3️⃣5️⃣"Min Yoongi!!"

545 38 0
                                    


"Америк явахгүй байж болно. Гэхдээ зүгээр л шилжицгээе"

Надад жиминыг харах ч хүсэл байсангүй. Аав минь ажилгүй болж гэр бүл минь гудамжинд гарахдаа тулсан. Харин энэ бүхэн Жиминээс болсон шүү дээ.

"Бас би эмнэлэгт хэвтмээргүй байна. Гарцгаая"

Би аав мөн ахдаа хандаж ийнхүү хэлнэ.

"Гэхдээ чи одоохондоо алхаж чадаагүй байгаа. Тиймээс эмнэлэгт байх хэрэгтэй"

Аав минь намайг ятгах нь одоо ч хэцүүхэн санагдаж байлаа. Учир нь би дэндүү арчаагүй байснаас болсон юм болов уу? Буруу хүндээ дурлачихав уу? Яагаад гэдгийг мэдэхгүй ч би л буруутай.

"Би цагийн ажил хийж эхэлсэн. Та нарыг тэжээгээд байж чаднаа. Харин ааваа та ажил хайгаад үз"

Одоо бидэнд ийм гэгээлэг шаргуу ах минь бидэнтэй байгаад би үнэхээр баяртай байна. Тэр л бидэнд нэгэнт унтарсан урам зоригыг минь сэргээж өгж байна.

*******

"Юу болсноо хэлэхгүй хэрэг үү?"

Тэхён намайг шалгааж бид шинэхэн сургуульдаа явах бэлтгэлээ хийж байлаа.

"Гэнэт шинэ сургууль гэж үү? Яагаад вэ?"

Тэр одоо ч надаас тасралтгүй асууна. Ядаргаатай байгааг нуугаад хэрэггүй байх.

"Чиний энэ их ядаргаатай байдал миний саяхан эмнэлэгээс гарсан биеийг минь сэдрээгээд байна"

Жимин амаа хамхиад....... Бишээ би Тэхён гэх гэсэн юм. Хажууд эр хүн яваад байсан чинь гэнэт Жимин санаанд орох нь тэр. Гаднаа биш дотроо л түүнийг дуудсандаа баярлаад Тэхёны өхөөрдөм төрхөнд анхаарлаа хандуулав

"Би Жмминээс хол байхыг хүсээд. Тэгээд бид шилжиж байна"

"Үнэхээр ямар нэгэн зүйл болсон байна. Намайг эмээгийнхээ тахилд явсан байх хойгуур чи түүнтэй уулзсан уу? Тэр юу гэсэн"

Тэхён надтай үерхэж эхэлснээсээ хойш гэрт нь асуудал гараад түр явчихсан байсан юм л даа.

"Юу ч болоогүй. Харин одоо бид ингэж ярьсаар байвал шинэ сургуулиасаа хоцрох нь"

Би бугуйн цагаа нэг эргүүлж харчихаад тэхёны урд гаран гүйлээ. Тэр ардаас орилох ч надад хөгжилтэй санагдан зогсохыг хүссэнгүй.

Бага ч болов хөгжилдөөд авах хэрэгтэй биздээ. Цаг байгаа дээрээ

****

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now