Cast 2

760 55 4
                                    


"Юүияаа манай ангид шинэ сурагчид ирж байгааг мэдсэн үү?"

"Үнэндээ хамаагүй л дээ"

Зүгээр урдахаа анхаарахаар урагшаагаа харан самбар дээрх бодлогуудыг амжиж хуулах гэж хичээлээ.

"Хөөрхөн охин байгаа болов уу?"

"Арайч дээ жимин! Хичээлээ хий л дээ"

"Хөөрхөн охин байвал найрнаа"

Би хажууд нь зүгээр л толгой сэгсрэн сууна. Нөгөө хичээл хийдэг хүүхэд хайчсан талаар би өөрөө ч мэдэхгүй нь.

"Багш ирж байна"

Хүүхдүүд орилолдсоор ангидаа очиж сууна. Яахлээрээ завсарлагааны цагийг ингэж дэмий үрдэг байнаа. Уг нь би ч бас цагтаа ийм л байсан л даа.

"За хүүхдүүд ээ! 2 шинэ сурагч ирсэн"

Багшийг даган 2 хүүхэд орж ирсэн нь нэг нь эмэгтэй нөгөө нь эрэгтэй байлаа.

"Тэр охин үнэхээр хөөрхөн юм"

Жимин ингэж хэлэх үед би түүний шоолж хэсэг инээлээ. Удалгүй тэд өөрсдийгөө танилцуулах болов.

"Дара танилцсандаа таатай байна"

Охин нэрээ хэлмэгц хөвгүүд орилолдож эхэллээ. Тэр дунд жимин ч гэсэн байна.

"Жон жонгүг таатай байна"

Хөвгүүн нэрээ хэлэнгүүт охид орилолдож эхэллээ. Гэхдээ тэр дунд мэдээж би байхгүй.

"Жонгүг чи Юүигийн хажууд суучих"

"Ээ багшаа би Юүигийн хажууд байна шдээ. Намайг харахгүй байгаамуу"

"Жимин чамайг хэт жижиг болохоор багш харсангүй"

Дооглонгуй түүнд хэлэхэд ангийнхан бүгд инээлдэж тэдэн дунд багш хүртэл байлаа.

"Ангийн хамаг ухаантан ингээд нийлэд суучихаар анги өөдлөхгүй байгаа юм шдээ. Манайх сонгоны анги илүү гүнзгийрүүлж үздэг болохоор шинэ сурагчид сайн ойлгохгүй байх. Та 2 чинь гавал шдээ. Тиймээс солбиод суучих"

Яагаад ч юм багшийн гавал гэдэг үгэнд инээж орхилоо.

"Юүияаа сайн сууж байгаарай. Чамаг санана даа"

"Муу мэхлэгч тэр хөөрхөн охинтойгоо суух гээд л намайг орхиж байгаа биздээ.Явдаа"

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now