1️⃣5️⃣"True" 🤞🏻

533 34 0
                                    

 

"Яг одоо юу болсныг тайлбарла"

Жимин гараа зангидан зогсоод жонгүг бид хоёр луу ууртай харцаар харна. Үнэндээ замд урд явж байсан хүн жимин Дара хоёр байсан бөгөөд намайг гэмтсэн гэдгийг сонсоод ирсэн гэсэн. Гэтэл би тэгээд жонгүгтэй үнсэлцээд зогсож байдаг. Гэхдээ л энэ чинь муухай зүйл биш сайхан л байсан 😂

"Үнсэлцсэн"

Жонгүгийн энэ хэнэггүй зан одоо надад таалагдаж байна. Гоё шууд ингээд хэлчихдэг.

"Бас гар чинь яасан талаар"

"Зодолдчихсон"

Одооноос ер нь жонгүг шиг шууд шулуухан аашилнаа.

"Жиминаа явяаа. Хосуудыг тайван орхицгооё"

Дара жиминыг чангаах ч жиминд явах шинж түй ч алга.

"Жонгүг тусдаа ярилцацгаая"

"Дахиад баахан аав шиг зөвлөгөө өгөхнүү"

"Юун аав?"

Жонгүг эртээр эмнэлэгийн дээвэр дээр болсон бүх зүйлсийг ярьж өгч харин жимины нүүр улайгаад ичээд унав. Хөөрхөн юмаа.

"Зүгээр л дагаад яв"

Дара бид 2 хоюулаа үлдэж би чимээгүйхэн тэднийг ирэхийг хүлээлээ.

"Чи ч овоо охин юмаа. 5 охинг зодчих юм"

Бусад хүн сонсох юм уу уншвал түүнийг надад баяр хүргэж эсвэл атаархаж байна гэж бодох байх. Гэхдээ түүний энэ үгийг дэргэд нь сонсож байсан надад тийм мэдрэмж төрсөнгүй. Яагаад ч юм их уур цухал мөн өш хонзон мэдрэгдээд байв.

"Чи яаж тэр 5ийг мэдсэн юм?"

"Би явуулсан юм"

"Яагаад?"

Тэр надаар тоглож байна. Яаж Дара явуулна гэж. Сонин юм ярих юмаа.

"Чамайг жонгүг болон жимины хажуунаас зайлуулахыг хүссэн юм"

"Өүү чиний тоглоом ч хэтэрж байна шүү Дара. Одоо больж болноо би хангалттай итгэсэн"

"Би чамаар тоглоогүй. Бүр анхнаасаа л. Тэгэхээр чи энэ тарган биенийхээ ачаар их хүчтэй болсон байх нь тийм үү? Би тэгж ойлгох уу?"

Тэр яачихсан юм бол оо? Бие нь өвдсөн юм уу? Яагаад надад ингэж хүйтэн хөндий муухай харьцаад байгаа юм бол.

"Яг одоо боль Дара!!"

Би ч бас түүнээр тоглох бодол алга.

"Яасан ингэж хэлсэн гээд дахиад эморж гүйхнүү. Чи ч тэрнийхээ ачаар хангалттай жиминыг зовоодог шүү. Хэт их гүйсэн ч турахгүй юм даа. Хэтэрхий сул дорой юм"

Би үргэлж тиймэрхүү үед гүйгээд явдгаа мэднэ л дээ. Гэхдээ ингэж хэлэх нь түүнд хэт их хэтэрж байна.

"Сонс И Юүи!!! Чи бол хэн ч биш. Чи жимины зүгээр л нэг хажуудаа байлгаж өөрийгөө сайхан харагдуулдаг хүүхэлдэй нь. Гэхдээ жимин хангалттай сайхан харагдаад одоо найз охинтой болчихсон байна. Тиймээс түүний дэргэдээс зүгээр л зайлчихаж болох уу?"

Одоо л Дарагийн жинхэнэ төрхийг олж харлаа. Тэр жиминээс намайг салгахйг оролдож байна. Жонгүгийн үнэн байж. Сайхан сэтгэлтэй эелдэг өгөөмөр гэж бодож байсан хүн минь тэр биш байж. Тэр зүгээр л энэ жүжиглэлтийнхээ ард өөрийнхөө жинхэнэ төрхийг нууж байж.

"Хариулахгүй юм уу?"

"Чи ч сайн жүжигчин юм даа Дара!!! Гэхдээ би хэзээ ч явахгүй. Учир нь жимин шиг сахиусан тэнгэр мөн сайхан сэтгэлтэй хүнийг чамаас хамгаалах хэрэгтэй болохоор. Бас би жиминд сайн...."

*****

"Чи үерхээд хэр удсан болоод үнсэж байгаа юм"

Жимин хөмсгөө зангидан жонгүгаас асуулаа

"Би хангалттай удсан гэж бодож байна"

"Хэрвээ чи Юүигээр тоглох гэж байгаа бол одоо ч гэсэн түүнээс зайгаа барь!!"

"Чи ийм үглээ байдлаараа Юүиг залхаадаг байхдаа"

Жонгүг түүнд ширүүхэн хэлэн хэлэхгүйгээр явж одлоо.

"Яагаад энэ бацаан шиг амьтан Юүигээр оролдоод байгаа юм бэ? Юүи шиг сайхан сэтгэлтэй энэрэнгүй хүн жонгүг шиг танхай нэгэнтэй байж болно гэж үү? "

Жимин ингэж хэлж байхдаа гараа зүрхэн тушаа газарт тавьсан байлаа. Тэр яг одоо зүрхнийхээ цохилтыг хэмжиж байна. Тэр юүи гэх нэрийг хэлэх болгондоо зүрх нь хурдан цохилохыг анзаарсан болов уу?

end flashback

Жимин Дарагийн үнэн төрхийг мэдээд яах бол? Би тэрэнд хэлэхгүй байх ёстой юу? Тиймээ би тэрэнд хэлэхгүй. Учир нь тэр миний сайн найз мөн хайртай хүн минь. Ямар ч хүн байсан хайртай хүнээ инээмсэглэсэн байхыг харахыг л хүсдэг. Тиймээс би түүний инээмсэглэлийг харахын тулд түүнээс бүгдыг нуух болно. Тиймээс Жиминаа миний хажууд байхдаа чин сэтгэлээсээ инээж өгөөрэй. Бодлыг минь тасалдуулан жимины гэдэс дуугарав. Яахлээрээ бүх юман дээр ийм өхөөрдөм байдаг байна аа

Би:-"За яахав би юм идье. Чи ч бас идээрэй"

Жимин:-" Нээрээ юу? Ёоо ашгү дээ. Яг үхэх гэж байсан юм. Тэгвэл хоюулаа гэдсээ хагартал идэцгээе"

Тэр ингэж хэлээд сайхнаар инээмсэглэж эхэллээ

*Жиминаа үргэлж ингэж инээвэл надад юу ч хийсэн хамаа алга *Бодох**

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now