7️⃣"My boyfriend"🚶🏻

570 43 0
                                    



"Жонгүг?? Чи Юүитэй юу хийж яваа юм?"

Үнэндээ жонгүг тоглоомоор тэгж хэлсэнээс хойш жимин үргэлж сонин харцаар хардаг болчихсон. Тэгээд нөгөө яриад байсан болзоонд нь жонгүгтэй очиход мөн л уурласан харцаар харж ийнхүү асуулаа.

"Энэ надтай болзоонд явж байгаа юмаа. Мартсанаас сайн уу Дара?"

Жимины хажуу талд суусан Дара үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Надад байхгүй зүйл тэрэнд бүгд байгаа мэт. Хэт задгай биш ч бага зэрэг галбир харагдахаар цэнхэр даашинз өмссөн нь төгс зохицжээ .Мөн үсээ зүгээр л шулуун индүүдсэн нь зүгээр л гайхалтай байна. Одоо бол би түүнд хэтэрхий их атаархаж байна. Ийм хөөрхөн эмэгтэйд дурлахгүй ямар эрэгтэй байх билээ. Харин хажууд нь би зүгээр л төмс. Үсээ ч янзлаагүй зүгээр л боочихсон байдаг. Би ч тэнэг юм даа.

"Жонгүгтэй юу? Яагаад?"

Жимины нүд хэвийн хэмжээнээсээ томорсон ч онигороо давж чадсангүй 😂

"Яагаад болохгүй гэж? Чиний хүссэнээр болзоонд чинь явж байна."

"Гэхдээ энэ чинь жонгүг чи чинь юүи"

"Жимин минь дээ. Том болоо ч дээ"

Дараруу харан жиминээр тоглохдоо би Дарагийн харцнаас нэг зүйлийг ажиглалаа. Саяхан надруу харж инээж байсан хүн чинь ард минь байх жонгүгийг хараад харц нь айдсаар солигдчих нь тэр. Жонгүг тэр хоёрын дунд нэг л зүйл байна даа. Магадгүй жонгүг муухай хандаж Дара айдастай болсон байх. Тийм ээ тийм л зүйл болсон байх.

"Тэгвэл-сууцгаа-л даа"

Харин одоо Дара ээрж муурж байна. Нэг л сонин байна даа.

"Юүи чи үнэхээр өөр хүн дагуулж ирж болоогүй юм гэж үү?"

"Жимин амаа тат! Би хүсэхгүй байхад хүчээр явуулчаад олон юм донгосохгүй шүү!"

Дара чимээгүйхэн цэсээ авж нятлан харлаа. Үе үехэн жонгүг бид хоёр луу харж эргэн цэс рүүгээ харж байлаа. Үнэхээр энэ охинд юу тохиолдоо вэ?

"Жимин хоюулаа энэ интоортой стээкийк захиалах уу?"

Үнэндээ бид дөнгөж 10р анги хэрнээ ийм тансаг зоогын газар орчихсон байдаг 😂 энэ бүхэн жимины л санаа. Тэр л орьё гэсэн. Тэр л даах л байхгүй

"Гэхдээ болохгүй ээ.Жимин интоорын харшилтай"

Би гэнэт л түүнийг интоорын маш том харшилтай гэдгийг саналаа. Тэр интоорыг идэх байтугай үнэрлэх л юм бол нүүрэндээр нь юм туурж амьсгалж чадахаа байдаг юм. Тэрэнд хэзээ ч интоор өгж болохгүйг би сайн мэднэ

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now