1️⃣3️⃣"Problem"👀

516 39 0
                                    


"Жонгүг та 2ыг үерхсэн гэж дууллаа"

Сэхи орилсоор гүйж ирлээ.

"Жоохон аяаар байж болох уу? Ийм маягаар сургууль даяар мэдэгдэх нь байна"

Хажуунаас хэзээ язааны мэдчихсэн Мира сэхиг загнана

"Тэгэхлээр энэ бүхэн үнэн хэрэг үү? *шивнэх*"

Одоо болохоор бүр шивнээд уналаа.

"Мэдээж.Манай юүи зөвшөөрчихсөн ."

Мира бас л миний өмнөөс хариулчих нь тэр.

"Омо! Юүи чи ч азтай юмаа. Тэр бараг л манай сургуулийн бүх охидыг өөртөө дурлуулчихсан байсан. Мэдээж би биш л дээ. Би үргэлж инээдэг хүн сонирхдог."

За за нэг зүйлийг мэдэж авлаа. Тэра өөр шигээ чалчаа хүнд дуртай юм байна. 😂

"Дара жиминтэй. Юүи жонгүгтэй. Та нар чинь яаж амьдраад байгаа юм бэ? Сайн юм аа"

"Охид оо! Түр зур уулзаж болох уу?"

Гэнэт л Дара гарж ирээд бидэнд хэллээ. Уг нь бид бүгдэд хэлсэн байх гэж бодсон ч миний хажууд сууж байсан гуравт л хэлсэн бололтой.

"Гэхдээ яагаад Дара? Би яачихсан юм?"

"Би гахай нартай харьцдаггүй"

Тэр надад гахай гэж хэлсэн үү? Яагаад? Дара чинь сайхан сэтгэлтэй эелдэг охин. Гэтэл яагаад надад ингэж хэлэв.

"Чи чинь юугаа яриад байгаа юм бэ?"

Мира саяхан Дарагийн хэлсэн үгэнд гайхан нилээн уцаартайгаар ийнхүү хэллээ.

"Эхлээд юу ч гэсэн уулзацгаая"

Тэр гурав дуртай дургүй толгой дохин явахад би сая болсон зүйлд гайхширсаар үлдлээ. Сая намайг үнэхээр тэгж дуудсан уу? Эсвэл би андуурав уу? Тиймээ би андуурсан байх.

"Хөөх энийг хараач ээ! Хэн байгааг"

Хажууд нэг үл таних охид ирж суулаа. Би тэднийг танихгүй байхыг бодоход өөр ангийнх бололтой. Гэхдээ яагаад энд.

"За бүдүүн авхай минь! Жонгүгтэй үерхэж байгаа гэл үү? Чи юу ашигласан. Тоо бодож өгье гэсэн үү? Бүх насаараа бодож өгж чадах уу?"

Зивүүнээр инээх нь надад огтхон ч таалагдахгүй байна.

"Жиминтэй сайн найзууд байхыг чинь бол зөвшөөрнөө. Харин жонгүг бол хэзээ ч үгүй шүү. Гайгүй сурлага аваад явчихдаг болохоор чинь л бид энэ сургууьд чамайг байлгадаг шдээ бүдүүнээ. Хэрвээ жонгүгээс салахгүй гэвэл зайлах л болждээ?"

Үнэндээ би юу ч хэлж, үйлдэл үзүүлж чадахгүй байна. Цаашдаа хэлэх үгсийг нь ч сонсмооргүй байна.

"ЯГ ОДОО БОЛЬ!!!"

ангийн хаалгаар жимин орж ирмэгцээ л биднийг харж дараа нь ууртайгаар ориллоо.

"Чи ингэж хэлэх эрхгүй"

Нөгөө нэрийг нь ч мэдэхгүй охин миний хамаг дэвтэр номыг шидлэж

"Чамд хэлсэн шүү бүдүүнээ. Шийдвэрээ гаргаарай."

"Одоо өөрсдөө зайлчихаж болох уу?"

Жимин арай ядан амаа зууж ийнхүү хэллээ. Мөн гараа чанга атгасан байх нь намайг айдаст автуулж орхив.

"Тэгэлгүй яахав жимин убба!! Бид удахгүй Дараг ч бас ингэх болно. Гэхдээ энэ удаа арай бүдүүн бас царай муутайд нь түрүүлээд гар хүрчихлээ. Одоо бид явья даа"

Нөгөө охид гармагц би ангиас гүйж гаран хаана зугтавал жиминээс нуугдаж болох талаараа бодлоо. Би одоо тэрэнд өөрийнхөө ийм байгаа байдлаа харуулмааргүй байна. Сурагчид хамгийн их ордоггүй газар гэвэл юу байж болох вэ?

"ХҮЛЭЭ ЮҮИ!!!"

өө үгүй ээ. Бодсоор байгаад би бүр гүйхээ мартаж орхиж. Тэгээд жиминд баригдчихлаа

"Намайг дагаад яв!"

Тэр гарнаас минь чанга атгасаар дээвэр лүү гарлаа

"Саяын тэр охидууд өөр юу хийсэн"

..... Амнаас нэг ч авиа гарахгүй нь.

"Надад хэл Юүи!!! Тэгж байж би ямар арга хэмжээ авах аа бодно"

"Тэд үнэнийг хэлсэн"

"Чи яагаад байгаа юм бэ? Хэзээ ч чамайг ингэж дээрэлхэж байгаагүй. Энэ бүхэн жонгүгээс болоо юу? Тэгвэл сал!"

"Үгүй!! Би өөр яах юм. Би тэдний өөдөөс юу ч хийж мөн хэлж чадахгүй. Тэд бол энэ сургууийн хөөрхөн охид. Гэтэл би юу юм? Надад хэл жимин би юу юм?"

Жимин юу ч дуугарахгүй надруу нүд цавчилгүй харлаа. Аргагүй шүү дээ. Анх удаа л түүнд уурлаж иймэрхүү үгсийг хэлж байна.

"Сонс юүи! Хэн ч чамайг юу гэж ч хэлсэн тэр бүгд худлаа. Би л зөвхөн үнэнийг хэлнэ. Зөвхөн би"

"Гэхдээ чи хэзээ нэгэн цагт явна!"

"Юу??"

"НОВШ ГЭЖ!! ЧИ МИНИЙ ДЭРГЭД ҮҮРД БАЙЖ ЧАДАХГҮЙ БИЗДЭЭ. ЯАГААД НАДАД ИНГЭЖ ХАНДДАГ ЮМ. ТЭГЭХ ТООЛОНДОО НАДАД ИТГЭЛ ӨГДӨГ ГЭДГЭЭ МЭДЭХ ҮҮ? ЧИ БАС ТЭДНИЙ НЭГ ҮҮ? НАДААС ЮУ ХҮССЭН ЮМ? ТЭРНИЙГЭЭ АВСАН БОЛ ОДОО НАДААС ХОЛДОЖ БОЛНО. Би хэзээ ч чамайг буруутгахгүй *шивнэх*"

"Юүияаа..."

"Би явлаа"

Яагаад? Яагаад? Яагаад?

Хэзээ ч дээрэлхүүлж үзээгүй би яагаад дээрэлхүүлэв. Би өмнө нь жиминтэй ойрхон байхад ч ингэж байгаагүй. Үнэхээр нөгөө кинон дээр гардаг шиг тарган охиныг дээрэлхэж сургуулиасаа хөөх гэж байгаа юм болов уу? Тэгвэл би явахад л болох болов уу? Үгүй ээ ганцхан удаа л ингэсэн шүү дээ. Би дэндүү яаруу загнаж байна.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now