"Чи яах гэж тэгж хэлсэн юм"Сэхиг багшид тэгж хэлсэн гэдгийг сонсоод одоо би маш их ууртай байна . Тэр уг нь миний найз байтал яагаад ингээд байгааг ойлгох юм алга
Сэхи:-"Яасан гэж?? Тийм сүртэй зүйл болоо юу Юүияаа"
Тэр юу ч болоогүй юм шиг царайлаад байх юм. Үнэхээр юу ч болоогүй юм олов уу? Үгүй ээ! Ангийнхан бүгдээрээ түүнийг тэгсэн гэж хэлсэн
Би:-" Яах гэж тэгж хэлсэн юм?? Жиминыг яах гэж тэгж байдалд оруулсан юм?"
Сэхигийн хажууд тэра мөн мира ирж
Мира:-"Муу завхай амьтан"
Би:-"Юу??"
Тэра:-"Чамайг ийм хүн гэж бид нар үнэндээ л бодоогүй. Одоо бид нар чамайг эндээс зайлуулахын төлөө бүгдийг хийнэ "
Тэд нар яагаад надад ингэж хандаад байгаа юм бол.
?:-"Охид оо! Юүид битгий ингэж аашилцгаа л даа. Тэрэнд хэцүү байгаа шүү дээ"
Мира:-"Битгий түүнийг өмөөр Дара!! Тэр бол үнэхээр хөгийн өлөгчин. Бид нар иймэрхүү юмтай найзалсан гэж бодохоос дотор муухайрж байна. Алив явцгаая"
Би одоо ч тэдний өөдөөс нэг ч үг хэлж чадахгүй байна. Сэхи тэра мөн мира явсан ч Дара хажууд минь үлдлээ. Тэр надад ямар нэг зүйл хэлэхийг хүссэн бололтой
Дара:-"Чиний талд орох хүн энд хэн ч байхгүй. Тиймээч эртхэн зайлсан нь дээр шүү"
Би одоо л ойлголоо. Тэр эртээр энэ гурвыг авж явснаас хойш тэд надтай харьцаагүй . Ийм л учиртай байж. Дара тэдэнд ямар нэг зүйл худлаа зохион хэлээд одоо тэд энэ шулам шиг хүний худал үгэнд итгэчихсэн явж байгаа байх. Тэрнээс биш тэдний буруу огт байх учиргүй
Би:-" чи ч хөгийн новш юм даа! Тийм биш гэж үү?"
Дара:-" Хөөх *алгаа таших* чи одоо л үнэн төрхөө харуулж байх шив. Гэхдээ энэ ийм байдатай хэр удахыг чинь харж л байя. Баяртай бүдүүн авхай минь"
Тэрнийг яг одоо алгадаад авсан ч багадана. Гэхдээ надад тэгэх цаг алга. Хурдан явж жиминд хамаг үнэнийг хэлж уучлал гуйх ёстой. Намайг уучилна л гэж найдья.
***
Би:-"Жимин хаалгаа тайлаач. Чамтай ярилцах хэрэг байна"
Түүний гэрийнх нь өмнө ирээд би хаалгыг нь нүдэж эхэллээ. Хаалга нээгдэхэд жимин байгаасай гэж залбирж байсан миний итгэл хормын төдийд л замхарав
Би:-"Өө жимү! Ах чинь байна уу? Яаралтай уулзах хэрэг гарсан юм"
Жимү:-"Яасан дахиад л хичээлийг нь муу гаргах нь уу? Аан тийм миний сонирхолыг татаад байсан жонгүг ахтай болзож байгаа гэл үү? Би таньд утасны дугаарыг нь олоод өгөөч гэж гуйсан биздээ. Гэтэл та өөрөө үерхэчихэж тийм үү? Ах одоо таньтай уулзахыг ч хүсэхгүй байгаа. Учир нь та хөгийн новш шиг аашилсан болохоор"
Энэ хүмүүс чинь яагаад өнөөдөржингөө намайг хөгийнөөр минь дуудаад байгаа юм бол оо. Би шнэхээр тэгж дуудуулахаар ямар нэгэн зүйл хийсэн гэж үү?
Жимү:-"Аан тийм. Дара эгч таны талаар бүгдийг хэлсэн. Та ч бүр үнэхээр цагаандаа гарчихсан худалч байсан юм байнлээшд. Тань шиг хүнийг ахынхаа дэргэд байлгамааргүй байна. Эртхэн яв"
Дара бас Жимүд ямар нэгэн зүйл ярьчихаж. Надад одоо миний талд зогсчих хүн үнэхээр хэн ч алга гэж үү?
Би:-"Гуйя жимү! Би бүгдийн тайлбарлана. Ахыгаа дуудаад өгөөч"
Жимү:-"Үгүй!!"
Жимү хаалгыг гараараа таглаж оруулахгүй байхыг хичээлээ. Би заавал жиминтэй уулзаж Дарагийн талаар хэлэх хэрэгтэй.
Би:-"Гуйя!! Оруулчих л даа"
Жимү:-"Нөгөө бохир аргуудаасаа тэгээл хэрэглээч. Жонгүг уббаг надаас булаачихаад"
Би:-"Жимүяаа чи буруу ойлгоод байна шджэ. Намайг оруул"
Гарыг нь түлхээд оруулах гэтэл жимүгийн гар хаалганд хүчтэй цохигдон жимү чангаар орилсоор газар тэрийн уналаа
Би сандран түүн дээр очлоо.
Би:-"Зүгээр үү жимү!"
?:-"Энэ чинь юу болж байгаа юм?"
Ард минь жимин зогсож намайг мөн жимүг ямар байдалд байгааг нь харсан бололтой нилээн уцаартай байлаа.
Жимин:-"Чи дүүг минь яачихна нь энэ вэ?"
Би:-"Би тайлбарлья жимин"
Жимү:-"Ахаа тэр намайг түлхэчихсэн. Би гараа мэдрэхгүй байна"
Жимү гараараа тулж босож ирж ч чадахгүй тэмцэхэд би туслахыг оролдлоо. Гэтэл жимин миний гарыг тавиулан
Жимин:-"Эхлээд дүнг минь одоо дүүг минь. Чамд энэ хангалтгүй байэа уу? Явж үз И Юүи"
Би:-"Би тусалья л даа"
Жимин:-"ХУРДАН ЯВЖ ҮЗ! БИ ӨӨРӨӨ ДҮҮГЭЭ ЭМНЭЛЭГ ХҮРГЭЧИХ НЬ"
жимин надруу хашгарасныхаа дараа дүүгээ тэврээд яваад өглөө.
Жимин яагаад ийм тэнэг юм бэ? Тэр Дарад ашиглуулж байгаагаа ч мэдэхгүй надад хий хоосон уурлаад байх юм. Ядаж л яаж гар нь цуурсан хүн бүхэл бүтэн том хүнийг түлхэж чадах юм бэ? Тэр яагаад миний хэлсэн юунд ч итгэхгүй байгаа юм бэ? Тэр урьднын жимин мөн үү?
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictionХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .