"Тэр новш мөн үү? Би яг одоо зодоод өгөх үү?"
Тэхён байрнаасаа хөдлөж чадахаа больсон намайг хармагцаа гайхан ирэхдээ түүнийг ч бас харав. Би тэхёныг одоо л авж гарахгүй бол энд зодоон үүсэх нь. Учир нь тэр их түргэн ууртай. Нөгөө хэргийн эзэн нь мэдээгүй байхад л зодчихож магадгүй шүү дээ.
Би:-"Зүгээр гэртээ харьцгаая "
Түүнийг чирэн алхаад явлаа
****
Тэхён гэнэт л гарж ирээд түүний хамгаалагч мөн сахиусан тэнгэр нь болох болсон. Инээмсэглэл мөн жаргалтай төрхийг нь үзээд л зүрхний цохилт нь 180 хол давчихдаг. Мэдээж энэ боломжгүй ч гэлээ. Гэхдээ жимин түүнээс юугаар дээр болох талаар тэр одоо хүртэл бодол дотроо эргэлздэг. Юүи үргэлж түүний сайн сайхан талаар нь дурсаж байдаг атал энд ирээд түүний тийм төрхийг огт үзсэнгүй. Дөнгөж ирж байхад нь хүрж ирээд мэнд усыг нь ч асуугаагүй. Тэгээд ч болоогүй номын санд..... Ямартай ч одоо тэхён дотроо нэг зорилгыг тавьсан нь тэр номыг уншиж дуусгах байлаа. Учир нь Юүи ном уншдаг хүмүүст дуртай.
*****
Аав:-"Шш муу охин минь удахгүй төгсөх нь"
Би залхаад аль хэдийнээ эхэлчихсэн. Учир нь аав энэ үгээ миний царайг харах болгондоо хэлж надад дахин дахин сануулж улам л санааг минь зовооно.
Би:-"Гэхдээ уучлаарай аав аа. Таны ингэж сэтгэл гаргаж хийсэн хоолыг чинь идэж чадахгүй нь"
Тэгсэн ч аавын минь гэрэлтсэн төрх алга болоогүй ч гэлээ надруу санаа зовсон байдалтай харсаар хоцров
Ах:-"Би ч бас өнгөрсөн жил ухаантай тулдаа төгссөн юм шүү. Миний муу сулбагар дүү яаж төгсөнө дөө"
Нээх онц төгсчихсөн юм шиг л онгирж гэнэ.
Би:-"Дүү чинь өнгөрсөн жил сулбагар биш байсан шүү. Одоо ч бас биш"
Тэр надаар тохуурхасан хэвээр. Ашгүй хонх дуугаран тэхён орж ирэн намайг авж явах талаар хэллээ. Учир нь одоо бид нэг анги тэгээд маш сайн найзууд . Тиймээс тэр намайг өглөө болгон хамт явж орой болгон хүргэж өгөх талаар ирснээсээ хойш яриад л байсан. Өнөөдөр хичээлийн эхний өдөр болохоор тэр бараг л цагийн өмнө ирчихэж.
Аав:-"Тэхён гэл үү? Манай охины найз банди нь юм уу?"
Аав ноцтой царай гарган асуух бол ах хажууд тэнэг инээсээр сууна
Ах:-"Манай юүиг яаж тоосын "
Би ахыг дагздаад :-"Энийг тоох хэрэггүй гарцгаая"
*****
Тэхён:-"Эхлээд захиралтай уулзсан нь дээр байх тэ?"
Би:-"Хамт явяаа"
Бид хоё захиралын өрөөнд очин бүртгэлээ өгөөд ангидаа очих болов.
Багш бидний танилцуулж суудалдаа суухыг зөвлөв. Тэхён бид хоёрыг хамтад нь суулгасан бөгөөд ангийн ихэнх хүүхдүүд намайг таньж байсан тул баяр хүргэцгээж байв. Хуучин ширээний анд болох жонгүг урдхан хавьцаа Даратай хамт сууж байв. Яагаад ч юм нүд минь Жиминыг эрэн хайж байв. Эцэст нь олсон би түүний хэнтэй сууж байгааг харан уурлах нь тэр. Эртээрийн номын санд байсан охин. Жиминд идүүлж байсан охин гэх үү дээ? Жимин надруу эргэж ч хараагүй. Багш танилцуулж байхад надруу тоож ч хараагүй. Тэгээд нөгөө охинтойгоо наалдах шахам суугаад эрхэлдээд байсан. Бас гуяар нь гараа гүйлгэсэн. Энэ үед л би өөрийгөө хэт их оройтсон гэдгээ ойлгосон. Уг нь тураад хүрээд ирвэл түүнийг наддээр эргээд ирэх байх гэж бодсон юмсан. Гэхдээ үгүй бололтой.
Тэхён:-"Хөөе хайраа. Хоол авж идье л дээ"
Тэр надад эрхэлж мөрийг минь налж хэвтээд нялхамсуу хоолойгоор эгьёо хийх шахам хэлнэ.
Би:-"Тэгье л дээ. Явцгаая"
Гэнэт хажууд сэхи мөн тэра хүрж ирээд бидэнтэй цуг хооллож болох талаар эелдэгээр асуув. Хэзээ ингэж асуудаг болчихлоо.
Би:-"Мира хайчсын?"
Тэра:-"Тэр танай...."
Тэраг Сэхи тохойдож дохио өглөө. Эд нар надаас юу нуугаад байна.
Би:-"За за хооллоцгооё"
Тэднийг дагуулан цайны газарлуу орлоо. Огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Сургууль тэр чигтээ. Бас бидний дурсамжууд
Би:-"Би бие засчихаад ирье. Хүлээж байгаарай"
Тэдэнд хэлчихээд ариун цэврийн өрөөрүү дөхөж байхдаа тэр дотор ямар нэгэн хачин чимээ гараад байгааг сонсож амьжив
?:-"Убба! Бид энд хийж болох юм уу?"
Найланхай хоолой тэнэг үгс. Түүнийг биеэ үнэлэгч гэдэгт бооцоо тавьсан ч яахав.
??:-"Үгүй дээ хонгор минь энд хэрэггүй. Хариад болцгооё"
Дахиад л тэр хоолой. Хэн ч байсан жимины содон хоолойг нэг сонсоод л танина.
Удалгүй хөлийг чимээ дөхөн би нойлын гадаа зогссон хэвээр үлдлээ. Зугтаад байх шалтгаан алга. Жимин гарж ирээд надруу харан нүд нь томорж таг гацчихав
Би:-"Сургууль дээр иймрэхүү зүйс хийхээсээ ичихгүй байна уу? Пак Жимин!! Одоо наад нэг юмаа аваад гардаа. Би ормоор байна"
Түүнийг мөрлөн гарсан ч би ийм зүйл хийхийг үнэндээ хүсээгүй. Зүгээр л гэнэт хийчихсэн . Нөгөө охин ч гарж ирэн жиминыг дагуулан яваад өглөө. Тэр үнэхээр минийх болохоосоо аль хэдийнээ өнгөрчихөж ээ. Ариун цэврийн өрөөний толинд өөрийгөө харахдаа зүгээр л нэг хэт их ядарж нүдэн доор нь хөх зураас татсан нэгний олж харлаа. Тэрний төлөө өдөр болгон хичээсэн. Гэхдээ одоо энэнээс цаашаа хичээж чадахгүй нь .
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictionХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .