2️⃣4️⃣"1years later"1️⃣⬆️

548 39 1
                                    



Ах:-"Ахх юүияаа. Тэр дахиад л гэрт ирсэн. Дахиад л чиний дугаарыг өгчих гэж залгаад амар заяаг минь үзүүлээгүй. Чи түүнтэй шууд холбогдчихож болохгүй байна уу. Аль хэдийнээ 1 жил өнгөрчихсөн шүү дээ."

Тиймээ бүхэл бүтэн нэг жил өнгөрсөн . Түүний төлөө хэрхэн өөрчлөгдсөнийг минь харвал ч тэр мэл гайхах байх даа.

Ах:-"Тэр өнөөх уучлалаа гуйсаар л байсан. Одоо бол би үнэхээр залхаж эхэлж байна шүү И Юүи гуйа"

Би:-"Уучлаарай даа ах аа!! Би удахгүй очино. Тэр хүртэл жоохон тэвч чих "

Ах:-"Чи яаж-"

Ахын уйтгартай их үглэлтийг сонсож байснаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь хавь илүү дээр байлгүй. Гэтэл дахиад л утас дуугараа уналаа. Өнөөдөр чинь яачихсан өдөр юм бол оо. Утас минь тайван амгалан байсангүй

Би:-"Байна уу?"

?:-"Хөөх хоолойг чинь сонсоогүй их удчихаж ээ! За юу байна даа! Сайн сууж байна уу?"

Би:-"Хоолойг минь сонсоогүй удсан ч гэх шиг! Бид 7хон хоног яриагүй Дара!! Надаар бол сонин сайхан алга даа"

Дара утасны цаанаас санаа алдан:-"Тэр дахиад л надаас чиний утасны дугаарыг нэхсэн. Бүр үнэхээр нойтон хамхуул шиг"

Бт:-"Чи өгөөгүй биздээ! Өгж болохгүй шүү!"

Дара:-"Гэхдээ уучлаарай Юүи!! Би энэ удаа үнэхээр тэссэнгүй! Өгчихсөн"

Би:-"ЮУ!! чи яагаад тэгж байгаа юм бэ?"

Дара:-"За за явлаа. Жонгүг хүлээгээд байна. Өө байз чамтай ярья гэнээ"

Арай гэж уураа барин жонгүгтэй мэндэллээ.

Жонгүг:-"Чи үнэхээр түүнтэй эвлэрж болохгү юу! Хажууд нь бид нар бүхэл бүтэн 1 жил зовлоошдээ"

Би:-"Shut up! Би яахаа өөрөө шийдэх болно. Утасны дугаараа солино. Тэгсэн ч та хоёрт өгөхгүй шүү. Та 2 итгэл даасангүй"

Би утсаа таслаад шинэ утас авахаар гарах гэсэн ч гэдэс минь аймшигтайгаар дуугараад унав

?:-"Хэний гэдэс дуугараад байгааг хараач ээ! Чи өлсөж байна уу? Би хоол хийх үү?"

Хажууд минь өмнөхөө бодвол илүү их турж мөн гэдсэндээ булчин суусан тэхён ирж суулаа. Зөвхөн бид хоёр л бие биенийхээ ямар их хичээж энэ амжилтанд хүрсэн талаар мэднэ.

Би:-"Хэдэн цаг болж байгааг хараач. Би хоол идэхгүй ээ"

Тэхён:-"Бүр ингээд өөрийгөө хорьж болохгүй гэж эмч чамд хэлсэн шдээ. Дахиад хоолгүй мөн хэт их хөдөлгөөнөөс болж ядаргаанд орж эмнэлэгт хүргэгдэхийг хүсээ юу! Хэрвээ үгүй бол надаар хоол хийлгэх л болж дээ"

Надад үнэндээ л түүний үгнээс зөрж байх хүсэл ч тэр тэнхээ ч тэр байхгүй байлаа. Учир нь би саяхан эмнэлгээс гарсан. Мөн тэнхрээгүй байгаа. Бие ч муу байгаа.

Тэхён:-"Тэгвэл хоол хийлгэнэ гэж ойлгоод би хийгээд ирье"

Би:-"Чи хийж чадах юм уу? Больёоо чамаар хийлгэснээс зүгээр хоолгүй байсан нь дээр бололтой"

Тэхён:-"Би гоймон чанаад аваад ирье"

Би ч толгой дохин өрөөндөө үлдлээ. Би хэд хоногтоо огцом хөдөлж болохгүй. Энэ бүхэн хэт их хөдөлөөг болон ядаргаанаас болсон . Би турах гээд хэт их улайрчихаж. Гэхдээ л эцэст нь үр дүнд нь сэтгэл хангалуун байна.

Гэтэл дахиад л новшийн утас минь дуугараад унав. Өнөөдөр хүмүүст надруу бүр тэгж их залгамаар санагдхаар өдөр юм байхдаа.

Би:-"Байна уу?"

.........

Би:-"Байна уу?"

......

Дахиад хариу ирсэнгүй . Арга ядаад яг таслах гэж байтал гал тогоогоос тэхён орилж гарлаа.

Тэхён:-"ӨНДӨГ ХИЙХ ЮМ УУ? ЗАЙДАС БАС ХИЙЧИХ ҮҮ?"

Би:-"ДУРААРАА БОЛООЧ ДЭЭ"

энэ Дуудлагыг бараг таслах хэрэгтэй байх аа

Би:-"Хүн байхгү бол таслалаа шүү"

Хуруугаа улаан товчруу ойртуулж байтал гэнэт хүний дуу гарлаа. Энэ хоолой. Би энэ хоолойг сонсохыг хичнээн их хүссэн гээч. Энэ хэцүү нэг жилийн турш би энэ хараал идсэн уянгалаг содон хоолойг үнэхээр их сонсохыг хүссэн. Гэхдээ яагаад өмнө нь биш одоо сонсож байгаадаа уурлаад байгаа юм бол. Би л тэрэнд ярих боломж олгоогүй шүү дээ.

Тэр:-"Ю-Юүи .. Би байна аа. Жимин. Би.. Нөгөө"

Түүний хоолойнд ямар ч өөрчлөлт алга. Яг л урьдынх шигээ байна. Сонсмогцоо л нулимс нүдэнд хурж эхэллээ. Би одоо түүнд энэ 1 жилий турш юу болсон,яаж хичээсэн, өөрийг нь хэр их санасан талаар бүгдийг хэлж уучлал гуйхыг хамгаас их хүсэх ч гэлээ эмэгтэй хүний бардам зан минь намайг арай ядан тогтоож байлаа.

Би:-"Жи-...."

Түүнд хариу хэлэхийн даваан дээр гал тогооноос дахин тэхён

:-"ХАЙРТ МИНЬ!! БЭЛЭН ГОЙМОН БОЛЧИХСОН ШҮҮ! ХУРДАН ИРЭЭРЭЙ. БИ ЧАМАЙГ САНААД БАЙНА"

Гэж ориллоо. Жимины дуу цааш орон юу ч дуугарахгүй байх нь намайг айдасд автуулж орхив.

ЖИмин:-"Би буруу үедээ залгасан бололтой. Ямартай ч утасаа битгий солиорой. Завтай болсон үед чинь ярья"

Тэрний хоолойнд асар их уйтгар гуниг шингэж намайг түүнийг өрөвдөөсэй гэсэн шиг чичирхийлж байлаа. Би тэсэхгүй нь. Одоо ч түүн дээр очоод тэврүүлмээр байвч нэг л зүйл намайг хорьж байсан юм. Тэр утсаа тасалчихсан юм.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now