3️⃣4️⃣"End?....No"

551 39 2
                                    



Би түүний ярьсныг бодож үзэхээр шийдэн түүнийг явуулсан. Бодож үзэх ч гэждээ муу худалч гахай нтр гэж загнасан гэх үү дээ.

Тэрний ирсэн өдрөөс хойш 5 хоног өнгөрж байна. Энэ бол надад бодоход хангалттай хугацаа байсан. Би түүнтэй хамт байж чадахаар боллоо шүү дээ.

Тэхёнд хараахан энэ бүх зүйлсийг хэлээгүй байгаа. Учир нь тэр намайг өөртэй нь үерхэж байгаа гэж бодож байгаа. Гэтэл угтаа бол тийм биш шүү дээ.

Жимин инээсээр эмнэлэгийн хаалгыг онгойлгон орж ирлээ. Харин би өөдөөс нь инээмсэглэсэнгүй . Тэр надад хичнээн их муу зүйл хийлээдээ. Тэр олон жилийн зовлонг 5хан өдөрт мартана гэдэг бол юу л бол.

"Яагаад урвайчихсан юм?"

Жимин гайхсаар асуусан ч би дахиад л инээмсэглэсэнгүй.

"Надад гомдсон хэвээр байгаамуу?"

"Ээ Юүи гуйж байна. Би чамаас ингээд гуйя *гараа хавсрах*

"Өвдөг сөгдөх юм уу?"

Түүний хийж буй зүйлд багахан инээмсэглээд түүнрүү харж байтал хэн нэгний хоолойгоо засах сонсогдлоо.

Би ч эхэндээ ах эсвэл аав бүр ч болоогүй тэхён байх гэж бодоод жимины ард ороод нуугдаж байтал

"Өвчтөн Юүи! Эмчийн өрөөнд ороод ирнүү"

Гэх нь сонсогдлоо. Би санаа амран эмчийг гарсны дараа босохоор зэхтэл жимин зогсоогоод

"Явж чадах юм уу? Эртээр явж чадахгүй харагдсан. Уг нь тэр үед би л чамайг тэврэж явах байсан юм. Тэр муу новш үнэхээр хүрж болохгүй зүйлдээ хүрж байна аа! Би алганы амт мэдрүүлнээ"

Тэр дахиад л намайг инээлгэж чадлаа. Одоо л би түүнийг гайхалтай нэгэн гэдгийг бүрэн утгаар нь ойлгох шиг.

"Би явж чадна. Чиний наад новшоор нь дуудаад байгаа хүний ачаар би их урам зориг авж их ч зүйл хийсэн шүү. Тиймээс новш гэж дуудах хэрэггүй. Одоохондоо тэр миний найз залуу хэвээрээ байгаа"

"Чи..."

Түүнийг ямар нэгэн зүйл хэлэхээс ч өмнө би өрөөнөөс гарлаа. Тэгээд эмчийн өрөөрүү удаан гэгч нь алхана.

Алхаад чадаад байгаа ч гэлээ их удаан байна даа. Энэ магадгүй муудаж байгаа байх аа чааваас. Солиулж болдог болов уу яг машин шиг. Эмчийн өрөө орох зууртаа иймэрхүү тэнэг зүйлс бодоод хүртэл амжчихав.

"Суу л даа. За өвчтөн И Юүи. Саяхан осолд орсон. Хэт зочролд орсон болохоор хөл чинь хэсэгтээ мэдээгүй байсан. Гэвч чи алхаж чаджээ. Баяр хүргэе "

Эмч гэх хүн инээмсэглэн надруу харахад би ч мөн адил баярлан гараа хооронд нь үрлээ.

"Гэхдээ нэг зүйл байна~~ Саяхан чамаг бүтэн шинжилгээнд оруулсан......"

***

Би хөлөө удаанаар зөөсөөр өрөөлүүгээ алхана. Энэ удаа хөл минь удаад байгаадаа биш бодох зүйл их байсан тул ингэж удаан алхаж байгаа юм.

Би энэ хаалгыг нээвэл жиминыг инээж угтана. Тэгээд дараа нь яах вэ? Түүний баян тансаг амьдралаас нь салгаад өөр дээрээ аваад суух уу? Би үнэхээр хувиа хичээж байна.

"Өө юүи ирчихсэн үү? Бүхэл бүтэн 20 минут хаашаагаа явчихдаг юм бэ? Үнэхээр их саналаа шдээ"

Түүний хэлсэн үгсийг сонсоод саяхан бодож байсан сөрөг бодлоосоо бүрэн салах нь тэр. Ийм их жаргалыг эдэлж байхын тулд тийм муу зүйл хийсэн ч яахав.

"Бие чинь зүгээр биздээ"

"Мэдээж. Хямралд орсон байна гэнээ. Хоол ундаа сайн ид гэсэн"

"Аргагүй шдээ. Чи өөрийгөө хардаа яс арьс болчихсон байна шдээ. Тэгэхээр чи хоолоо ахиухан идэж урьднын Юүи болох хэрэгтэй"

Би гайхан:-"Чи тэр юүиг авчирмаар байгаамуу яагаад??"

"Чамайг турснаас хойш дэргэд чинь их эрэгтэй эргэлдэх болчихоод байна шдээ. Тиймэрхүү хүмүүсийг хамт байлгахгүйн тулд чи буцаад таргалах хэрэгтэй"

"Тарган байсан ч намайн хайрлана гэж үү?"

"Би чамайг ямар ч байсан хайрлана. Учир нь би чамд хайртай"

Түүний хэлсэн сүүлийн үг намайг үүлэнд дунд аваачих шиг л боллоо. Газар хэзээ ийм зөөлөн байлаа гэж бодогдтол би үүлэн дунд хөвж дэлхий хэзээ ийм сайхан байлаа гэж бодогдтол инээмсэглэн сууна.

Тэр явсны дараа 2,3 цаг өнгөрж би аавыг ирэхийг хүлээлээ.

Гэвч аав минь нүдэндээ нулимс өвөртлөн гуниг дагуулсан орж ирэхэд би ямар нэгэн муу зүйл болсныг тэр дор нь мэдэв.

"Охин минь! Аав нь яах ёстой вэ? Чамайгаа америк явуулж чадахаа болилоо. Ахыг чинь их сургуульд сургаж чадахаа болих нь. Аав нь ажилаасаа халагдчихлаа. Одоо бид нар юугаараа голоо зогоох вэ?"

Би аавыг аргадан нурууг нь ганц хоёр зөөлхөн товшиж байхад утсанд минь зурвас ирсэн дохио дуугарав. Би аавыг аргадангаа тэр зурвасыг уншвал

-Аав чинь ажлаасаа гараад хэцүүхэн байгаа биздээ. Энэ хэцүүхэн байдлаас гарах хамгийн шилдэг арга байна. Эхлээд жиминээс хол байчих. Дараа нь би чамайг гэр бүлтэй чинь гадаадад цагаачлуулья. Тэндээ аавд чинь сайхан ажил олоод өгж болох л юм. Тэгээд чи тэндээ жимины царайг харалгүй үүрд амьдар. За ямарав дээ? Сайхан санал биш байна гэж үү? Хариугаа хурдан хэлээсээ хэмээн хүсэж байна. Үгүй бол амьдрал чинь бүр их хэцүү болох байх шүү.
Аан тийн. Бие чинь зүгээр гэж найдья. Хайрт найз СУАгаас чинь.

Гэсэн байлаа.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now