{4 жилийн дараа}
Jimin's P.O.V
Тэр намайг орхиод аль хэдийн 4жил өнгөржээ. Урт мөн хэзээ ч дуусахгүй мэт энэ 4 жилийн турш түүнийгээ үгүйлж шаналсан ч эргэж ирээгүй. Боломжгүй гэдгийг би мэдэж байсан ч бие минь хүссээр байх юм.
"Хён! Та одоо ажил хийхгүй хэрэг үү? Аль хэдийн төгсчихсөн байж"
Жонгүгийн хашхираан утасны цаанаас ч тод сонсогдон утасаа бага зэрэг чинээсээ холдуулан барьлаа.
"Чи өөрийгөө хичээ . Хүүхэд хийхээ л бодох юм. Аль хэдийнээ 4 жилийн дотор 2 хүүхэдтэй болчихоод"
Би ч мөчөөгөө өгсөнгүй хашхирлаа. Удалгүй утасны цаана хүүхэд уйлах чимээ гарахад жонгүг уулга алдсаар утсаа тасалж би энд нь инээсээр үлдлээ.
Хэрвээ одоо Юүи байсан бол яах бол оо? Түүнгүй өнгөрөөсөн хоног цаг мөч бүртээ би ганцхан энэ асуултыг өөрөө өөртөө хэдэн мянган удаа тавьсаар ирсэн . Хариулт нь өөр өөр ч нэгэн хэвийн түүнийг илтгэх шинж маягтай байдаг.Магадгүй хүүхэдтэй болохыг шалгааж би ч ятгалганд нь орох байсан байх. Тэрнийг хүүхдэд хичнээн хайртайг хэн хүнээс ч илүү мэдэх болохоор тэр.
Өрөөндөө хөглөрж суусаар тоос шороондоо баригдчихаж. Ийм үед тэр ч загнаж гарах байсан байхдаа. Одоо түүнээс үлдсэн зүйлс гэвэл Бяцхан Юүи л байна. Жимү маань тэр новш... Өө үгүй одоо хүргэн дүү Тэхён гэж хэлэх нь зүйтэй. Тэрэнтэй гэрлэж тусдаа гарснаас хойш гэр бүр ч хүнгүй мөн хоосон болчихсон. Хаалганы код хийгдэх сонсогдоход би одоо л нэг юм орноосоо өндийн үүдний өрөөлүү зүглэлээ.
"Ажилгүй новш минь босж мосооч дээ. Хэцүү байгааг чинь мэднээ тэглээ гээд өөрийгөө ингэж алах хэрэггүй. Өдөр болчихсон байхад хөшгөө ядаж нээ л дээ"
Түүний байнгын үглэлтийн байдлыг сонсоход бол Юнги ах мөн байна. Өрөөний минь хөшгийг нээж өгөн надруу өрөвдсөн харцаар харлаа.
"Үгүй ээ хэрэггүй!! Ийм харц л хэрэггүй шүү"
"Тэгвэл хурдан босоод явахад бэлд"
"Хаашаа явах гээв"
"Амаа татаад усанд ороод хувцас л"
Би тэрний өөдөөс нэг ч үг хэлж чадаггүй тул дуугүй л усанд орчихоод гарж ирэхэд ойрд үнэртээгүй хоолны үнэр ханхалж эхэллээ. Кахх~ манай ах ч сайн тогооч шүү.
Бүсэлхийгээрээ алчуур ороочихоод гэрээр дүүрэн орилж дуулж гал тогооруу орвол.... Юнги хён биш Суа хоол хийж байсан юм. Суа барьж байсан халбагаа унагаад том нүдлэн харахад хён тэрний нүдийг бушуухан шиг таглаад
"Зайл новш минь!! Эхнэрийн өмнө яаж ийм байдалтай гарж ирвээ чи!! Миний гарт үхмээр байна уу муу ***"
Хёний амнаас зогсоо зайгүй хараалын үгс урсаж би ч хурдлан өрөөндөө орлоо.
Хувцас өмсчихөөд гарж ирэхэд Суа аймар инээчихсэн Юнги хён улайчихсан сууж байв.
"Яагаад ингээд урвайчихав?"
"Зүгээр л чиний гэдэсний булчин 4 жил өнгөрөхөд яг л хэвэндээ байгааг л Юнгид сануулсан юм. Гэдэсний булчин эмэгтэй хүнийг татдаг юм шдээ Хайрт минь!!"
Суа миний өмнө будаа болон шөл тавин винк хийнгээ ингэж хэлэхэд Юнги ах золтой л дэлбэрчихсэнгүй . Би энэ дайны талбараас гармаар байна.
*****
Юнги Суа 2т чирүүлсээр машинд суун хөдлөхөд Сэхи Тэра 2 ч бас байж байлаа. Бүр жигтэйхэн инээчихсэн.
"Хаашаа явж байгаа юм?"
Ийм олуулаа байж байгаа атал хэн ч миний энэ ганцхан асуутанд хариулсангүй . Би ч дуугүй явахаар шийдэв.
Тэгээд эцэст нь....... Хэзээ ч төсөөлж байгаагүй газраа ирлээ.
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanficХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .