"Дарагийн бие өвдсөн гэнээ"Тэр өдрөөс хойш 3,4 өдөр өнгөрж Дара хичээлдээ ирээгүй. Харин жонгүг урьднын адил чимээгүй хэвээрээ байгаа. Одоо хүртэл Дараг тэгж гүйсэнд санаа зовон жиминээс асуусан. Тэгээд тэр гэрт нь очоод ирсэн гэсэн
"Өнөөдөр ирнэ гэсэн"
"Гэхдээ бие нь өвдлөө гээд гүйдэг нь ч бас юув дээ!"
"Эмээ уух хэрэгтэй байсан гэнээ. Чи битгий уурлаад бай!"
Дара ангийн хаалгаар орж ирэхэд л бие нь муу байгааг илтгэх мэт нүднийх нь доор хар толбо татаж урвагар царайлсан байгааг би харлаа.
"Дара-ши зүгээр биздээ"
Түүний хажууд очин асуухад тэр эелдэгээр инээсэглэн
"Мэдээж. Харин тэр үед тэгээд орхисонд уучлаарай"
"Нээх сүртэй биш ээ. Хүн өвдчихөөд байхад яаж тэгж болхов?"
түүний хажууд бас нэгэн ангийн охид ирээд зүгээр эсэхийг нь асууж гарлаа. Тэр энд ирээд 4хөн долоо хонож байгаа ч их алдартай болсон бололтой. Хичээлдээ гайгүй бас гоё биетэй мөн хөөрхөн. Тэр сургуулийн охид байтугай хөвгүүдийн ч бахархалыг хүлээж байгаа.
"Эртээр хийх зүйл хэвээрээ биздээ?"
Мира болон түүний сайн найзууд болох Сэхи Тэра гэх найзууд нь түүнээс асуулаа. Сэхи бол хичээлдээ тийм сайн биш ч гэлээ спортодоо бол гавал. Сагс, гар бөмбөг, хөл бөмбөг гээд л мэдэхгүй чадахгүй зүйл үгүй. Харин Тэра ангийн хөгжөөгчидийн нэг. Үргэлж инээдтэй зүйл ярьж биднийг хөгжөөдөг мөн их гоё сэтгэлтэй болохоор бид ч их найрсаг байдаг. Ёр нь бол тэд жиминээс гадна миний дотны найзууд. Би л нээх хамт байдаггүй болохоос
"Та нар юу хийх гэж байгаа юм бэ?"
Хүний асуудалд нээх оролцоод байдаггүй л дээ. Гэхдээ тэдний ярианы өнгө их сонирхолтой санагдаад байх юм
"Бид 5 дах өдөр охидын үдэшлэг хийх гэж байгаа. Уг нь чамд өнөөдөр урилгыг чинь өгөх гэж байсан юм. Гэнэтийн бэлэг барих гээд. Чи явна биздээ"
Тэра инээсээр надад хэллээ.
"Мэдээж тэгэлгүй яахав! Яаж тийм юмаас хоцрохов"
Би мөн л инээсээр хариуллаа.
"За тэгэхлээр нэгт ямар ч хөвгүүд байхгүй шүү"
********
"Хөөх Дара чи их гоё харагдаж байна"
Дарагийн гэрт ирэхэд тэр хаалга онгойлгож өглөө. Тэрний өмссөн зүүсэн нтр бол байна аа байна.
"Орцгоо л доо"
Дара биднийг найрсагаар урьж орохыг уриаллаа . Бид орон үдэшлэгтээ бэлдэн дэр попкорн гээд л тус тусдаа ажил авлаа.
Ийм үдэшлэгт явж байгаа минь анхных. Сандрал мөн догдлол холилдон байх өнөө оройг тэсэхгүй нь.
"Эхлээд охидын яриа болноо"
Мира гүйж ирсээр ийнхүү хэллээ.
"Эхлээ Юүигээс эхлье. Тэгэхлээр бидэнд үнэнээр нь хэлнэ шүү. Жимин та хоёрын дунд юу байна вэ?"
Зурагтны өмнө засан тавьсан тойрог хэлбэрийн дэвсгэр дээр сууж байхдаа тэра надад ингэж хэллээ.
"Бид хоёрын дунд юу ч байхгүй ээ. Багаасаа л найзалж ирсэн. "
"Тэгээд зөвхөн найзууд ийм байх уу?"
"Мэдээж байж болно. Тэгсэн ч жимин намайг тооно гэж бодохгүй л байна"
"Тээр чи сайн л юм байна шдээ"
"Үгүй дээ!Харин би хувьдаа Дара жимин хоёрыг илүү тохирно гэж бодож байна"
Дара хэлсэн үгэнд минь баярлан инээсэн ч би үгүй. Худлаа хэлж байгаа юм шүү дээ. Үнэн зүйл нэг ч алга.
"Тэгвэл одоо манай шинэхэн найз Дара?"
Мира мөн л дайрсаар Дарагаас асуулаа.
"Би нэг хүнд үнэхээр хайртай байсан. Тэр хүн намайг хууртал шүү дээ. Бид их удаан үерхсэн"
"ДЭРНИЙ ДАЙРАЛТ!!!!"
охидын үдэшлэгийн нэг чухал дүрмийн нэг бол чухал орчин бүрдсэн байхад дэрний дайралтийг эхлүүлэх явдал юм. Харин энэ удаа сэхи завшааныг ашиглаж эхэллээ.
Тэднийг дэрээр байлдаад завгүй байхад би оногдохгүй байхыг хичээн нэг өрөөрүү орлоо. Орсон өрөөгөө сайтар харвал Дарагийн өрөө бололтой баахан ягаан өнгө нүдэнд зурайна. Ор нь хүртэл ягаан байх бөгөөд орны хажуу талын шүүгээн дээр 2 хүний хамтдаа авхуулсан зураг байгаа харагдана. Ойртон нөгөө зургийг авж харвал. Энэ чинь жонгүг дара 2 уу даа? Тэд үнэхээр жаргалтай инээлдээд зогсож байлаа. Гэхдээ тэр 2 яагаад?
"ЧИ МИНИЙ ӨРӨӨНД ДУРААРАА ЮУ ХИЙЖ ЯВАА ЮМ?"
Дара гарт минь байх зургийг хараад ийнхүү орилолоо. Тэгээд шууд ирээд шүүрээд авчих нь тэр
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictieХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .