3️⃣6️⃣"Accepted me"

513 45 1
                                    


"Хэд хоног хоол мөн нойргүй тэссэн бололтой. Амин дэм их дутагдажээ. Дусал залгачихсан одоо зүгээр болноо"

Цагаан халаадтай эмч хэлэн гарахад би жиминий хажууд суун хоцорлоо. Үнэхээр түүнийг яагаад ийм арчаагүй байгааг одоо ч гайхаж байна.

"Чи яах гэж ирсэн юм. Чамайг цагаачлуулья гэж хэлсэн байх аа"

Суа намайг түлхэн гаргах гэж оролдсон ч тэр хэтэрхий оройтчихлоо. Би жиминыг ингээд алдаж чадахгүй. Тэр надгүйгээр гандаж гундах болно. Түүнийг эргээд хүчирхэг нэгэн болгохын тулд би дэргэд нь байх хэрэгтэй.

"Зайлаад өгөөч!! Түүний амьдралаас зайл гэж хэлсэн биздээ"

Суа өөрөөгөөр нэг орилж намайг зоцролд оруулах нь тэр. Удалгүй эмнэлэгийн өрөөний хаалга онгойх дуугарж нэг эмэгтэй хүн ороод ирлээ.

Тэр бол миний жилийн өмнө л харж байсан гайхалтай эмэгтэй. Жиминий ээж. Тэр огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Гайхалтай!!

"Суа яагаад орилоод байгаа юм? Зүгээр үү?"

Суа уцаарлаж амьсгаадсан хэвээр надруу заахад Жимины ээж толгой дохин

"Бид уузалдах хэрэгтэй байх. Гэхдээ энд биш гараад"

***

Үнэхээр айж эхэлж байна шүү. Пак хадагтайн харц үнэхээр нухацтайгаар намайг шинжих мэт хараад зогсохгүй хажууд нь Суа зүгээр л намайг харцаарааа бариад идэж байлаа.

"Суагаас чиний талаар сонссон. Хэдийг хүсээд байгаа юм?"

"Үгүй ээ эгчээ! Би мөнгө хүсээгүй"

"Бүгд л ингэж хэлдэг юм. Эцэст нь тэдний хүсэл мөнгө болж дуусдаг"

Энэ ямар драма уу? Үнэхээр кинон дээр гардаг хэсэг шиг санагдчихлаа. Одоо дугтуйтай мөнгө мөн аягатай ус л үлдэх шив

"Энэ охин бол үнэхээр үнэг, шулас, аймшигтай нэгэн. Намайг ямар их үг хэлээр доромжилсон гээч. Бас аймшигтай худалч. Жиминийг зүгээр л ашиглаж байгаа"

Үгээр доромжлох? Аймшигтай худалч ?? Чи өөрөө аймшигтай худалч Кан Суа!!!

"Би шийдчихье охин минь! Тайвшир"

Тэр суагийн мөрөн дээр хэд дохин эргэн надруу нухацтай харан яриагаа эхлүүллээ.

"Жимин Суатай л гэрлэнэ. Суагаас өөр гэрлэх санал авж болох нэг охин бий. Гэхдээ тэр охин чамаас шал өөр шүү. Тэр жиминийг 14тэйгээс нь хойш дэргэд нь байж түүнийг халамжилсан. Гэнэт гарж ирчихээд чам шиг тэнэг үйлдэл гаргаагүй шүү."

Би Пак Хадагтайн үгийг сонсоод зүгээр чангаар инээж орхилоо. Учир нь тэр миний талаар яриад зогсохгүй намайг Жиминтэй гэрлэх талаар зөвшөөрсөн гэдгээ ч дурдлаа.

Жиминий ээж болон Суа надруу галзуу хүн харж байгаа мэт л харцгаалаа.

"Юундаа ингэж их инээгээд байгаа юм? Чи галзуу юм уу?"

Суа дахин орилоход би инээхээ болин

"Пак хадагтай та жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй байна шүү! Бас миний талаар ингэж сайн ярьж байгаад үнэхээр их баярлалаа"

Жиминий ээж гайхаж надруу нэг сонжин хараад

"Чи эрүүл үү хүүхдээ?"

Би босон түнд бөхийгөөд

"Оройтож ирсэн уучлаарай Ээжээ!
И Юүи буцаад ирчихлээ"

Тэр ойлгож ядан

"Юүи? Чи чинь...! Турчихсан юм уу? Жиминий анхны хайр И юүи мөн үү?"

Түүнд толгой дохин инээхдээ анхны хайр гээд үгийг сонсоод тэнгэрт дүүлэх шиг боллоо. Тэрний анхны хайр Дара биш би байж. Түүнтэй бүтэн 5 жил нөхөрлөсөн би байж шүү дээ.

"Хөөх бурхан минь чи их өөрчлөгджээ. Чамайг танисангүй баахан зүйл ярьчихаж. Уучлаарай намайг"

Бид инээлдэж байхад Суа муухай харан

"Тэгээд энийг хөөхгүй юмуу ээжээ! "

"Ээж гэж битгий дууд! Бас манай жиминий жинхэн сүйт бүсгүй нь ирсэн болохоор чи явж болно. Гэр бүлд чинь дараа нь хэлчихнэ"

Пак хадагтайн хэлсэн үг намайг баярлууж Суаг нэг алгадаад авах шиг л боллоо.

Бид өнгөрсөн 1 жил юу болсон талаар ярилцсаар нэг л мэдэхнээ жиминий байгаа өрөөний урд иржээ.

"Чи ороод түүнтэй ярилцдаа. Ярих зүйл их байгаа байх. Харин би хэвлэлийн бага хурал хийж сүй тавих ёслол болохгүй талаар хэлэх хэрэгтэй байн"

Ээжийг явсны дараа би жимины өрөөний өмнө нилээн удаан зогслоо. Бодох зүйл их байна. Учир нь би бүтэн 10 жтлийн турш хэлээгүй ЭЭЖ гэдэг үгийг сая хэлсэн. Мөн ээж гэх хүн минь надад үнэхээр сайхан хандаж байгаад баярлаж байв.

Би хаалгыг бага зэрэг онгойлгоход дусал залгаж ухаангүй хэвтэх жимин яг байрандаа байлаа. Би түүний дэргэд очин гарыг нь бариад унтхаар зэхлээ.

Түүнтэй учирснаас хойш миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Хэрвээ түүнгүй байсан бол би одоо шоронд ч байж мэднэ. Тэр намайг өөрчилсөн. Мөн надад хайр ямар байдгыг мэдрүүлсэн. Утгар гуниг зовлон шаналал уй гашууг мэдрүүлсэн. Мөн үнсэлт гэдсэнд эрвээхий нисүүлдэгийг амсуулсан. Тэр бол гайхалтай нэгэн. Харин одоо би түүний дэргэд байна. Бидэнд одоо саад бэрхшээл алга. Тэгэхлээр би түүнтэй аз жаргалтай амьдарж болно.

Аз жаргал?? Би энийг ойрд амссан гэж үү? Тэгвэл ханатлаа амсах хэрэгтэй юм байна даа. Цаг байгаа дээрээ.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now