1️⃣9️⃣"I miss you" 😢

495 35 0
                                    


Би:-"Би яавал жимин намайг ойлгох бол??"

Өөртэйгөө галзуу юм шиг яриад л . Би ч бүр тэнэг болж гүйцэж байх шив.

?:-"Чи тэрэнд сайн байхнээ"

Удаан сонсоогүй ахын дуу гарахад би сая юу хэлсэн мөн юу хийж байснаасаа маш ихээр ичиж эхлэх нь тэр. Би өөртөөгэй ярьж байсан гэх үү эсвэл урдаа нэг чихмэл тавьчихаад түүнтэй ярих гэж оролдсон гэх үү? Ямартай ч энэ чихмэл жиминтэй их адилхан харагдсан болохоор би түүнийг дэргэдээ тавихгүй байж чадаагүй юм.

Ах дэргэд ирж үсийг минь сэгсийлгэснээ

Ах:-"Манай бяцхан Юүи ийм том болчих гэж! Хүнд сайн болоод л . Чамайг анхнаасаа жиминд сайн гэж мэдэж байсан юм аа"

Би ундуйцхан:-"Ах аа би угаасаа том болчихсон. Саяханыг хүртэл найз залуутай байсан шүү!"

Найз залуу гэнэ шүү. Дараг эргүүлж авах гэж хичээсэндээ надаар тоглосон жонгүгийг найз залуу гэж хэлэх тэгээд зөв үү?

Ах:-"Чамд ямар хэцүү байгааг ойлгож байна аа! Гэхдээ чи ямар ч хэцүү зүйл тулгарсан үргэлж бууж өгөлгүй тэмцээрэй "

Аав минь ээжийг өнгөрсөнөөс хойш надтай тулж харьцахаа больсон. Надад мэдээж хэцүү байдаг байсан. Өдөр шөнөгүй л аав ажил гээд явчихдаг. Харин би гэртээ ганцаархнаа уйлаад хоцордог байж билээ. Шөнөжингөө уйлж уйлж хүйтэн шалан дээр хоноход нэг л хүн намайг өргөж оронд минь оруулдаг байсан . Нэг л хүн өлсөхөд минь хоол хийж өгдөг байсан. Одоо ч гэсэн тэр хүн ээжийн минь орон зайг нөхөж надад зөвлөгөө өгж байна. Хэн хүнд ийм ах олдохгүй ч надад олдсон нь магадгүй ээжийн минь бэлэг байх.

Би:-" Би бараг бууж өгж байх шиг байна. Надад ямар ч итгэл алга"

Ах:-"Чи амьдралаа нэг ч болов удаа жимингүйгээр төсөө л дөө. Чи тэрэнгүй бол буцаад муу охин болж хувирах байх. Би ч тэр үед чамайг засж чадаагүй байхад жимин чадсан . Тэр энгийн нэг хүн биш Юүияаа. Тэр ч бас чамд сэтгэлтэй. Ах хүний зөн совин хэзээ ч алдадгүй юм."

Би түүний яриаг эхнээс нь дуустал сонсохдоо ганц хоёр нулимсыг гаран дээр дусааж байлаа.

Ах:-"Чи ахдаа яг юу болсон талаар ярьвал би чамд тусалж болно шүү"

Ахын гар нуруугаар минь тэвэрч зөөлхөн илбэхэд би энийг л хүлээж байсан мэт цухиран уйлж эхлэлээ .

Ахын гар нь зөөлхөн цохиж намайг аргадах мэт үсийг минь илэхэд би бүр л их уйлаад унав. Эмэгтэй хүнийг аргадах гэхлээр улам их уйлчихдаг бололтой.

Ах:-"Чи ахдаа хэлэх үү?"

Би зөөлхөн толгой дохиж эхнээс нь дуустал бүх зүйлийг хэллээ. Ингэж ярилцаагүй үнэхээр удчихаж. Тэр бусад үед тэнэг байнга намайг өддөг нэгэн шиг аашилдаг ч хоюулахнаа байхаараа миний ээж шиг л байдаг.

Ах:-"Би чиний оронд байсан бол эцсээ хүртэл нууна. Яагаад гээч. Би ч бас хүнд дурлаж үзсэн . Дурлаж үзээгүй хүн шиг чамд зүгээр л бүгдийг хэл гээд зөвлөчхөж чадахгүй нь. Хайр хүнийг сохор бас дүлий болгодог. Чи түүний инээмсэглэлийг харж жаргалтай бол байвал түүнийг инээмсэглүүлэх л зүйл хий. Хэрвээ үгүй бол эсрэгээр нь. Юүияаа өөринхөө хүсэж байгаа зүйлийг л хий. Ах нь чамд бүх талаар чинь туслах болно."

Түүнээс холдоод хатсан нулимсаа арчин утсыг минь авж өгөхийг гуйлаа. Би шийдвэрээ гаргачихлаа . Би нуух болно. Гэхдээ би зугтахгүй. Би нуусан хэвээр Жиминээс Дараг салгана. Утсаа шүүрж аваад хэний ч төсөөлөөгүй хүн лүү залгалаа. Та нар ч бараг төсөөлөөгүй байх. Энэ хүн бол жонгүг. Аз ч болж тэр хэд дуудуулаад л авчихлаа

Би:-Ярилцах зүйл байгаа болохоор маргааш хичээл тараад уулзацгаая.

Жонгүг:-Яах гэж?? Дара чамд бүгдийг хэлээгүй гэж үү?

Би:-Бүрэн гүйцэт хэлээгүй. Чи надад хайлбар хийх ёстой хуучин найз залуу минь.

Би утсаа таслаад харахад ах аль хэдийн өрөөнөөс минь гараад явчихсан байлаа. Харин одоо би нэг хүний хоолойг сонсохийг туйлын их хүсэж байна. Мэдээж тэр нь жимин. Гуйя жимин!! Утасаа аваарай. Салганасан гараараа арай хийж дугаарыг нь оруулаад ногоон товчыг дарлаа.

Дуудаж байна ...... Дуудаж байна ...... Дуудаж байна ... Тасарчихлаа.

Тэр миний дуудлагыг эцсээ хүртэл авахгүй бололтой.

Санаж байна. Маш их Жиминаа!

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now