Little YueeХүндэт өдрийн тэмдэглэл минь би энд юм бичээгүй их уджээ. Ямар нэгэн өнчин хайр эсвэл хэцүү зүйл тохиолдвол л бичдэг дэвтэр минь гэнэт хүрж ирсэн надад аймшигтай зүйл тохиолдчихоод байна. Би сэтгэл зүрхээ үнэндээ л ойлгохгүй байна. Энэ дэвтрийг жимин надад хэцүү байх үедээ бич гэж өгсөнг одоо хүртэл санаж байна. Энэ дэвтрийн ижил хувилбар жиминд одоо хүртэл байгаа үгүйг мэдэхгүй ч би жиминд сайн болсон бололтой. Гэхдээ яагаад? Хүн бие холдохоор сэтгэл холдоно гэдгийн эсрэгээр шиг бие ойртохоор сэтгэл ойртдог юм болов уу? Үнэхээр ойлгомжгүй. Хэрвээ энэ дэвтрийг хэн нэгэн уншвал яах бол. Сүүлийн өдрүүдэд жимины талаар бичсээр байгаад дүүрчихэж. Хэн ч харахгүй гэж найдья.
Little jimin
Эрхэм хүндэт дэвтэр минь. Чамайг харах болгонд Юүигийн өхөөрдөм төрх санаанд ороод байх юм. Одоо хүртэл түүнд дэвтэр нь байгаа болов уу? Нээрээ саяханаас би найз охинтой болсон. Гэхдээ бас нэг асуудал нэмэгдсэн нь миний ойгомжгүй сэтгэл. Яагаад ингэж их догдлоод байгаа юм бол. Дарагийн ч хажууд Юүигийн ч хажууд. Зүрх минь цохилтоо дийлхээ больж байх шиг байна. Би одоо яах вэ?
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictionХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .