2️⃣3️⃣"New life"🆕

610 45 1
                                    


Аав:-"Охин минь чи итгэлтэй байна уу? Хүний газарт ганцаархнаа амьдарж чадна гэж үү?"

Одоо эргэж буцах замгүй болсон. Жимин надад нэгэнт л зүгээр нэг биеэ үнэлэгч шиг харьцсан болохоор одоо надад түүний дэргэд байх хүсэл алга. Ийм их доромжлолыг амсан байж дэргэд нь байх шаардлаггүй болсон тул би нэгэн шийдвэр гаргаж ааваасаа гуйж байж америк явах онгоцны тийз авсан минь энэ.

Ах:-"Үлдэхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэнд ганцаараа байж чадах юм уу?"

Би чимээгүйхэн толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй. Учир нь сэтгэл санаа үнэхээр шалдаа буучихаад байна.

Аав:-"Охин минь өөрөө хүсэж байвал аав нь ч юу хэлхэв дээ! Харин сайн яваад ирээрэй л гэж захья!"

Ах:-"Бүр үнэхээр сонин байгаад байн-"

Би:-"Дахиж наад мөрдөгч шиг зангаа гаргах юм бол хоолойг чинь хэрчиж орхино шүү"

Ах ч айсандаа дуугаа хураачих нь тэр.

Би:-"Санаа зовохгүй байж болно. Охин чинь сайн явнаа"

Хоюулангийнх нь хацар дээр нэг нэг үнсчихээд онгоцондоо суулаа. Баяртай эх орон минь. Мөн баяртай жимин.

*****

Хэдэн цаг болсон нислэг нэг юм дуусаж би байрлах байрандаа ирлээ. Цэвэрхэн жижигхэн мөн тохилог. Яг л миний стайл мөн байна. Ачаа бараагаа цэгцлэнгээ зарим нэг зүйлсийг авсандаа харамсах шиг. 3 жилийн өмнөх бид хоёрын зураг мөн little yuee. Бүгдээрээ жииинийг санагдуулхаар зүйлс байна. Эд нарыг авж ирэх хэрэггүй л байж. Одоо ингээд болоод өнгөрсөн борооны араас цув нөмрөөд яахав дээ

*Дуудлага ирэх*

Дахиад л тэрнээс. Тэр бараг энэ 3 хоногийн турш нийтдээ 100 гаруй удаа залгасан байх аа. Утасаа солих хэрэгтэй юм байна даа

**Зурвас ирэх**

from chimchim:-Намайг уучлаарай Юүи! Ахх би үнэхээр тэнэг байж ээ! Дарагаас салсандаа гутарж согттолоо уусан юм аа. Гэхдээ тэр үед тийм зүйл болно гэж бодсонгүй. Би Юу гэж ч хэлсэн миний хэлсэн бүх зүйлсийг мартаарай! Бас утасаа ав л даа!

Утасныхаа ард талыг салган симээ гаргаж хугалах нь тэр. Уучлаарай жимин гэхдээ бидэнд түр зуур ч болов хол байх орон зай хэрэгтэй бололтой . Энэ магадгүй энгийн нэг шохоорхол ч байж магадгүй . Бид түр зуур тусдаа байж бүх зүйлийг тунгаан бодох хэрэгтэй байх

***

Би:-"Сайн байцгаана уу? Намайг И Юүи гэдэг. Тусалж дэмжиж байгаарай"

Тийм ээ! Би шийдсэн. Хэн ч юу ч гэж хэлсэн би турах болно. Ээжийгээ бодож турахгүй гэж боддог байсан ч аль талаас нь ч бодоод үзсэн энэ бол хамгийн зөв арга зам нь. Ингэснээр хэн нэгэн намайг хайрлах байх. Тийм ээ энэ л зөв арга зам.

Тиймээс би нэгэн тураах клубт өөрийн биеэр хүрж ирэн бүртгүүлээд орж байна. Энэ миний хвьд үнэхээр хүнд даваа. Ээжийгээ алдахдаа бүр хэзээ ч хэзээ ч турахгүй гэж амлалт өгсөн. Гэвч хайр сэтгэл хүнийг өөрчлөх нь жам юм даа.

?:-"Өө сайн байна уу? Чи бас шинээр ирж байгаа хэрэг үү? Би ч бас энд шинээр элсэж байгаа юм л даа"

Урд минь нэг тийм хөөрхөн эгдүүтэй бандгар банди ирж зогсон ээрж муурсаар надтай шууд Солонгосоор ярих нь тэр. Уг нь энд тийм ч их солонгос хүн байна гэж бодоогүй юмсан.

Би:-"Хөөх чи солонгос хэрэг үү? Энд хэзээ ирсэн юм"

Тэр:-"Өнгөрсөн сард. Тэгээд- нөгөө юу. Харин турах гээд л .."

Гэнэт л бидний яриаг хэн нэгэн тасалж орхисон нь клубын багш гэх хүн байлаа . Бидэнд дасгал хөдөлгөөнүүдийг минь зааж өгж харин бид хэлснээр нь хийсээр. Ахх өдөр болгон ийм байвал ч турах гэдэг хүнд даваа бололтой шүү. Би үнэхээр чадах болов уудаа

?:-"Өнөөдөр анхны өдөр болоод ч тэр үү их хүнд байлаа. Чи их ядарсан биздээ. Би чамайг хүргээд өгөх үү?"

Өнөөх бандгар банди өхөөрдөм инээсээр бид клубээс гарцгаалаа. Энд ирээд дөнгөж 7л хонож байна. Англи хэлдээ сайн байсан учраас бусадтай ойлголцоход тийм ч их хэцүү байсангүй. Бид маш их ичсэндээ хоорондоо юу ч ярихгүйгээр дуугуйхан шиг гудамжаар алхан явлаа

Тэр:-"Нээрээ-нөгөө- нэрийг чинь Юүи гэл үү?"

Би толгой дохин:-"Тийм ээ! И Юүи. Харин чиний нэрий огт асуугаагүй юм байна"

Тэр хөнгөхөн мишээж:-"Би чинь хэлэхгүй юугаа хийж тэнэгтэж байсан юм бол оо. Тэгвэл одоо албан ёсоор танилцчихья. Намайг Ким Тэхён гэдэг"

Гэж хэлэн гараа сунгалаа.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now