Жонгүг:-"Ах аа та буруу хүнээ авчирчихаж ээ! Энэ чинь манай бүдүүн авхай болох И Юүи биш байна шдээ!"Жонгүг надаар тоглоом хийгээд зогсохгүй гартаа байсан бялуунаасаа атган миний нүүрэнд нялах нь тэр
Би:-"Өа за муу бацаан чинь юу гэх гээд байгаа юм бэ? Чамайг би бол зүгээр зажлахгүй залгина шүү!"
Дара миний хэлж байгаа үгсийг сонсоод сонин царайлан
:-"Нөгөө манай хүн сая гар нь хальтраад тэгчихлээ! Уучлаарай юүи!! Ирээдүйн хүүхдүүдийн минь эцгийг битгий алаарай"
Дара ч намайг ямар их хүчтэйг мэдэрчихсэн хүн л дээ. Тэр тухай бол яриад ч хэрэггүй байх.
Сэхи:-"Ингэхэд Жимин ирэхгүй байсан юм уу?"
Тэра түүнийг тохойдон чимээгүй байхыг сануулж
Тэра:-"Нөгөө юу.. За хэдүүлээ сайхан найрлах уу даа ! "
Яг үнэндээ одоо ч миний уур гараагүй байна. Учир нь жонгүгийн нялсан бялуу одоо хүртэл нүүрэн дээр минь байгаад хамаг учир нь байгаа юм. Би бялунаас ахин нэг атга аван жонгүгийн нүүрэнд нялж өшөөгөө авах нь тэр
Жонгүг:-"Чи үхмээр байна уу? "
Би:-"Хохинээ муу зөрүүд толгой"
Жонгүг бялуунаас авах гэсэн ч Дара түүнийг зогсоож хэрэггүй гэж сануулав. Болж муу хог. Эхнэртээ атгуулчихаж
Би:-"Та 2 тэгээд ямархуу төлөвлөгөөтэй байна даа! "
Бид томоо гэгч нь зассан баярын ширээн дээр суугааж би хөтлөлцөн суух Дара Жонгүг 2ыг хараад тэссэнгүй асууж орхив.
Жонгүг:-"Эхлээд мэргэжилтэй болцгооно. Тэгээд аажуу тайвнаар амьдралаа босгоно доо"
Би тэднийг харан атаархаж байтал гэнэт хаалганы хонх дуугарч бүгд хаалганд анхаарлаа хандуулцгаав
Ах:-"Би тайлчихья "
Ах хаалгаруу бушууан гүйж дараа нь царай нь сонин болсоор орж ирэв
Ах:-"Юүияаа Жим..."
?:-"Өө сайн уу эгчээ"
Хаалгаар Жимү эхлээд толгойгоо цухуйлган дараа нь инээсээр орж ирлээ.
Жимү:-"Уулзалгүй ямар их удаа вэ? Та чинь бүр шөвийцөн байх шив"
Жиминтэй усны дусал шиг адилхан жимүг хараад түүнийг бүр илүү санах шиг.
Би:-"Хөөх ямар сонин хүн бэ? Алив ор л доо"
Ардаас нь хүн орж ирэх байх гэж горьдлого тээсэн ч хэн ч орж ирсэнгүй.
Жимү гар дах ууттай зүйлээ өгөөд :-"Ингэж хэлэх хэцүү байгаа ч ах энийг таныг явснаас хойш л цуглуулж өгнө гээд байсан. Тэгээд надад ахыг харах үнэхээр хэцүү сэтгэлд сэвтэй байсан болохоор аваад ирлээ. Таныг их л санасан байх. Хааяа наадхыг чинь харж тэр бүр гаргаад байдаггүй эрэгтэй хүний ховор нандин нулимсаа гаргахыг нь би харсан "
Тэрний өгсөн ууттай зүйлийг нээж харвал их дэлгүүрийн купонуудыг нямбайлан цэгцэлж урагдчихвья гэж айсандаа хамгаалалт хийсэн нь намайг дотроо уйлахад хүргэв.
Flachback
Би:-"Жиминаа хардаа. Би энэ зайрмагнаас их дэлгүүрийн купон оллоо. Гайхалтай. Одоо явж дэлгүүр хэсье"
Жимин дургүйцэн:-"Үгүй ээ! Ганцхан купонтой байж яаж явах гээв"
Би:-"Тэгвэл чи надад зөндөөг олж өгөөд дагуулж яваарай"
end flashback
Тоолж үзвэл 50аад ширхэг байх юм. Тэр намайг санах болгондоо зайрмаг идэж байсан бололтой. Тэгээд яагаад одоо байхгүй байгаа юм бэ?
Жимү:-"Ах та 2ын хооронд ч үнэхээр адармаатай зүйл болж байгааг мэдэж байна л даа. Гэхдээ л та түүнийг ойлгох хэрэгтэй. Тэрэнд үнэхээр хэцүү байгаа шүү дээ"
Тэрний үгс үнэхээр үнэн. Би түүнийг ойлгох хэрэгтэй
Жонгүг:-"Яагаад өнөөдөр зочид тасрахгүй байгаа юм? Хөөрхөн болсон Юүиг минь харах гэж ингэж их ирээд байгаа юм болов уу?"
Хаалга дахиад л дуугарж жонгүг түргэн уураараа бүх зүйлийг шийдэх гэж оролдоод байв
Би:-"Ёстой олон юм ярьж байна аа! Анхны үнэсэлтийг минь авсан чинь хангалттай шүү"
Жонгүгийн царай гэнэт хувьс хийн харин Дара ууртай царайлан сууна. Хөөрхөн хосууд гэдэг нь
Жонгүг:-"Нөгөө хайр аа"
Би:-"Одоо ёстой том тайлбар тавих хэрэгтэй болж дээ! Харин би хаалгаа тайллаа"
Хөл минь бараг нисэх шахам гүйсээр хаалганы өмнө ирээд амьсгаагаа дахин дахин гаргасаар. Тэр л байх учиртай. Тэр л байх ёстой.
Хаалга нээсэн ч тэр биш байж миний сэтгэл дахиад л урам хугаралтад өртөх нь тэр
Би:-"Өө тэхёнаа ийм хурдан ирэх байсан юм уу?"
Тэх:-"Яасан хайрыгаа санаагүй биздээ"
Гэтэл зочны өрөөнөөс жимү Дара гээд л бүгдэнгийнх нь харц бидэн дээр дусаж миний нүүр улайж эхлэх нь мэдрэгдэж байв
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanficХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .