"Би Дараг болзоонд урих гэж байгаа"
Энэ үг намайг гүн шоконд оруулж орихов. Хэрвээ тэр шөнө байгаагүй бол би баяр хүргэж туслалцаа үзүүлэх байсан байх. Гэхдээ одоо чадахгүй нь
"Чи яагаад чимээгүй болчихов оо? Ганц найз нь болзоонд явах гэхлээр дуугаа хураачихав уу?"
Би бас л дуугарсангүй .
"Би ойлгочихлоо. Намайг уучлаарай"
Тэр юунд уучлалт гуйгаад байгаа юм бэ? Дураараа догдолсон миний зүрх сэтгэлийн өмнөөс үү? Тэр биш би л буруутай. Би тэр үед хаана ч сонсогдохоор хүчтэй цохилох зүрхээ сонсоод жиминд сайн болж буйгаа мэдсэн. Мэдээж миний анхны хайр биш. Урьд нь өчнөөн хайр байгаа. Гэхдээ өмнөхүүдээсээ онцлогтой нь тэр бүх өнчин хайранд хажууд минь түшиж аргадах хүнтэй байсан бол энэ удаа би түүнд дурлаж ганцаараа энэ зовлон шаналалыг үүрэх боллоо. Би сайн болж дөнгөж эхлэж байгаа байх. Би зогсоож чадна. Би түүнд хэзээ ч хэлэхгүй. Угаас над шиг охидод хайр сэтгэээ илчлэх эрх байдаггүй. Биднийг бусад минь шоолно. Би тийм зүйлийг хүсэхгүй байна. Би эцсээ хүртэл нууна
"Чи эморчихож тийм үү? Намайг уучлаарай чамд болзооны талаар ярьчихдаг"
"Уучлал гуйх хэрэггүй дээ. Харин болзоонд чинь амжилт хүсье"
Хүчээр инээсэглэн байж түүнд хэлээд гарахаар завдтал тэр гарнаас минь барин
"Нөгөө юу- би нөгөө- чи мэдэж байгаа шдээ би болзоонд явж үзээгүй. Тэгээд нөгөө надад туслаач"
Буцан суудалдаа суугаад түүний ярьсан зүйлийн талаар бодлоо. Тэр нээрээ болзоонд явж байгаагүй юм байна шүү дээ.. Тэгээд надаар яах гэсэн юм бол.
"Яах гэж?"
"Юу-нөгөө надтай болзоонд-"
"ЮУ??? ЧИ ЧИНЬ СОЛИОРОО ЮУ?"
"чи дургүй бол-"
"Мэдээж үнэгүй хоолноос хэн ч татгалзахгүй. Орой 6 гээд аваарай. Оройтохгүй шүү"
"Уг нь чамайг-"
"Татгалзах байсан байх гэж үү? Мэдээж үгүй. Чамд туслангаа хоол иднэ. Энэ чинь жинхэнэ хэн хэндээ ашигтай санал"
"Тэгвэл-"
"Чи даагаарай. Би бол зүгээр л зааж өгье . Яг жинхэнэ юм шиг байгаарай"
"Гэхдээ-"
"6аас шүү. Хоцров. За одоо би явж бэлдлээ"
Жимин нэг ч үг хэлэлгүй гацсаар байгаад ард хоцровоо хөөрхий. Түүнийг шоолж инээхээс илүү анхны хуурамч болзоондоо сэтгэл минь догдолж байлаа. Анхных ч гэлээ хуурамч . Би жиминыг өөрийн болгож чадахгүй л юм бол ядаж хуурамч болзоонд явж болно биздээ.
Гэртээ ирээд л өөрийгөө чимэж гарлаа. Хэт задгай хувцас өмсөж болохгүй бие минь угаасаа муухай харьцаатай юм чинь шараа болохын нэмэр. Тэгэхлээр шуудай өмсөнө гэдэг бол бүр бүтэхгүй санаа. Зүгээр энгийн байдаг шигээ байя . Гэхдээ чадахгүй байхаа.
"Хүүшээ! Ааваа хардаа манай хүн болзоонд явах нь"
Мөрдөгч болвол дээр гэж хэлээд л байгаа шүү энэ ах гэх хүнийг
"Хэнтэй вэ?"
Аав минь гал тогооноос хормогчтойгоо гарж ирэх нь тэр. Инээж үхмээрийн 😭
"Хэн юм. Би таних уу? Хэн гэдэг юм "
"Нөгөө- жимин"
Ах аав хоёр орилолдож ор морон дээр дэвхцээд унав. Энэ 2 зүгээр байгаа.
"Та хоёрыг нийлүүлэх гэж хичнээн хичээсэн гэж санана. Эцэст нь нэг юм 😭"
"ОДОО БОЛЬЦГОО !! энэ бол зүгээр л хуурамч болзоо. За би явлаа шүү"
Нөгөө инээлдэж байсан хүмүүс чинь хайчив аа. Гунигийн царайгаар солигдох шив.
****
"Нөгөө----"
"Жимин чи ингэж их гацаад байвал хэзээ ч Даратай үерхэж чадахгүй шүү"
"Тэгвэл дахиад эхлье. Сайн уу Юүи! Өнөөдөр чи сайхан харагдаж байна *бөхийх*"
"Бид ямар 18р зуунд амьдарж байгаа юу? Зүгээр өөрийнхөөрөө л бай л даа"
"Явцгаая"
Тэр шууд л гарнаас минь хөтлөн хаашаа ч юм алхалаа. Зүрх хурдан цохилж байна. Чанга атган алхах нь намайг хайлуулахын даваан дээр байна. Галзуурах нь ээ.
"Эхлээд кино үзэцгээе"
Киноны тасалбар хайх нь надад яагаад ч юм жаргалыг өгж байлаа. Ингээд анх удаа эрэгтэй хүнтэй кино үзэх нь. Мэдээж аав ах хоёрыг тооцохгүй.
"Хөөх хараач аймшгийн кино байна"
"Жимин чи хэрвээ нөгөө эмэгтэйдээ гүн сэтгэгдэл үлдээмээр байвал романс төрлийн кино сонго"
Жимин хэлснээр минь хайрын тухай кино сонгож бид кино өндөрлөмөгц хоол идэхээр явлаа. Мэдээж бүгдийг нь жимин даасан. Би ч ханатлаа идсэн . Харин дараа нь тэр гэрт минь оруулж өглөө. Ах аав хоёр минь өчнөөн зүйлийг талаар шалгаасан ч би хариулалгүй өрөөндөө орлоо. Учир нь дэндүү хурдтай цохилж буй зүрхээ дарах арга олохын тулд. Би үнэхээр гүнзгийрүүлтэл нь сайн болчихож. Эртхэн зогсоох хэрэгтэй. Энэ бол миний жимины төлөө хийж чадах ганц зүйл.
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanficХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .