Түүний уруул. Анх удаагаа мэдэрж үзсэн. Чийглэг бас зөөлхөн. Эцэст нь би бодох юм байсан болохоор шууд түүнийг түлхээд гарчихсаныг эс тооцвол бүх зүйл сайхан байсан л даа.Тэхён:-"Юундаа тэгж их инээгээд байгаа юм?"
Тэхён надруу сонин харан би хөхөрсөн хэвээр
:-"Зүгээр л - ингэхэд хоюулаа дасгалдаа гарах уу? Ойрд бие хөшөөд нэг л эвгүй байна аа"
Тэхён:-"Тэгье"
Би хувцаслаж төв замаар даган явж байхад удалгүй гүйлтийн замм цухуйхад гүйж эхэллээ.
Гэхдээ үнэхээр ойлгомжгүй юм. Өглөө гүйдэггүй байсан хүн одоо миний урд нөгөө шалчгар хүүхэнтэйгээ гүйгээд байх юм. Өчигдөр орой намайг тийм байдалтай үнссэн байтал одоо хүртэл тэр охинтойгоо явж байгаад нь уур ч хүрэх шиг. Бүр инээлдээд явж байна. Очоод үстчихмээр л байна шүү.
Тэхён:-"Жоохон жүжиг тавих уу?"
Би:-"Дуртайяа"
Тэдний өмнө гаран гүйхэд тэхён хажууд зэрэгцэн гүйж бэлхүүснээс минь татан тэврэв. Тэгээд бид удалгүй зогсохдоо тэднийг ч бас зогсож байгааг харан жүжиглэлтээ улам их хийхээр болов.
Тэхён:-"Хайр аа зайрмаг аваад ирэх үү?"
Би:-"Тэгээч хайраа"
Тэр холгүйхэн байх зайрмагны машинруу явж харин би тэднийг нүдний булангаараа харан зогсоно. Удалгүй нөгөө охин нь "Баяртай убба" гээд жимины хацар дээр үнсээд яваад өгөв. Гэхдээ тэр надруу алхаад байна уу даа? Яагаад? Зүгээр зайрмагны машинлуу явж байгаа байх тэ? Би дахиад л бэлтгэлгүй байна шдээ
Ер нь хэзээ жиминтэй уулзахын тулд ингэж их сандардаг байлаа даа.
Жимин:-"Чи өчигдөр гүйгээд явчихсан"
:-"Зүгээр о найз залуу дуудаад байсан юм?"
Жимин:-"Тэгээд өчигдөр бид нарыг юу хийж байсан талаар мэдэх юм уу?"
:-"Ерөнхийдөө бол хэлчихсэн шүү. Санаа зоволтгүй"
Тэхён жаргалтай царайлан наашаа алхлан. Зайрмаг харчихаад л ингээд жоохон хүүхэд шиг болчихдог юм. Яаая даа байз энийг
Тэхён гэнэт хөмсгөө зангидан:-"Хайраа энэ хэн юм?"
Жимин гараа сунган :-"Миний талаар их дуулсан биздээ? Сайн уу би жимин байна"
Тэхён:-"Жим.. Ямар юм аа? Хэн байдаг юм. Чамайг хаанаас дуулна гэж"
Жимин шууд л банталтанд орон:-"Нөгөө юу! Юүи миний талаар яриагүй юу?"
Тэхён:-"Нэг намхан сул дорой хүүгийн талаар л цухуйлгасан. Хөөх чи тэрэнтэй их ижилхэн байхыг бодвол тэр мөн бололтой тийм үү?"
Зүгээр л тэхёны төлөө алгаа ташимаар байна. Би жимины сайхан дуу хоолой сэтгэл татам дүр төрх нөхөрсөг зан чанарын талаар минут тутам байтугай сэкунд тутамл л ярьдаг байсан. Гэтэл цухйлгасан гэнэ шүү. Тэр жүжигчин болох хэрэгтэй бололтой.
Жимин:-"Чи түүний найз залуу юм уу?"
Тэхён:-"Чи бүр яг миний бодож байсан шиг тэнэг юм гээч! Хайраа гэж хэлдэг тэгээд өөр ямар хүн байдаг юм"
Жимины нүүр улайж шууд л 5;0 дуулчихлаа.
Би:-"Зүгээр явяаа"
Тэгээд тэхён бид 2 жиминыг гүйлтийн зам дээр үлдээгээд цаашаа гүйв
*****
?:-"Чи И Юүм мөн үү? Сайн уу намайг Кан Суа гэдэг. Танилцсандаа таатай байна"
Сургуулийн хаалгаар орж ирэн ангируу явахдаа нөгөө жиминээр тоглоод байгаа охинтой тааран тэр надруу ийнхүү хэлэн гараа сунгав. Хэд хэдэн удаа харчихсан болохоор танихад тийм ч хэцүү байсангүй.
:-"Аан тийм үү?"
Суа:-"Чиний талаар Жиминээс их дуулсан. Сайн найз нь бололтой байсан шүү. Цаашдаа хоюулаа сайн найзууд болцгооё"
Би гарыг нь цааш түлхэн анги руу явах гэж оролдлоо . Гэтэл гэнэт л урд хэдэн охидууд хүрч ирээд зам хаачих нь тэр
Суа:-"Өчигдөр ангид жиминтэй юу хийж байсныг чинь харсан. Одоо жаргалтай байна уу? Чамд хүний юмаар оролдох ямар байдгийг мэдрүүлье л даа"
Суагийн хуурамч инээмсэглэл алга болж одоо л нэг юм үнэн төрхөндөө орох шив. Нөгөө охидуудыг харсан чинь өнгөрсөн жил намайг дээрэлхэж байсан охидууд мөн байх чинь. Дандаа л буруугийнхаа талд орж байх юм.
:-"Яахнуу зодохнуу? Тэг л дээ. Ойртоод ирцгээ"
Охидуу бие биелүүгээ дохилцон надруу дайрж эхэллээ. Яагаад зодуулчхаад дахин хэд дахин илүү дайраад байдаг юм бэ. Зодоон хийхгүй гэж бодсон юмсан. Гэхдээ одоо бол хийсэн нь зөв бололтой
***
Манайхаан ойлгоорой энэ Юүи над шиг зодоонч байхгүй юу 😂😂тэгээд би бичиж байгаа юм хойно бас зодолдуулах санаатай тхх 😂😂😂😂за ингээд улам сонирхолтой болж байгаа гэдэгт итгэлтэй бна. 🤗🤗
Өглөө харсан 1к хүн үзцэн бсн чинь нурж унах гэж бн ахахаха та бүхэндээ баярлалаа 🤗😜😬💉
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictionХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .