4️⃣4️⃣"Life is not over. The end"

891 64 13
                                    


Бяцхан охиноо хөтлөн бидэнрүү алхах үзэсгэлэнтэй тэр бүсгүй. Амьдралын минь хором мөч бүрийг аз жаргалтай болгож өгж чадах нэгэн. Хэзээ ч харж байгаагүй тэр инээмсэглэлээрээ аз жаргалтайгаар инээх нэгэн.

Түүнийг харахад л хорвоо ертөнцөөс тасарчихсан мэт болдог. Хажууд байх залуусын чанга чанга инээх ч сонсогдсонгүй . Ганцхан тэр л нүдэнд үзэгдэж зүрх хурдан цохилох нь тэр. Яг л яаж энэ хүнгүйгээр 4 жил амьдарж байсан юм бэ гэмээр.

/Юүи/

Эцэст нь би эргэж ирлээ. Америкт болсон хүнд эмчилгээ болон түүнгүй цаг хугацааг дуусган би ирлээ.

"Хэзээ ирж байгаа юм? 4 жил болно гэж чи хэлээгүй шд"

Жимин намайг тэврэн авахад би ч мөн адил уйлсан юм. Учир нь түүнгүй амьдрал дэндүү хэцүү байсан болохоор тэр.

"Ээж ээ! Энэ хэн бэ?"

"Танилц Лаяла. Энэ бол чиний эцэг"

Жимин болон тэнд байсан бүх найзууд минь гайхацгааж би тэдэнд хэлээгүйгээ саналаа. Хэрвээ хэлчихвэл тэрэнд л хэцүү гэж бодсоных. Хэрвээ бидэн дунд хүүхэд бий болсныг мэдвэл тэр өдөр бүр шархалж биднийг санана шүү дээ.

"Аав аа!"

Лаяла гүйсээр жиминийг чангаар тэврэн авахад гайхсан түүний харц арилж охиноо өргөн үнслээ.

"Хөөх үнэхээр аз жаргалтай гэр бүл мөнөөсөө мөн байна гээч"

******

"Яагаад хэлээгүй юм? Хэлсэн бол би ядаж нэр өгөх байсан юм"

Лаялагийн урдуур унжсан үсийг чихнийх нь ард оруулангаа Жимин шулагнав.

"Би яг тэгэж бодоод Солонгос нэрийг нь өгөөгүй байсан юм. Одоо чи минь өгчих"

"Жии? Юүмин? Аль нь гоё тохирж байхад"

"Юүмин"

"Тохирлоо тэгэхээр миний охин одоо шинэ нэртэй болсон шүү. Пак Юүмин"

Охин минь Солонгос хэлдээ тааруухан тул ярих гэж хичээж байлаа.

"Яаанаа аав нь англи хэлдээ муушдээ. Охинтойгоо яаж харьцнаа"

"Зү-гээр ээ. Би чадна"

Түүнийг гацан байж ярих нь дэндүү өхөөрдөм байсанитул би яаж ч чадсангүй.

Тэр аавыгаа яг дурайсан инээхээрээ нүдгүй болчихдог. Бас үнэхээр ичимхий . Хуулчихсан л гэсэн үг. Энэ хүнд бүхнийг давахад Юүмин минь л тусалж байлаа шүү дээ.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now