"Би энэ номыг уншаад дуусгачихсан"Нүднийх нь доор хар зураас татаж үс нь сэгсийсэн Тэхён надад эртээр номын сан явахдаа авсан номыг өгөв.
"Төгсгөлийг нь харин уншихыг хүссэнгүй. Арай өөрөөр бичиж болох байх хэмээн найдлаа"
Энэ номон дээрх охин надтай үнэхээр адилхныг дахин ойлгох шиг. Би номыг аван түүнрүү инээмсэглэж байхад согжин эмч ороод ирлээ.
"Юүи. Шинжилгээний чинь хариу гарсан. Улам л муудаж байна. Бид эмчилгээгээ эхлэх хэрэгтэй"
Согжин эмч хавдарын эсрэг нэгэн эм зохиож буйгаа надад ярьж байсан. Тэр эмээ над дээр туршихыг хүссэн. Би одоо ч эргэлзэж байна. Туршилтын туулай болж байгаад үхчихвэл яаанаа. Ядаж байхад Хайртай гэх хүн минь ирэхгүй байна. Одоо би зүрхээ дагах уу тархиа дагах уу гэдгээ ч мэдэхээ байсан. Битгий ирээсэй гэж хүсэх ч харахыг ч хүсэх юм.
"Би одоо хүртэл хариугаа гаргаагүй байгаа. Намайг хүлээж болох уу?"
Согжин эмч толгой дохин гарлаа. Харин би Тэхёнруу харахад нулимс унагааж буй нь харагдлаа. Ингэж болохгүй. Эрэгтэй хүний нулимсыг унагадаг би хэн юм бэ?
*******
Эцэст нь.... Тэр ирсэн. Номын хуудас эргүүлэн суухдаа аав юмуу ахыг ирсэн гэж бодон хэнэгчгүй харахдаа би түүнийг олж харсан. Өөр хүн харвал би биш тэрнийг л өвчин туссан гэж бодох байх. Үнэхээр их гандаж ээ!
"Жи....Жи"
Яагаад миний амнаас нэг ч үг гарахгүй байгаа юм бол оо? Яагаад түүнийг харахдаа ингэж айж бас сандраад байгаа юм бол оо?
"Хэрвээ. Хэрвээ шүү. Чиний бие муу байгаа юм чинь би жаргалтай байлгах ёстой гэж үзсэн юм. 1 ч бай 25 ч бай бүх хувиа ашиглаад хичээцгээе"
Бусад хүний юу гэж хэлэх нь надад хамаагүй байдаг л даа. Гэхдээ түүний үгс намайг хангалттай зоригтой мөн түүнийг улам хайрлахад хүргэлээ. Хайр хүнийг ийм болгодог юм болов уу? Би түүнийг хайрласан хайрнаасаа болж зовлонг ихээр амссан. Харин одоо тэр надад жаргалыг бэлэглэхийг хичээж байна. Өөрөө хэр зовж байгаагаа мэдэсээр байж.
*****
"Тэр үед чи үнэхээр танхай байжээ"
Жимин бид 2 инээлдэн орон дээр тэврэлдэн хэвтэнэ. Миний бие цаг ирэх тусам муудсаар л. Согжин эмчийн ахлах хагалгааны тов урагшилсаар л.
"Жимин~аа чи намайг байхгүй ч өөр хүнтэй гэрлэх үү?"
Жимин тэврэхээ болин хөмсгөө өргөн надруу хараад
"Хэзээ ч тийм юм хэлэх хэрэггүй!! Би надтай хамт амьдрах болохоор өөр хэн нэгэн хэрэггүй"
Түүнд зөвлөгөө өгөхийг хүссэн ч хоолой хорсом ханиалгалт намайг аймшигтай их өвтгөлөө. Цус.... Гаранд минь цус гарсан байхыг үзэн би явах дөхснөө улам их ойлгох шиг.
******
Хагалгаанд яаран, орон дээр хэвтэн явахдаа хайртай гэсэн бүх хүнийхээ гарыг чангаар атгалаа.
"Ааваа энэ хагалгааг дуусгаад хамтдаа парк орцгооё. Бидэнд тийм их дурсамж байдаггүй юм байна"
"Тэхён~аа Жимүг зовоож болохгүй шүү! Жимин уурлана. Түүний алганы амтыг авмааргүй байвал. Ок"
"Убба! Мираг гомдоовол би гарж ирээд зодно шүү"
"Сэхи тэра 2 хосгүй гэж битгий гуниглаарай"
"Дара жонгүг 2т аз жаргал хүсье"
"Манай хүйтэн хөндий ч хайр хүргэм Юнгиг үргэжл харж байгаарай Суа"
Эцэст нь нэг хүний өмнө ирж зогслоо. Зүрх минь одоо ч өвдөж байна.
"Жимин~аа . Эндээс гарж ирээд хуримаа хийцгээе. Чи зөвшөөрнө биздээ"
Жимин нулимстай нүдээр толгой дохисоор бараа нь тасарлаа . Нүд харанхуйлж түүний чанга атгалт аажмаар алга боллоо.
Хагалгааны гэрэл аажмаар алга болж би үхэл ирж буйг анзаарсан юм.
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
Fiksi PenggemarХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .