"Ахх би чадахгүйнээ"Би уурлан буцаад тэргэнцэр дээрээ суулаа. Харин тэхён намайг аргадах гэсэн мэт дэргэд минь ирж
:-"Чи чаднаа. Дахиад хэд хичээчих юм бол алхлаашдээ"
Би буруу харан элгээ тэвэрж
:-"Яаж ч хичээсэн хөл минь захирагдахгүй бас босохгүй байна шдээ. Би ингээд үүрд алхахаа больчихвол яах вэ?"
Би айж мөн сандарснаасаа болж хумсаа мэрж буйгаач анзаарсангүй. Харин тэхён үсийг минь чихний ард хийгээд
:-"Тэнэгхэн минь дээ. Чи буцаад алхаж чадна. Гэхдээ өөрөө хичээсэн тохиолдолд шүү"
Гэж хэлээд дахин зэрэгцээ байрлалаар байрлуулсан бэлхүүс хавьцаа өндөртэй хоёр төмөр дээр авчрав. Тийм ээ би л хичээвэл бүгдийг хийнэ.
Би 3 тоолоод хоёр төмөрнөөс зууран хөлөө чирэх гэж хичээлээ. Энэ үнэхээр амархан биш юм. Удалгүй хөл чирэгдэхээ больж мэдээ орон нэг алхам арай гэж хийх нь тэр.
Би баярлан:-"Хардаа тэхён. Би алхаж байна"
Тэхён ч мөн адил баярлан дэргэд ирэхэд би түүнийг тэврэх гэж гараа сунгаад хөлөө мэдээгүй болсныг таг мартаад түүний дэргэд давхаралдан уначихав.
Түг,түг,түг.
Би тэхёнд дурлачихав уу? Үгүй ээ энэ тэхёны зүрхний цохилт байна. Сая хэт зочсондоо ингэж түргэн цохилж байгаа байх
Тэхёны томорсон нүд багасан надруу удаан ширтсэнийхээ эцэст
:-"Юу гэхлээр. Жимин гэрлэх гэж байгаа шдээ. Чамд хэцүү байгааг чинь мэднээ. Жиминыг мартахын тулд.... Нөгөө юу. Надтай үерхэх үү?"
Үерхэх?? Магадгүй энэ нь түүнийг мартаж мөн амархан тавьж явуулахад тохирсон аргө бололтой
Тэхён:-"Бас албан ёсоор!"
Би хэрхэн хариулахаа эс мэдэж түүний харцнаас дальдчин өөр зүг харахдаа нэг хүнийг олж харлаа. Үс нь хайш яайш болж өнгө зүс алдсан нэгнийг. Тэр бол жимин.
Эмнэлэгийн 2 давхарт орших энэ бэлтгэлийн гэмээр өрөө толиор хийгдсэн тул хажуугаар нь явсан хэнд ч тэхён бид 2 харагдаж мөн хэн ч хажуугаар зөрсөн бид харахаар байлаа. Тэгээд шатны тэнд зогсох жиминыг олж харсан юм. Тэрний харцанд гуниг хуржээ. Гэхдээ яагаад? Тэр удахгүй гэрлэх хүн биздээ. Тийм байтал дургүй хүн байна гэж үү?
Би түүнлүү удаан ширтсэнийхээ эцэст тэхёнруу харан инээмсэглээд
:-"Тэгье!!"
Хэмээн ам бардам хэлэв. Энэ алдаа биш гэдэгт би 100% итгэлтэй байна. Үгүй ээ~~ 78% ч юм уу?
Тэхён босж ирэн намайг 2 гар дээрээ өргөн тэргэнцэр дээр минь эргүүлж суулгаад
:-"Тэгвэл найз охин минь. Хоюулаа өрөөлүүгээ орцгооё"
Би өөдөөс нь хариу инээхээс өөр зүйл хийж чадсангүй.
****
Хэд хоног хөдлөхгүй суусаар байгаад уйдаж үхэх нь ээ. Тэгээд би утасаа аваад шинэ мэдээллүүдийг хайж эхэллээ.
Соргог мэдээллүүдийн нэгт бичигдсэн нийтлэл намайг нүдээ орой дээр нь гаргахад хүргэв. Хамгийн түрүүнд л жиминыг зураг гарж ерөнхий сайдын охин гэрлэхээр болсон тухай дурдав.
Ерөнхий сайдын бага охин Кан Суа нь нэгэн баян айлын хүүхэдтэй гэрлэх талаар та бүхэн аль эрт мэдсэн байх аа. Харин гэрлэх хүн нь хятадын том компаний өв залгамжлагч гэдгийг төдийлөн хүмүүс мэдээгүй. Түүнийг Пак Жимин гэдэг бөгөөд ХҮ компаний захиралын том хүү юм. Мөн тэд 2 сарын дараа гэрлэх байсан ч сургуулиа ч төгсөөгүй байгаа тул сүй тавихаар болжээ. Сүй тавих ёслол олонд ээлтэй болно гэж найдья.
Ерөнхий сайдын охин Кан Суа байсан гэж үү? Хөөх тэгвэл ч манай жимины амьдрал цэцэглэж өгөх нь дээ. Би тэрний өмнөөс багахан ч болов аз жаргал хүсээд унтахаар зэхлээ. Учир нь маш уйтгартай байгаа болохоор. Би энийг дахин дахин дурьдсан. Хичээл орж байгаа болохоор Дара Жонгүг эдрийн аль нь ирж чадахгүй. Бас аав минь ажилтай. Тиймээс би энэ цав цагаан өрөөнд ганцаархнаа ингээд сууж байна.
Өөр хийх юм юу байхав гэж бодоод яг унтах гэтэл хаалга тогшив. Би хэн гэдгийг мэдэхгүй ч эмч байх гэж бодон орох зөвшөөрөл өгөөд өндийн суув.
Харин би саяхан нийтлэлийг нь уншсан хүнийг олж харсан юм. Тэр хэдэн өдрийн өмнө харсан хувцастайгаа мөн арзгар үс удаан усанд ороогүй гэмээр бие хаатай байв. Би түүнийг хараад зүгээр л уйлахыг хүссэн ч чадсангүй. Бодол дотроо намайг юу гэж ч бодох юм билээ.
Тэр чимээгүйхэн дэргэд минь ирээд суучихав. Би түүнийг гаргаж хөөхийг хүссэн ч мөн л чадсангүй. Түүнийг дэндүү их санасан болохоор.
Би эхлээд яриа өдөхгүй бол энэ хүн ийм байдлаараа хэдэн өдөр ч сууж мэдэхээр байсан тул :-"Сайн уу! Чи энд юу хийж яваа юм? Суа дээр очихгүй хэрэг үү?"
Тэр зүгээр л санаа алдан доошоо харан сууна. Энэ хүнд юу тохиолдоо вэ? Тэр уг нь Ерөнхий сайдын охинтой гэрлэх гэж байгаа шүү дээ.
Жимин гэнэт л надруу нулимстай нүдээр харахад нь би цочиж орхив. Уйлсан гэдгийг нь мэдээгүй болохоор
Жимин:-"Би гэрлэхгүй. Чи сал. Хоюулаа зүгээр зугтацгаая. Хаашаа ч хамаагүй"
Би түүний ярьж буйг нэг л сайн ойлгосонгүй. Хэрвээ энэ бүхэн үнэхээр болох боломжтой бол би түүний гарнаас хөтлөөд хаашаа ч хамаагүй гүймээр байна.
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanficХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .