1️⃣4️⃣ "First Kiss" 💋

538 39 0
                                    


"Чи яагаад ингэж байгаа юм??"

Жимин надруу хашхирч байгаа нь анхных. Би өмнө нь түүний ийм нүдэнд тормоор дүр төрхийг харж байгаагүй.

"Хоол ч идэхгүй. Бүр ус ч уухгүй байх юм. Чамайг ямар нэгэн юм идтэл би ч бас дэглэм барихаас"

Хэдэн алим авж миний дэргэд ойртууллаа. Гэсэн ч надад үнэхээр идэх хүсэл алга. Нэг зүйлээс болж.

******

Flashback

Ангийнхан бүгд бие тамираасаа орж ирэн хувцасаа солиж байхад би л ганцаараа мэдэн будилан зогслоо . Уг нь цүнхээ яах аргагүй л ширээн дээр тавьсан юмсан. Хайчсан байж болох вэ? Эргэн тойрондоо хайсан ч юу ч алга.

"Чи юуг тэгтлээ хайгаад байгаа юм?"

Жонгүг гайхсаар асуулаа

"Үнэндээ цүнхээ"

"Алга байна уу??"

"Би хайлцаад өгье"

Түүний зан ааш үнэхээр хурдан өөрчлөгдөж байгаад би одоо хүртэл итгэхгүй байгаа.

"Би ангиас гарж хайлаа"

Түүнийг гарсны дараа ширээн доороо гараа явуулан үзэхэд цүнхэндээ хийсэн гэж бодсон утас минь гарж ирлээ. Уг нь яах аргагүй цүнхэндээ хийсэн л юм даа. Харин одоо цүнх нь алга ч гэлээ утас нь байх юм. Асаатал хэд хэдэн илгээмж ирсэн байлаа

:-Сайна уу? Бүдүүн авхай?? Цүнхээ хайж л байгаа биздээ. Бидэнд ганц удаа зав гаргаад дээвэр дээр ирээд авж болох уу?

Гэсэн байлаа. За би ч нөгөө дээрэлхүүлдэг хүүхдүүдийн тоонд орж байх шиг байна даа.

"Одоо яаанаа Юүи!! Цүнх чинь олдохгүй байна"

Жонгүг хамаг хөлс нь цувсаар орж ирэн би түүнд олсон гэдгээ хэлэн дээвэрлүү гархаар шатруу дөхлөө

"Цүнх чинь яагаад дээвэр дээр байгаа юм?! Хэн нэгэн аваачаад таьчихаа юу?"

"Үгүй дээ жонгүг!! Зүгээр л манай хэдэн найзууд эртээрийн шийтгэлтэй тоглоом тоглосоноо санаад ингэчихсэн бололтой яваад ирье"

Ер нь бол би худлаа яриад байдаггүй л дээ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд бол ярихаас өөр замгүй болчихдог.

"Би гялс гарчихаад ирье. Битгий хүлээгээрэй"

Жонгүгийг өнөөх сонин охидтой холбогдуучихмааргүй л байна шүү. Тэд ч үнэхээр жинхэнэ төрхөө харуулж байна даа. Бусад үед "Юүияаа чи ганцхан туслаач! Чи чинь угаасаа хөөрхөн юм чинь" "Ганц сайн найздаа туслана биздээ. Аргалаарай" гэж амаа олохгүй хэлдэгээ мэдэхгүй л байна даа. Хүмүүс зүгээр л хоёр нүүртэй амьтад байдаг гэдгийг мэдэх ч бүр ийм гэж бодсонгүй.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now