"Өнөөдөр бүдүүн авхай гипстэй иржээ. Гараа яагаа вэ?"Энэ танихгүй охидоос бүр залхаж гүйцлээ. Тэгсэн ч гэсэн физикийн бие даалтаа гартаа чангаар атган ангируу зүтгэлээ.
"Туслах уу?"
Жимин хажуунаас бие даалтыг авж харин би гараа амраахаар доош буулгалаа
"Тэгэхээр энэ бидний амь амьдрал шийдэгдэх бүтээл байхнээ. Чамд итгэсэн шүү"
"Санаа зоволтгүй жимин . Би хамгийн сайнаараа хийсэн"
Ангид ормогц л жонгүг биднийг угтаж гарыг минь зүгээр эсэхийг асуулаа . Уг нь ингэж бодох ёсгүй ч гарын минь талаар асуугаагүй жиминд бага зэрэг гомдох шиг.
"Би чамд итгэсэн шдээ И Юүи. Амьдралыг минь сүйрүүлчихэв ээ"
"Мэдээж! Энэ хамгийн шилдэг нь болох байх."
Жимин инженер болохыг хүсдэг. Тиймээс физикийн дүн тэрэнд юу юунаас их чухал. Ойрд завгүй байсан болохоор нь би бие даалтыг нь хийж өгсөн нь энэ.
"Хамаг амьдралаа тэгээд Юүид даатгасан хэрэг үү? Өрөвдөлтэй юмаа"
Жонгүг түүнийг шоолж байхад жимины нүүр нь улайгаад явчихав. Ингээд хамаг хайр хүргээд байдгын.
"Больж үз жон жонгүг!!"
Тэднийг хэсэг харж шоолж байтал утсанд зурвас ирэх нь тэр
?:-"Бүдүүн авхай. Зав гаргаад эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний урд хүрээд ирээч"
Дахиад зодож нүдээд байх юм бол эд нарыг хэд хоног босож чадахааргүй болгоно гэдгээ би амлаж байна. ядаж байхад бас гипстэй болчихсон байдаг. Заза юу ч болсон хамаагүй жонгүг жимин 2ыг тэднээс хол байлгаж би өөрөө л асуудлаа шийдэхээс.
"Би түр гарчихаад ирье"
Тэр 2т хэлж ангиас гараад нөгөө яриад байсан эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнийх нь урд ирлээ
?:-"Бүдүүн авхай хурдан байна шүү"
Арагшаа хараад нөгөө охид байна гэж бодсон ч шал өөр хүн байсанд би гайхав
"Дара??"
Тэр надруу харж ёжтой инээснээ ариун цэврийн өрөөлүү хүчтэй түлхээд дараа нь хаалга цоожилчих шиг боллоо
"Чи юу хийж байна аа? Алив намайг гаргаадах"
Дара:-"Би чамайг амархан зайлуулах арга олсон шүү!! Юу гээч *инээх* чи жимины итгэлийг алдахад л болоо. Би үлдсэнийг нь өөрөө хийчих нь. Тиймээс чи физикийн хичээл дуустал наанаа байх болох нь дээ"
Дара дахин нэг инээгээд намайг тэнд минь орхиод явчихав.
Би бараг л юу хийхгээд байгааг нь гадарлачихлаа. Тэр миний хичээнгүйлэн жиминд зориулж хийсэн бүтээлд ямар нэг зүйл хийх гэж байгаа бололтой. Тэгж болохгүй юмсан.
*****
Ангид
Багш:-"Юүи жимин 2ын бүтээл хаана байна"
Багш ийнхүү асуухад жимин яг хариулах гэтэл Сэхи түүний урдуур орон
Сэхи:-"Багшаа! Юүи бүтээлээ ганцаараа хийсэн болохоор жиминд оноо өгөхгүй байгаасай гэж хүссэн"
Багш:-"Тэгээд тэр өөрөө хаана байгаа юм"
Сэхи:-"Түүний гар гипстэй болсоныг харсан биздээ. Тэрний гар өвдөөд байгаа гээд чөлөө аваад явчихсан"
Багш:-"Тэгвэл жимины бүтээл хаана байна"
Жимин хэт их гайхаж үг ч хэлж чадахаа больжээ. Багш түүний хариу үйлдлийг харж толгой сэгсрэн
Багш:-"40 оноо чинь байхгүй болсон болохоор 60аас дээш гарахгүй нь дээ"
Гэж хэлэн гараад явав. Жимин одоо хүртэл гайхаж сэхи дээр очоод
Жимин:-"Юүи үнэхээр тэгж хэлсэн хэрэг үү? Тэр өөрөө хаана байна"
Сэхи одоо хүртэл инээдээ нууж ядан тэрэнрүү өрөвдөнгүй харцаар харан
Сэхи:-"Юүи чамайг өөрөө юмаа хийж сур гэж хэлсэн. Тэр чамд дахин юм хийж өгөхийг хүсэхгүй байгаа. Мөн харьцахыг ч хүсэхгүй байгаа. Тэр ч жонгүгтэй үерхээд нилээн өөрчлөгдсөн бололтой шүү"
Сэхигин хэлсэн үгэнд жимин шууд л итгэж орхив. Учир нь тэр саяхан хичээлдээ муу гарчихсан тэгээд ч болоогүй бүр итгэж байсан хүн нь өөдөөс нь урваж шарвасанд урам нь гутарж уцаарлана . Яг энэ үед Юүи хаалгаар сүр сар хийсээр орж ирлээ. Жимин түүнийг хараад бүр их уурлах нь тэр
Юүи:-"Жиминшии багш явчихсан хэрэг үү? Бүтээлийнхээ оноог тавиулсан уу?"
Жимин:-"Мэдээж! Чиний хүссэнээр ганцхан чамд л тавьчихсан. Юүи чи ийм хүн байсан хэрэг үү? Би чамайг хичээлдээ ч анхаардаггүй дүрсгүй нэгэн байхад тусалж зөв замд оруулсан . Би чамайг аврахын тулд өчнөөн бие даалтыг чинь хийсэн. Гэтэл би чамаас ганцхан удаа завгүйн улмаас физикийн бүтээл хийгээд өг гэж гуйхад чи надад туслаж чадахгүй гэж хэлж болох л байсан. Харин одоо би муу авчихлаа . Баярлалаа И Юүи. Чин сэтгэлээсээ"
Тэр Юүирүү сүүлчийн удаа муухай харан ангиас шууд л гараад явчихлаа.
Юүи талаас
Би тэрэнд юуг ч хэлж чадахгүй бололтой. Тэр Дарагийн хажууд л чин сэтгэлээсээ инээмсэглэдэг байхад би яаж Дараг тэгж аашилсан гэж хэлж чадах юм бэ? Ядаж юуг ч хэлэхгүй байгаад ч болтугай жимины хажууд үлдэхийг хүссэн юмсан. Гэтэл яагаад ийм юм болчихов оо? Тэр надад үнэхээр уурласан. Би урьд нь жимины тийм харцыг харж үзээгүй. Тэр дэндүү их уурлаж гомдоод надаас зайгаа барьчихвал би яах болж байна аа. Удаан амьдарж тэсэхгүй л байх. Учир нь миний зүрх бараг л жимины төлөө цохилж байна.
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictionХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .