1️⃣8️⃣"Affected" ❌❗️

510 39 1
                                    


"Жимү зүгээр биздээ"

Түрүүнээс хойш эмнэлэгийн гадаа сахин сууж буй жиминд хандан хэлэхэд нь тэр намайг тоохыг ч хүссэнгүй.

"Жимин энэ бүхэн санаатай биш!! Чи яагаад ингэж аашилаад байгаа юм бэ?"

Би одоо үнэхээр тэвчиж чадахгүй нь. Дара гэдэг шуламаас болж би жиминыг уурлуулсан. Гэхдээ энэ бүхэн миний буруу биш атал би ингэж их үзэн ядалтыг авмааргүй байна

Жимин:-"Чи зүгээр явчихаж болох уу?"

Би:-"За яахав!! Энэ удаад л явна. Харин дараа нь заавал учраа олох болно шүү! Хэрвээ чи надад итгэдэг л бол намайг сонсоорой. Би явлаа шүү"

Түүнд ятгасан байдалтай хэлээд би эмнэлэгээс гарж явлаа. Юуны түрүүнд Даратай уулзах хэрэгтэй байна. Тэр жимин бид 2ын дунд яс хаясан. Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй . Эхлээд ярилцах хэрэгтэй байх. Тийм үү? Тэр жиминийг алдахаас айсандаа болж ингэж аашилсан байж ч болно. Тэр чинь надад хичнээн сайхан аашилдаг байлаа даа. Эхэндээ л дээ.

Орой болсон тул нар жаргаж гадаа харанхуй болсон байлаа. Ийм орой болчихсон юм чинь Дара гэртээ л байж таараа . Өмнө нь гэрт нь очиж үдэшлэг хийж байсан тул би түүний гэрийг бас гайгүй санаж байлаа. Төөрж будилан энэ билүү тэр бил үү? Гэж бодсоор нэг юм өмнө нь ирж байсан юм шиг санагдсан байшингийн өмнө ирээд дахин нягтлан харлаа. Яах аргагүй энэ мөн дөө. Гэхдээ дотор нь ямар ч дуу гарахгүй байх юм. Гэртээ байгүй юм болов уу?

Хаалгыг нь тогших гэж гараараа тултал өөрөө нээгдчих нь тэр. Хаалга нь онгорхой байхад Дара өөрөө хаана байна аа. Чимээгүйхэн гэтэж орлоо. Ингэхэд би яагаад гэтэх ёстой гэж би чинь хулгайч биш биздээ. Гээд бодож байтал гэнэт юм хагарах сонстов.

?:-"Чи тэрнээс сал!! Үгүй бол би хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй"

Энэ хоолой чинь- үгүй ээ би буруу сонссон байх. Тийм байх учиргүй

??:-"Би тэрнээс хэзээ ч салахгүй. Би яагаад чиний үгэнд орно гэж"

Харин энийг Дарагий хоолойн мөн гэдэгт би эргэлзэхгүй байна. Дуу гарсан зүгрүү би дахиад л гэтэж явлаа. Ахх яг л хулгайч болчихсон юм шиг санагдаж байна.

?:-"Би тэрэнд бүгдийг хэлнэ. Чамайг миний эмэгтэй гэдгийг"

Миний эмэгтэй?? Дара тэгэхээр өөр нэгэнтэй жиминыг араар нь тавьдаг хэрэг үү? Байж боломгүй юм!! Надад жиминээс хол бай гэж тэгж их сануулчихаад өөрөө араар нь тавина гэж байж болох уу?

??:-"Би хэзээ ч чиний эмэгтэй байгаагүй! Байх ч үгүй. Яг одоо манай гэрээс-"

Гэнэт л Дарагийн хоолой гарахаа больсонд би ямар нэгэн юм болсон юм биш виздээ гэж битүүхэндээ айлаа. Хэт айсандаа болоод ч тэр үү хаалгыг чимээгүйхэн нээж бага зэрэг шагайж харваас.... Тийм ээ миний бодож байсан үнэн байж! Тэр хоолойны эзэн жонгүг мөн байсан байна. Харин одоо тэр хоёр нийлж байгаад жиминыг араар нь тавьж байна. Нэг үгээр бол Дара жонгүг хоёр үнсэлцэж байа.

Би одоо хүртэл өөрийнхөө тэнэгийг гайхах юм. Анхнаасаа л энэ бүхэн ойлгомжтой байж. Гэрт нь болсон үдэшлэг дээр жонгүг ирж агсам тавьсан. Мөн тэдний хамтдаа авхуулсан зураг. Тэгээд ч болоогүй тэр хоёр салчхаад жонгүг эргэж нийлэхийн тулд надтай хуурамчаар үерхсэн байна. Тэд ч үнэхээр гайхалтай жүжигчид юм даа! Жонгүгийн тэгж их муухай аашилаад байдгын учир ч тайлагдлаа . Би цааш нь харж тэвчихгүй ам нээж орилоо. Тэд миний амьдрал дээрх хамгийн сайн найз болох Жиминыг минь хуурж байна. Би хэзээ ч тийм зүйлийг зөвшөөрөхгүй.

Би:-"ТА ХОЁР ЧИНЬ ЮУ ХИЙЖ БАЙНА АА! ЖИМИНЫГ ЯАЖ БАЙГАА ЮМ!"

Хэтэрхий чанга хашгарсанд минь тэр хоёр хийж байсан зүйлсээ зогсоон надруу гайхан харцаалаа

Би:-"Юу хийж байгаа юм гэж асуугаад байна!!!!"

Дара надруу хэсэг айсан харцаар харсныхаа дараа

Дара:-"Жонгүг түр зуур гарж байгаа ч!! Би түүнтэй ярилцах хэрэгтэй байна"

Жонгүг ч толгой дохин гарж явлаа. Жонгүг хүртэл үнэхээр тэнэг юм гээч, тэрний атганд нь орчихож. Дара ч шулам юм даа.

Би:-"Хариултаа хүлээсээр байна!!"

Дара:-"Харин би л хариултаа хүлээж байна. Тэдний хажуугаас зайлах юм уу? Үгүй юм уу?"

Би:-"Чи ичихгүй байна уу? Ийм үг хэлээд. Чи ч үнэхээр адгийн амьтан юм даа. Яаж жимин шиг сайхан сэтгэлтэй хүнийг хуурж сэтгэлээр нь тоглож чадаж байна аа! Чи тэрний хажууд байж царайг нь харах эрхгүй"

Дара:-"Тийм гэж үү? Өө ядаг билээ! Жимин надад үнэхээр сайн юмсан. Хэрвээ энэ талаар хэлбэл ч үнэхээр шархална даа!"

Би:-"Би түүнийг шархалуулахгүйгээр чамаас салгана. Би эцсээ хүртэл бүгдийг хийнэ. Учир нь би түүнд сайн"

***
За сайн байцгаана уу? Ер нь бол ингэж уншигчиддаа зориулж юм бичиж байгаагүй уучлаарай 😅 тэгээд та нараас ганцхан асуулт асуух гэсэн юмаа. Friends зохиолыг уншаад ямар мэдрэмж мэдэрдэгээ залхууралгүй бичиж өгөөсэй гэж хүсэж байна. Цаашдын бичих зохиолуудад минь их хэрэг болох юм л даа ☺️

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now