"ТААНАР ЧИНЬ ЮУ ХИЙЦГЭЭЖ БАЙГАА ЮМ?"Одоо л жонгүгин энгэрээс салж дуу гарсан зүг рүү харлаа. Арайчдээ хамгийн их тэврүүлэхийг хүссэн хүн минь ийм үед ч ирэх гэж.
"Жимин?? Чи энд--"
Жимины ард хэн нэгэн байгаа юм шиг харагдлаа. Сайн харвал. Өө дара байж. Өөр хэн ч байхав дээ
"Дара та 2 юу хийж яваа юм"
Жимин Дарагаас гараа татан авж надруу ууртайгаар алхаад бид хоёрыг салгаж
"Харин та 2 юу хийж яваа юм"
Жонгүг жимины гарыг түлхэн намайг мөрөөр минь тэврээд
"Найз охиноо л эргэсэн төдий"
Гэж хэнэгчгүй хэллээ.
"Найз охин?? Энд юу болоод байгаа юм Юүи"
"Нөгөө-нөгөө юу-тэр"
"Сая тэр надад зөвшөөрсөн. Бид одоо үерхээд 10 минут өнгөрж байна"
"ЮУ? та 2 уу"
Чимээгүй цаахан талд зогсож байсан Дара яаран хүрж ирж бид хоёрыг ээлжлэн харлаа.
"Тийм ээ бид хоёр. Та хоёр болж байхад бид хоёр болно биздээ"
"Тэгэхээр жонгүг дагаад яв! ЯГ ОДОО ДЭЭВЭР ДЭЭР"
бурхан минь тэр яагаад ингэж их ууртай мөн чухал царайлж яриад байгаа юм болоо. Тэгээд бас яагаад дээвэрлүү дагуулаад явчихав. Арай зодчих юм биш байгаа
"Яаа пак жимин!! Жонгүгээр яах гээд-"
Үгийг минь дуусгалгүй тэд гараад явчихаж.
"Жимин яах гэж байгаа юм бол? Арай зодчихгүй байгаа"
Уг нь Дараг сонсоно гэж бодсон юмсан. Гэхдээ сонссонгүй бололтой. Гэнэт л эргэж хараад намайг харан
"Үнэхээр үерхэж байгаа юм уу? Тэр чамд юу гэж хэлсэн"
"Үерхье л гэсэн. Өөр юу гэхэв. Гэхдээ чамаас нэг зүйл авна гээд байсан. Чи тэрэнд өртэй юм уу?"
Тэр дахиад хариулахгүй байсаар байгаад намаг энэ хүйтэн эмнэлэгийн өрөөнд ганцааранг минь үлдээгээ яваад өглөө
********
Дээвэр дээр
"1т үргэлж гэрт нь хүргэнэ
2т хэзээ ч түүний эмзэг сэдэв болох жингийн талаар ярьж болохгүй. Цухуйлгаад ч хэрэггү
3т болзоонд явахдаа 9өөс нааш авчирна
4т үргэлж гэрээс нь авж хамтдаа сургууль явна.
5т үнэгүй хоол зайрмаг өгнө. Хэзээ ч өлсгөж болохгүй.Энэ дүрмүүдийн баримталж чадна гэвэл чи үерхэж болно"Жимин ингэж хэлээд жонгүгрүү нухацтай нь аргагүй харлаа.
"Чи ямар нөхөр нь үү. Эсвэл аав ах нь юм уу. Яагаад ингэж их дүрэм хэлээд байгаа юм. "
"Минхо ах төгсөх анги болохоор завгүй. Бас аав нь 2 хүүхэд тэжээхгээд завгүй байдаг болохоор охиноо хүнтэй үерхэсныг ч мэдэхгүй. Мэдсэн ч анзаарахгүй . Тиймээс намайг аав нь юмуу ах нь гээд л бодчих"
Жонгүг түүнийг шоолж инээгээд
"Чи юүид сайн юм уу? Тэгвэл үерхээ ч дээ"
Жимин гэнэт л жонгүгийг заамдан аваад
"Чамд үнэхээр юүитэй үерхэх бодол байгаа хэрэг үү? Яаж ингэж хэлж чадаж байна аа"
Жонгүг инээд алдан
"Мэдэхгүй ээ. Би түүнд сайн. Эсвэл үгүй. Хайрлана эсвэл ашиглана. Гэхдээ би л лав хайрлахыг сонгож байна"
Жимин шууд л жонгүгийг заамдсан гараа улам чангалан
"Сонс! Анхнаасаа чи надад таалагдаагүй. Хэрвээ юүигээр тоглох юм бол би хэзээ ч чамайг өршөөхгүй. Чи тэрнийг ямар их зовлон үзэж өссөнийг мэдэхгүй байна. Тэрнээр тоглох л юм бол би чамайг-"
"Ойлгосон болохоор найз охиноо ганцааранг нь орхичихсон байгаа л даа. Явж болох уу?"
Жонгүг жуумалзсаар жимины гарыг холдуулан явж одлоо. Харин жимин үг хэлгүй мэт болж дээвэр дээр үлдэх нь тэр. Тэр саяны бүх зөвлөгөөг зүгээр л салхинд хийсгэж, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан жонгүгт уурлаж байлаа.
"Яаж миний тэгж их олон жил найзалсан туршлагт үндэслэн хэлсэн алтан зөвлөгөөг үл тоож чадаж байна аа"
Бачимдсандаа болоод дээврийн хашаан дээр гараараа тулан зогслоо. Жимин одоо үнэндээ сэтгэл зүрхээ ойлгохоо байчихсан байдалтай байлаа. Тэр Дараг орж ирэхийг хараад л анхны харцаар дурласан. Харин юүигийн хувьд бол түүнтэй 4 жил найзалсан. Хэцүү үед юүи л хажууд нь байсан. Тэдэнд маш олон дурсамж бий. Харин одоо жиминд тэр бүх дурсамжаа уландаа гишгээд Даратай үерхчихсэн мэт мэдрэмж төрж байлаа.
"Би яачихсан юм бол оо. Саяхан найз охинтой болчихоод яагаад юүиг хардаад байгаа юм бол? Би юүид сайн юм болов уу?"
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictionХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .