1️⃣0️⃣"My tears"😿

553 44 0
                                    



"Чи зүгээр үү? Сэргээрэй. Толгой чинь зүгээр биздээ"

"Би зүгээр жимин! Зүгээр л толгойгоо цохисон шдээ"

"Гэхдээ үнэхээр сонин байна. Дарагийн гэрт үдэшлэгтэй гэж гарчаад яагаад ухаан алдаад эмнэлэгт хүргэгдчихэв?"

Ах хажууд хий л  сахалаа илэн хэллээ. Сахалгүй хүн ингэж яадаг байнаа. Ухаантай харагдах гэж л тэгсэн байх

"Нэг л сэжигтэй байна даа"

Одоо бүр аав минь ахтай хамтарж намайг шалгаах нь. Жиминрүү аврал эрсэн харцаар харлаа. Тэгсэн ч үр дүнгээ өгсөнгүй

"Үнэхээр сонин байна. Дара юмуу найзууд чинь чамайг зодоо юу? Эсвэл өөр хүн үү?"

Одоохондоо жиминд жонгүгийн талаар хэлээд хэрэггүй байх. Дараг хэл амаар доромжилсон мөн намайг түлхэж ухаан алдуулахад хүргэсэн гээд л асуудал их байгаа.
Хэрвээ мэдвэл ч аймар зодоон болох байх даа

"Нө-нөгөө би дэрээр байлдаж байгаад у-унацан байхгүй юу даа"

"Гацаж түгдрээ л . Ах нь чамайг судалнаа"

"Хуцалгүй одоо хичээлдээ яв. Удахгүй төгсөх гэж байж хичээх хэрэгтэй шдээ убба! Ийм байдлаар эхнэр олохгүй нь дээ. Яаана даа"

"Тийм шүү миний хүү. Аав нь Юүиг харж байя!"

"Үгүй шүү! Та бид 2ыг тэжээдэг хүн. Дахиж илүү цагаар ажиллах гээ юу? Одоо яваа ажилдаа очоод илүү цагаар  ажилалгүй цагтаа ажилаад ир. Би байж байя"

Аав үгэнд минь захирагдан яг гарахын даваан дээр ах эргэж харан

"Байз нэг л сонин байна даа. Бид хоёрыг явуулж та хоёр юу хийх гээд байгаа юм"

"ЯВААЧ!!"

аав ах хоёр ч гүйх шахам хаалгаар багтахгүй чихэлдсээр гарж одлоо.

"Жимин чамтай ярих юм байна"

"Мэдсиймаа тэгээд л чи аав ахыгаа хөөжээ. За хэл л дээ"

Би нилээн бодол болон суулаа. Жимин Дарад сайн. Харин би жиминд сайн. Хэрвээ энэ талаар хэлэхгүй бол Дара Жимин хоёрыг илүү ойртуулна. Хэрвээ хэлвэл жимин бид хоёрын найзын харилцаа сүйрнэ. Би үнэхээр яасан нь дээр вэ?

"Чи Дараг юу гэж боддог вэ?"

"Чи чинь юугаа-"

"Яг одоо хариул"

"Хмм би түүнийг ирснээс хойш байнгын догдолж мөн сургуульруугаа яаардаг болсон. Юүияаа энэ нөгөө шохоорхол нтр байдаг шдээ. Тэрнээс шал өөр. Би байнга дэргэд нь байхыг хүсдэг. Өөр нэгэнтэй байвал харддаг. Гэхдээ тэр арай өөр бодолтой явдаг байх. Магадгүй энэ өнчин хайр байх"

Эцэст нь би хариугаа оллоо. Би жиминд хэр сайн байх нь хамаагүй. Жимин хажууд минь инээгээд жаргалтай байж байвал л болоо. Тэр Даратай л байх даа жаргалтайгаар инээх байх. Тэгэхээр би тэмцэхгүйгээр бууж өгөх ёстой. Баяр хүргье Ким Дара. Чи жиминыг авлаа

"Эргэлзэлгүйгээр гуй! Гэхдээ нэг зүйлийг санаарай. Чи тэрэнд үнэхээр хайртай бол үргэлж тэрний төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой шүү! Дара чамд сайн. Чамайг хүлээж байгаа. Одоо очоод түүнээс үерхэхийг гуй. Тэр зөвшөөрнөө"

Хормын төдийд л жимины нүүрэнд инээсэглэл тодорлоо.

"Үнэхээр үү? Би тэгвэл явчхаад ирье. Хүлээж байгаарай Юүи!"

Далласаар гарахад нь инээсээр хоцорсон ч хаалга хаагдах төдийд л дээрээ дэвсэх хөнжил дээр минь ганц хоёроор нулимс дусаж эхэллээ. Би сая сайн-биш ээ хайртай хүн ээ өөр нэгэн рүү өөрөө явуулчихлаа. Гэхдээ миний хийсэн юм болгоныг зөв гэж хэлээч дээ. Энэ бүхэн зөв биздээ? Жиминыг би үүрд дэргэдээ хорьж чадахгүй биздээ. Тэр хэзээ нэгэн цагт далавчаа дэлгээд үүрээ орхиж буй дэгдээхий шиг яваад өгнө. Харин би ард нь хоцрох эх шувуу шиг л байдалд орно.

"Баяртай хайрт найз жимин минь. Одоо ингээд чи минийх биш өөр хүнийх боллоо"

Инээмсэглэнгээ уйлах нь үнэхээр сонин харагдаж байгаа байхдаа. Энэ үеийг мэдсэн юм шиг халаасанд минь бид хоёрын 3 жилийн өмнөх анх найзалж эхлэхдээ авхуусан зураг байлаа. Тэр зурган дээр жимин нээх муухай том нүдний шил зүүчихээд үсээ голоор нь тасалж самнасан үнэхээр гомо харагдаж байсан. Харин би хав хар хувцас өмсөж үсээ задгайлсан тийм л дүрсгүй нэгэн байж. Түүнийг хар хувцасанд дургүй гэхээр нь үргэлж өнгөлөг хувцас өмсдөг болж билээ. Харин одоо эргээд хар хувцас өмсөх цаг минь ирсэн бололтой.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now