг байна. Араас дагаад яв"

Уурсангуй хэлээд дээвэрлүү алхаж эхэллээ. Азаар Дара үгэнд минь орж араас минь дагаж байв. Дээврийн хаалгыг онгойлгож ороод Дараруу ширүүн харан

Би:-"Түүнээс сал!"

Дара:-"Юу гэсэн үг вэ? Юүияаа чи байнга л ингэж хэлэх юм? Би ер нь яачихсан гэж. Би жиминд сайн шдээ. Тэр ч гэсэн надад сайн. Бидэнд боломж олго л доо"

Дара уйлан миний өмнө өвдөг сөхрөхөд би гайхан том том харах нь тэр. Тэр яг одоо юу хийгээд байна аа!

Би:-"Чи-?"

?:-"Энд юу болоод байгаа юм?"

Миний тэгтлээ их сонсохыг хүссэн хоолой яг одоо ард минь байна уу? Эсвэл би хий сонсов уу?

Дара:-"Жиминаа! Би чамаас салмааргүй байна! Гуйя юүи! Битгий ингэ л дээ"

Жмин:-"ЭНД ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ ГЭЖ АСУУГААД БАЙНА ЮҮИ!! ЧИ ДАРАТАЙ ЯАЖ ХАРЬЦАЖ БАЙГАА ЮМ! ЧИ ТҮҮНИЙГ ЭНЭ БҮХ ХУГАЦААНД ИНГЭЖ ЗОВООГОО ЮУ?"

жимин орилсоор өвдөг сөхрөн суух дараг босгоод

Жимин:-"Чамайг дахин харахыг хүсэхгүй байна!!! Амьдралаас минь зайлаад өг И Юүи!!"

Гэж хэллээ. Тэр намайг шалба норчихсоныг ч анзаарсангүй. Тэгсэн мөртлөө худлаа жүжиглэх Дара дээр гүйж очлоо. Би үнэхээр өөрийгөө тэсэх эсэхэд аль хэдийнээ эргэлзээд эхэлчихлээ.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now