2️⃣2️⃣"ххх"🔞🔞

618 38 0
                                    


Би Дарад намайг ойлгосонд нь үнэхээр их баяртай байна. Мэдээж ятгах гэж хэд хоносон. Гэхдээ тэр үнэхээр жонгүгт сайн болохоороо тийм ч их гуйлгаагүй ээ. Тэр одоо жиминээс салах талаар хэлж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Харин одоо би үнэхээр жаргалтай байна. Жимин түүнээс салж би түүнд сайн гэдгээ эцэст нь нэг юм хэлж болохоор болсон байна шүү дээ. Жимин намайг ойлгож хамт байна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Гэнэт л энэ жаргалтай бодлоос нь минь утасны дуу тасалж орхив

Би:-Байна уу? Яасан бэ Дара?

Дара:-Бид салчихлаа. Одоо чи жиминыг авж болно шүү. Чамд том амжилт хүсье Юүияаа. Бас үнэхээр их баярлалаа. Би үнэхээр өчүүхэн бодолтой байж. Буруу замруу орохоос минь өмнө надад тусалсанд чинь баярлаад барахгүй нь. Өмнө нь хийсэн бүх зүйлд минь уучлаарай. Цаашдаа сайн найзууд болно гэж найдья.

Би:-Тэгэлгүй яахав! Бид сайн найзууд байх болно. Жонгүг та хоёрт амжилт хүсье

Бид инээлдсээр утасаа таслалаа. Яахав жиминд хэцүү байгааг мэдэж байна л даа. Гэхдээ өөрийг нь хайрлахгүй хүнтэй хамт байснаас энэ нь хамаагүй дээр байх. Эсвэл тэр хэт их шархалсандаа болоод хөдөлж чадахаа больж намайг хүлээж байж ч магадгүй. Гэрээсээ гараад урд хөршийнхөө хаалгыг тогшлоо. Хаалга тайлж өгсөн хүнийг хараад би том цочролд орох нь тэр. Миний урьд нь хэзээ ч харж байгаагүй жимины ээж гэх хүн. Энэ жижигхэн байранд жимин мөн жимү л амьдардаг бөгөөд эцэг эх нь гадаадад байдаг гэж дуулсан. Тэндээ их том ажил хийдэг юм байх аа. Их баян л гэж дуулсын байна.

Би бөхийгөөд :-"Сайн байна уу? Нөгөө- Жимин байгаа болов уу?"

Жимины ээж инээмсэглэн :-"Чи юүи мөн үү? Хөөх бодож байснаас минь хөөрхөн юм гээч. Алив ор л доо"

Пак хадагтай намайг орохыг уриалахад би ч түүнийг даган орлоо

Пак хадагтай:-"Жимин болон Жимүгээс чиний талаар их сонссон. Сонссоноор минь их дулаахан мэдрэмж төрүүлж байна шүү!"

Би дахин дахин бөхийсөөр:-"Тийм мэдрэмж төрүүлсэндээ баяртай байна."

Пак хадагтай дахин инээж :-"Их эгдүүтэй юм аа! Жимин хараахан ирээгүй байна. Өрөөнд нь ороод байж бай. Харин би түр зуур л ирсэн юм. Удахгүй онгоц минь хөөрөх болохоор би ч явья даа"

Тэгээд Пак хадагтай намайг энэ гэрт ганцааранг минь орхичихов. Жимүгийн гар нь эдгэрээгүй байгаа болохоор эмнэлэгт байгаа харин жиминыг хаан юу хийж явааг таах боломжгүй юм. Түүний өрөөнд орон элдвийн бодолд автах нь тэр. Хэрвээ би жиминтэй үерхвэл яах бол. Үргэлж болзоонд яваад л . Тэгээд миний албан ёсны анхны найз залуу болох болно. Тэгж бодох төдийд л зүрх хүчтэй цохилж байна. Нэг л мэдэхнээ түүнийг хүлээсээр байгаад нойр минь хүрээд орон дээр нь унтчих нь тэр.

Шөнө би маш сонин зүүд зүүдэлж хэн нэгэн гуяаар минь гараа гүйлгээд байгаа мэт л санагдаад байх юм. Нүдээ нээтэл энэ зүүд биш байж. Жимин орон дээр хэвтэж байгаа миний хажууд хэвтээт гуяар минь гараа гүйлгээд байна.

Би:-"Жиминаа-Чи юу.."

Түүнээс маш их архи үнэртэж байна. Тэр их уужээ.

Жимин:-"Чи надад үнэхээр сайн юм уу? Надад юугаа ч өгөж чадах уу"

Түүний хэл нь орооцолдож нүдээ ч нээж чадахгүй байлаа. Гэнэт л орон дээр хэвтэх над дээр тэр дараад хэвтчихэв.

Би:-"Жимин чи юугаа хийгээд байгаа юм бэ?"

Хэлсэн үгийг минь тоолгүй жимин миний хувцасыг тайлах гэж зүтгээд байв. Тэр намайг хүчиндэх гэж оролдоод байх шиг байна. Гэхдээ энэ бүхэн зөвхөн архинаас болсон тийм биздээ

Би:-"Чи согтуу байна. Эрүүл болсон үедээ харамсана шдээ"

Тэгсэн ч намайг тоосонгүй.

Жимин:-"Би өдий хүртэл яах гэж чамтай найзалсан гэж бодно. Анхнаасаа энэ бүхэн ойлгомжтой байсан биздээ. Одоо зүгээр амаа тат!!"

Тэр надруу хашхиран харин би зүгээр л уйлан сууна. Цаашид тэвчихгүй нь. Түүний энэ их доромжлолыг. Надад яг одоо тэрний ямар зорилготой надтай найзалсан нь мэдэгдэж байх шиг байна.Би ямар зүгээр нэг сул дорой охин байгаа бишдээ. Түүнийг алгадаад ,өшиглөн дээрээсээ босгоод хаалга руу зүглэлээ. Яг хаалганы өмнө тулж ирэн эцсийн удаа түүнлүү хараад нулимсаа унагаан байж

Би:-"Тэгвэл би л чиний амьдралаас явчихад болох байх тийм үү?"

Гэж хэллээ.

**

Ийм юм болно гэж бодоогүй л биздээ. Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн шүү дээ. Цаашдаа ч гсн ийм байх болно

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now