3️⃣1️⃣"You married??"

584 41 3
                                    

Цагдаа:-"Больж үз. Яаж ганц охин та хэдийг зодох юм. "

Мэдээж тэр охид надруу дайрахад би зүгээр өнгөрж эс чадна. Урьднын л адил тэд намайг цагдаад ховлох гэж оролдох ч тэд бас л надад л итгэнэ . Сайхан биш байна гэж үү?

Цагдаа:-"За чи явдаа. Бид эцэг эхиэй нь холбогдож арга хэмжээ авах болно. Харин та хэд хохирлын мөнгийн барагдуулна шүү"

Цагдаа тэдэнрүү зааж байхад
Би толгой дохисоор цагдаагийн газраас гарлаа. Харин Дара нүүр дүүрэн инээчихсэн, хажуудаа жонгүгийг дагуулчихсан зогсож байв

Дара:-"Яг өмнөх шигээ тэднийг болгож тавьжээ. Сайн байна"

Жонгүг:-"Чамайг цагдаагийн газар ирж авахаас залхаж байна шүү. Битгий дээрэлхүүлж бай л даа. Юу болсон юм"

Тэд ээлжлэлдэн надад янз бүрийн зүйлс ярин харин би мишээсээр л .

Би:-"Жимин дахиад тоглоом болчихсон. Одоо тэр өөдгүй хүүхнээс нь яаж салгана даа гэж бодож байна"

Дара:-"Жимин яахлээрээ замд нь таарсан эмэгтэй болгонтойгоо үерхээд явж байдаг байна аа. Яг нүднийх нь урд насны хайр нь байхад"

Би нүдээ эргэлдүүлэн санаа алдан зогсоход жонгүг нэг машины хаалга онгойлгож өгөв

Би:-"Чи машинтай болчихсон юм уу? Хөөх өнгөрсөн жил Дараг надаас тэгтлээ их нэхэж гуйгаад байсан хүн ч том болжээ"

Би одоо тэдэнд маш их атаархаж байна. Тэд үнэхээр жаргалтай гэр бүл шиг л бие биенийхээ гаргаас тавихгүй явцгаана. Би ийм л хайрыг бүтээхийг хүсэж байна.

****

Тэгээд одоо юу хийх үү? Нөгөө эмэгтэй нь яг шулам шиг юм байнлээ. Дараг шулам гэж хэлж байсан ч шалтгаантай байсан шүү дээ. Харин энэ эмэгтэй өөр. Өрөөнд минь гэнэт Мира ороод ирэхэд би цочин сандалнаасаа эгээтэй л уначихсангүй.

:-"Ми-Мира чи энд юу хийж"

Мира ч бас цочин:-"Нөг-Нөгөө ча-Чамд зөвлөгөө өгөх гээд"

:-"Зөвлөгөө??"

Мира:-"Тийм ээ! Тэр шалчигнуур охины талаар. Нэрийг нь Кан Суа гэдэг. Их баян гэж сонссон юм байна. Гэнэт нэг л өдөр хүрж ирчихээд жиминд наалдаад унасан. Үнэхээр хачин. Заза баяртай"

Юу вэ? Ингээд л явчихаж байгаа юм уу? Энэ надаар тоглоод байгааму?

Гэнэт гэдэс минь аймшигтай ихээр дуугарахад л би юу ч идээгүйгээ саналаа. Цар харвал оройн 7 цаг. Гэхдээ уучлаарай гэдэс минь. Би дэглэмтэй. Чамайг хооллож чадахгүй нь.

*****

Маргааш болж хичээл тарж би тэхёнтой явж байтал өчигдрийн охидоос арай өөр охид биднийг хүрээлэн зогсож явуулахгүй гэсэн шиг хашаад унав.

:-"Яах гээд байгаа юм?"

?:-"Чамтай нэг хүн уулзах гээд"

Тхён:-"Ямар новшоо хийгээд байгаа юм. Зам тавь!!"

Тэхёны хоолой охидыг багахан сандаргаж хойш нэг алхам хийхэд хүргэв

:-"Чи явж бай! Би тэр хүнтэй нь уулзана"

Тэхён:-"Гэхдээ-"

:-"Явж бай!!!"

Тэр санаа зовнисон харцаар харсаар хаалгаар гарж явахад нөгөө охид намайг дагуулан дээвэрлүү гарцгаалаа.

Хөөх ирээгүй их уджээ.

:-"Кан Суа гэл үү? Яах гэж дуудсан юм?"

Суа гэх охин өнөөх охидруу дохиж тэд ч шууд гараад явцгаав

Суа:-"Чи сайн зодолддог юм байнлээ. Чиний талаар жаахан судалж үзсэн чинь өнгөрсөн жил 100 кг байсан юм байнлээ. Хагалгаа хийлгэх хэцүү байсан байхдаа. Хэн хүн тэгээд өөх соруулах мэс ажилбар хийлгээд байж чадахгүй шдээ"

Намайг өөр бусад талаар гоочилж болох ч ариун цагаан хөдөлмөрийг минь хэзээ ч уландаа гишгэж болохгүй

:-"Гол юм аа ярихгүй юм уу?"

Тэр надруу нэг хатуу хавтастай цагаан цаас шидээд

Суа:-"Бидний хуриманд ирээсэй гэу хүсэж байна"

:-Хурим?? Бидний??"

Суа:-"Жимин чамд хэлээгүй хэрэг үү? Бид 2 гэрлэж байгаа. Тэгээд чи жимины сайн найз нь юм чинь ирэх нь зүйтэй"

Тэр инээд алдсаар яваад өгөхөд би үнэхээр үнэн эсэхийг шалгахаар цаасыг нягтлан харлаа. Үнэн байж. Хурим нь сарын дараа юм байна. Жимин тогооом болоогүй байж. Тэгвэл болоодоо. Харин ч бүр хуримаа хийхээр болчихсон байна шдээ. Ашгүй дээ.

Би урсах нулимсаа арчиж ч чадалгүй алхасаар сургуулиас гаран гэрлүүгээ алхлаа. Энэ нулимс яг л хэзээ ч зогсохгүй бороо шиг орох ба гэнэт л миний нүдэнд хурц цагаан гэрэл тусаж би байрандаа таг гацав. Учир нь миний өөдөөс машин ирж байсан юм.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now