Би Юнгигийн ахын эмнэлэгрүү явж байхдаа Суаг олж харлаа. Тэр дусалаа чирж мөн царай алджээ. Түүнийг хэрсүү эрх төрхийг л харж байсан надад энэ их хүнд цохилт болсон юмБи аажуухан дөхсөөр цэцэрлэгийн сандал дээр суух тэрний хажууд эвтэйхэн суухад тэр надруу нэг хараад буцан газар ширтлээ. Үнэхээр энэ охинд юу тохиолдоо вэ?
"Сайн уу? Сайн сууж байсан уу? Чамд их хэцүү байсан бололтой"
"Чамд харин жаргалтай байна уу? Миний энэ төрхийг хараад л . Чи ч одоо жаргалдаа умбаж байна даа"
"Надад 3хан сар өгчих"
"Юу??"
"Тэрний дараа чи жиминийг авж болноо. Би 3хан сар хэрэглэчихье. Болох уу?"
Суа надруу гайхан харахтай зэрэгцэн Юнги ирлээ.
"Өө Юүи! Энд юу хийж яваа юм"
"Би түр энэ хүнтэй яриадахья"
Юнги толгой дохин биднээс холдоход би түүнд хэрхэн хэлэх талаар бодож байлаа.
****
"Чи итгэлтэй байна уу?"
Юнги эмнэлэгээс гарсан цагаас эхлэн надаас асууж би нулимсаа арай гэж л тэвчиж байлаа.
"Тиймээ! Хэнд ч битгий хэлээрэй . Зөвхөн би тэдэнд хэлэх болно. Багахан аз жаргал амсчхаад л би хэлэх болно. Тэр болтол битгий хэлээрэй. Бас тэр Суа гэдэг охины дэргэд байж асраж хамгаалаад өгөөч!"
Би юнгигээс гуйж харин юнги хэрхэн хариулахаа мэдэхгүй байлаа.
"Тэгвэл тэгье дээ! Гэхдээ цаг хугацаа удах тусам муу биш гэж үү?"
"Надад хамаатай юм шиг байна уу? Зүгээр л гуйснаар минь байгаад өгөөч"
"Ойлголоо"
********
Гэртээ ирээд л дахиад л захиа бичиж эхлэлээ. Гэхдээ энэ уда нэг үг бичих болгондоо нэг нулимс цаасан дээр унагааж байв. Мөн л тэндээ нэг зураг хийгээд шууданд явуулаад Жиминий гэрлүү орлоо.
"Өө Юүи! Ямар хэргээр ирэв!"
"Хоюулаа аялалаар явах уу. Дара, Жонгүг,Тэхён,МИра,Сэхи,Тэра Жимү,ах нарыг бүгдийг нь дагуулаад. Угаасаа амралт эхэлчихсэн юм чинь"
"Яагаад гэнэт аялал?? Үнэхээр болох юм уу?
"Тиймээ. Аан бас дахиад 2 хүнийг дагуулж явья"
"За за хэрвээ чи хүсэж байвал явцгаая. Их дурсамжтай болох нь ээ. Чи хаашаа явмаар байна"
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanficХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .