9️⃣ "Jungkook?"😮

542 42 2
                                    


"Чи тэрэнтэй ямар харилцаатай юм. "

Тэр гарнаас минь өнөөх зургыг авсан ч би энэ асуултыг асуулаа

"Зүгээр л найзууд. Жимин та хоёр шиг л"

"Яагаад тэгээд хэлээгүй юм? Үргэлж тэрнээс дөлж холдоод байдгыг чинь би анзаарсан. Муудалцаа юу?"

Дара юу ч дуугаралгүй чимээгүйхэн доошоо харлаа.

"Тэгэхээр тэгсэн байхнээ! Сонс! Найзуудад гомдож тунирхах цаг гаралгүй л яахав. Харин тэрийг давж туулж байна гэдэг чинь л жинхэнэ найзын баталгаа болдог юм шүү дээ. Хэтэрхий оройтоогүй байгаа дээрээ жонгүгээс уучлалт гуйгаа буцаад эвлэр. Би найзуудын тал дээр туршлаггүй ч гэлээ чамд ингэж хэлмээр байна."

Тэр яг ам нээх гэж байхад хаалга хүчтэй савагдана нэг хүн орилсоор орж ирэх нь сонсогдлоо.

"Жонгүг? Энд юу хийж яваа юм?"

Мира гайхан түүнээс асуулаа. Энэ хар шөнөөр охин хүүхдийн гэрт жонгүг юу хийж яваа юм болоо?

"Жонгүг! Чи дэндүү бүдүүлэг аашилж байна! Одоохон гэрээс гар"

Дара нөгөө өрөөнөөс хурдтай гарж ирэн жонгүг рүү орилж гарлаа. Харин бид 4 тэдэнрүү юу болох гэж байгааг анхааралтай ширтэн зогсоно.

"Жонгүг чи уучихсан юм уу
?"

Жонгүг хөл дээрээ ч тогтож өгөхгүй хэд хэдэн тийшээ найгаж байлаа.

"Охид оо! Алив хүмүүс чухал яриатай байгаа бололтой цаад өрөөнд орцгооё"

Өнөөх охидоо дагуулсаар том өрөөнд орж нөгөө хоёрыг үлдээлээ. Тэд үнэхээр муудалцсан бололтой. Гэхдээ ингэж хар залуугаасаа архи ууж болохгүй шүү дээ.

"Энэ хоёр үерхдэг юм байх даа"

Сэхи том өрөөний зурагтыг асааж харин мира хөрөгч ухна.

"Үгүй байхаа. Зүгээр л найзууд"

"Ер нь бол эмэгтэй эрэгтэй найзууд гэж хэзээ ч байдаггүй юм? Жимин та хоёр бол болно л доо. Гэхдээ Дара шиг охинд бол хэзээ ч үгүй!"

Энэ Тэра чинь бас далдуур намайг доошоо хийх гээд байна уу даа.

"Тэра хоюулаа адилхан шдээ! Тэгэхлээр битгий тэгж ярь"

Муу өөдгүй амьтан далд санааг чинь мэдсэн дээ.

"Жонгүг уучихсан байсан уу? Уг нь дажгүй банди гэж бодсон юмсан. Бас л нэг сахиллаггүй нөхдийн нэг бололтой"

"Чи учрыг нь сайн мэдэхгүй байж битгий тэгж ярь Мира!! Жонгүгт үнэхээр муухай зүйл тохиолдоод тэгээд л сэтгэлээ тайтгаруулах гэж уусан ч юм билүү. Ер нь 7 бодож 1 огтол гэдэг шүү дээ"

Охид надруу зэрэг зэрэг харан алга ташиж

"Юүи чи сай сонсогч мөн сайн зөвлөгөө өдөг . Ер нь бол олдохгүй хүн шүү! Чамайг хүнд өгөхөөс ч хайран байна"

Охид зэрэг зэрэг орилолдон хэллээ.

"За хаанаас даа. Гэх дээл та нар одооноос болгоомжтой байх хэрэгтэй. Хамаагүй амныхаа зоргоор чалчиж байгаад хэрэгт орооцолдвол яаана. Болгоомжлох л хэрэгтэй юм шүү!"

Гэнэт цаад өрөөнд ширээ тавилганы унах чимээ гарлаа. Охид сандаралдан гайхаж байхад би тэднийг тайвшруулан үлдээгээд жонгүг дара хоёрын байх өрөөрүү явлаа.

"Чи анхнаасаа энд ирэх хэрэггүй байсан юм. Муу өлөгчин"

Жонгүг хашгичиж мөн энд тэндхийн зүйлсийг хаман шидэж байлаа

"БОЛЬ!!"

би дэлхий дээрх бүх хүнийг уучилж өршөөж чадах ч архи уусан үедээ агсан тавьж байгаа хүнийг бол хэзээ ч зүгээр өнгөрүүлж чадаггүй

"Чи Даратай муудалцсан байж болно. Тэглээ гээд агсам тавих ёстой биш. Яг одоо гар. Шөнө дунд эмэгтэй хүний гэрт дураараа ирчихээд ингэж аашлах чинь хэтэрж байна шүү"

Тэр хэлсэн үгийг минь үл тоон дахиад л юм шидээд уналаа.

"Би боль гээд байна"

Дара юу ч хийж чадалгүй нулимс дуслуулан зогсоно. Жонгүгийн гарнаас барин зогсоох гэж оролдлоо

"Чи бол зүгээр л нэг муу өлөгчин Дара!! Чи бол-"

Жонгүгийг дахин муухай үг хэлэхээс өмнө Дара алгадаад авлаа. Дарагаар их бахархаж байна шүү. Хэр баргын хүн ингэж хүн алгадаад байхгүй л байх.

"ЯГ ОДОО ЗАЙЛ!! МУУ НОВШ МИНЬ!"

Дара гэрээр дүүрэн орилж хэлэх аж. Би үнэндээ л юу болоод байгааг ойлгохгүй нь

"Чи бол-"

Жонгүг үг хэлэх гэж оролдсон ч хөл дээрээ ч тогтож чадахгүй байгаа хүн яаж үг хэлэхэв дээ. Дэмий л найган зогсоно

"Чи их согтуу байна. Маргааш ярилцацгаая"

Дара ийнхүү хэлээд цаад өрөөлүү орох гэхэд жонгүг гарнаас чанга атган зогсоогоод

"БИТГИЙ ЯВ!!"

"өвдөж байна жонгүг тавиач!!! "

Дара гараа салгах гэж оролсон ч бүтсэнгүй. Харин хэзээний хүнтэй зодолдож өссөн би зүгээр харж тэссэнгүй. Түүнлүү дайрлаа. Тэгсэн ч эр хүн юм хойно жонгүг хүчтэй гараараа намайг түлхэхэд бие цаахан тад байрлах ширээнд толгойгоо цохиод удахгүй нүд анилдаад уначих нь тэр.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now