"За ирчихлээ"Тэхён орилсоор бид автобуснаасаа буулаа.
"Хэдүүлээ майхан барих уу?"
Ах,Юнги,Тэхён,Жимин нар майхан барихаар болж харин охидууд хоол унд хийхээр боллоо.
Бид энэ аяллыг үнэхээр дурсамжтай болгохын тулд хаана ч явсан зураг авж хөгжилтэй зүйлс хийж цагийг зугаатай өнгөрөөж байлаа. Нар жаргах үед бүгд хос хосоороо байх боловч Сэхи болон Тэра хосгүй тул дэмий л нарыг харан сууна. Бид майхан барьсан ч эндээ хонож чадахгүйгээ мэдэх тул хажууханд байрлах зочид буудалд буудаллахаар боллоо.
****
"За тэгэхлээр Жонгүг,Дара 2 нэг өрөөнд. Ах нь Миратай орноо. Тэхён чи Жимүтэй ороод хэрэггүй байх. Жимин уурлана шдээ. Тэгэхээр Жимү Сэхи Тэра 2той орчих. Тэгээд Жимин Тэхёнтой. Юнги Суатай. Яаанаа Юүи үлдчихлээ. Сэхитэй нэг өрөөнд орох уу?"
Би өөрийнхөө хийх гэж байгаа зүйлдээ нэгэнт итгэлтэй болсон тул ахын яриаг таслан
"Би Жиминтэй нэг өрөөнд орьё"
Бүгд надруу гайхан харсан ч Юнги болон Суа нар зөвшөөрөн өрөөгөө авцгаалаа .
"Яагаад Жиминтэй нэг өрөө гэж. Надаас зөвшөөрөл аваач"
Ах уурсангуй өнгөөр хэлэхэд би хариу болгож
"Тэгээ өөрөө яагаад Миратай орох гээд байгаа юм. Тэрэн шиг хөөрхөн даруухан охиныг яах гэж байгаа юм та"
Яаж ч байсан би өнөөдөр Жиминтэй нэг өрөөнд орох л болно.
Бид ачаа бараагаа зөөсөөр өрөө өрөөндөө ороход би шууд усанд орлоо. Энэ миний Жиминд хийж өгөх ёстой зүйлсийн нэг. Би чадах ёстой.
Нойтон биеэ арчаад дээгүүрээ ганцхан торон халаад нөмрөөд гарлаа. Жимин буйдан дээр зурагт үзэн сууж байхдаа намайг гарсныг анзааран эргэж харахад нүд нь орой дээрээ гарсан байлаа.
"Жимин~аа унтлагын өрөөнд орцгоох уу?"
*********
Жимин хотод иргэн ирэх хүртлээ миний гарнаас тавьсангүй. Би ч бас түүний гарыг чанга атган суулаа.
Гэнэт нүд анилдаад явчих чинь. Ингэж болохгүй юмсан.
{Анх удаагаа Jimin's P.O.V}
Юүи угаасаа ийм өөр болчихсон юм уу эсвэл ингэж аашилаад байгаа үгүй мэдэхгү нь. Яг л хол явж байгаа хүн шиг бүх зүйлээ бэлдээд ч байх шиг. Бас өнгөрсөн шөнө бидний хийсэн зүйл.... Үнэхээр сонин байгааг дурдах хэрэгтэй. Яагаад ч юм явах гээд байгаа мэт мэдрэмж төрсөн тул түүний гарнаас тавихыг хүссэнгүй. Тэгээд нэг хажуу тийшээ хартал тэр гэдсээ чангаар дарж байснаа ухаан алдаад уначихлаа . Бид бараг хотод хүрсэн тул түргэн тусламж дуудаж тэрнийг Юнги гэх нөхрийн ахынх нь эмгэлэгт авчирав.
Тэр яачихсан юм бэ? Яагаад гэнэт ухаан алдаад уначихав аа? Тэрэнд юу тохиоддсон юм бол оо?
Элдвийн бодолд дарагдан суухад Юнги хажууд ирж надруу нэг дэвтэр сарвайлаа. Харвал тэр нь Little Yuee байсан юм.
"Энийг уншаад үзсэн нь дээр байх. Тэр чамд өөрөө хэлэхийг хүссэн ч чи эхлээд сэтгэлийн бэлтгэлтэй болж энийг үзсэн нь дээр байх аа"
Тэр миний мөрөн дээр гараа нэг тавчхаад явахад би яаравчлан дэвтрийг нээвэл эхний хуудаснаас л бидний анх найзалж байхдаа авахуулж байсан зураг гарж ирэв.
Тэрний амьдрал бүхэлдээ энэ дэвтэрд сийлэгдсэн байх ба эхний үеүдийг би мэдэх тул шууд хуудсуудын эргүүлж байлаа.
"Би америкт ирчихлээ. Надад үнэхээр хэцүү байгааг дурдах хэрэгтэй бололтой Дэвтэр минь. Би шинэ танилтай болсон. Их хөгжилтэй найрсаг нэгэн. Гэвч зүрхэнд минь Жимин булаатай хэвээрээ л байна. Үнэхээр намайг тэгсэн байхад хүртэл би түүнийг хайрлах ёстой юм гэж үү?"
Цааш дахин гүйлгэж уншлаа
"Муу новш. Тураад ирчихвэл намайг тооно гэж бодсон. Гэтэл өөр нэг үнэг хүүхэнтэй гэрлэхээр болчихож ээ. Муу арчаагүй амьтан чинь"
Бага зэрэг инээмсэглэн дахин нэг хуудас эргүүлж уншлаа
"Өнөөдөр эмч намайг тусгайлан дуудсан. Яагаад гэдгийг мэдэхгү очих тэр л агшин хамгийн жаргалтай байсан бололтой. 5хан сар гэж хэлсэн. 5хан сар үлдсэн гэж хэлсэн. Би энийг маш тайван хүлээж авсан нь эртнээс төсөөлж байсантай минь холбоотой байх. Би ээжийнхээ замыг дагаж байгаа бололтой. Уучлаарай Ээжээ. Гэхдээ би тань дээрээ яг л та яаж явсан тэрэн шиг л очих нь"
Нүдэнд минь нулимс хурсан тул цааш нь уншихад ч бэрх байлаа. Би одоо түүний амнаас сонссон нь дээр бололтой. Нулимс дуслуулсаар түүний хэвтэж буй өрөөлүү явахдаа худлаа байгаасай гэж дотроо 100 удаа залбирсан ч энэ үнэн бол яах талаара ч мөн бодож байлаа.
"Юүи!!"
Бага зэрэг сул дуугаар дуудахад тэр сэрчихсэн надруу инээмсэглэж байлаа. Харин би уйлсан хэвээр түүнрүү дөхөхөд түүний царай эрс хувирсан юм.
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictionХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .