2️⃣5️⃣"I come back"➡️👩🏻

564 41 2
                                    


Flashback

Би өдөр болгон хичээсээр л цаг хугацаа ч мөн адил харвасан сум шиг өнгөрсөөр л . Хоол идэхийг хүсэж байгаа ч би огт идэхгүй мөн өдөр шөнөгүй л дасгалын хувцастайгаа хөлсөө гартал хичээнэ. Тун удахгүй. Тун удахгүй үр дүн нь гарна гэж бодохоос сэтгэл минь тэмүүлж хурдхан жимины гэрэлтсэн царайг харна гэхээс зүрх булгинана. Жимин намайг хүчиндэх гэж оролдсн ч гэлээ би түүнийг уучилж байх шиг. Харин одоо түүнгүйгээр ганцаардах байх гэж бодсон сэтгэлийг минь нэг л хүн арай ядан дүүргэнэ. Тэр бол мэдээж тэхён. Тэр сайхан сэтгэлтэй мөн турах тусмаа царайлаг болж байгаа. Түүнтэй ойролцоо байранд амьдардаг болохоо мэдмэгцээ л тэр байнга манай гэрээр эргэлдэх болсон. Бүр байнга шүү.

Би:-"Чи яагаад байнга энд байж байдаг юм? Эцэг эх чинь санаа зовохгүй гэж үү?"

Тэхён түгдчин байж :-"Үнэндээ ээжгүй л дээ. Аав минь солонгост байдаг. Тэгээд л"

Ингэж хэлэх үед нь л тэр надтай дэндүү адилханыг нь ойлгож илүү дотносох болсон юм

end flashback

Би одоо ч байрандаа хөдлөлгүй суухад тэхён дэргэд ирж

Тэх н:-"Тэр мөн биздээ! Тэр новш мөн биздээ. Битгий уйл. Тэр чамайг энэ нэг жилийн хугацаанд ямар их зовлон үүрсэнийг өөрөө мэдрэх үедээ л чамайг өөрийн болгох эрхтэй болно. Тэгээд л сая чамайг хайраа гээд дуудчихлаа. Уурлаагүй биздээ"

Би:-"Мэдээж үгүй! Харин ч баярлаж байна. Бид сарын дараа гэхэд солонгос руу буцацгаана . Тэр үед л жиминтэй уулзчихъя . Ингэхэд чи юмаа бэлдсэн биздээ"

Үгүй би тэсэхгүй байх. Бүхэл бүтэн 1 сар. 30 хоног 720 цаг 43200 минут 2'592'000 секунд болно шүү дээ.

Тэаён:-"Тэгэлгүй яахав гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ л би чамтай бол зөвхөн дотуур хувцастайгаа ч явсан болно"

Би:-"Пахх заваарсан юм. Одоо явж үз"

Гэрээсээ хөөж туун байж гаргахдаа тэхён амандаа ямар нэгэн зүйлийг бувтнаад унав

Тэхён:-"Ширээн дээр зайдастай мөн өндөгтэй чанасан бэлэн гоймон байгаа. Заавал иднэ шүү! "

Би худлаа үнэн толгой дохисон болоод түүнийг гэрээсээ гаргалаа. Гал тогооны өрөө орон аягатай гоймонг хараад хэсэг бодлогошрон зогслоо. Тэгсэн ч би тэхёны үгнээс зөрж шөлийг шууд хогийн саванд хаяаад хөргөгчнөөс ус аван өрөөлүүгээ орлоо.

*****

Би:-"Ахх эх орондоо ирэх нь дээ"

Тэхён:-"Аавтайгаа уулзах нь дээ"

Би:-"Хөөх би бас уулзья л даа"

Тэхён:-"Одоохондоо зөвхөн би. Харин чи аав болон ахтайгаа уулзаад байж байгаарай. Жимин ирвэл холбогдоорой. Ярьснаараа би чиний найз залуу болж жүжиглэнэ шүү"

Онгоц газардамагц л тэр шууд явж харин би "ХАЙРТ И ЮҮИ ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ " гэж томоор бичсэн пайз барьсан аав болон ахыгаа харан ичиж хаашаа явахаа үл мэдэн зогслоо. Яахлээрээ тэгээд аймар томоор биччихдэг байна аа. Энэ 2 ичдэггүй л юм байхдаа

Би:-"Та 2 юу хийгээд байгаа юм?"

Ах надруу сонин харж:-"Бид хоёр зар авахгүй ээ. Бид нар дүүгээ хүлээж байна"

Тэр намайг үнэхээр танихгүй байгаа юм байхдаа. Би тэгтлээ өөрчлөгдчихсөн хэрэг үү?

Би:-"Яаа И Мину!! Чи газар дээрх ганц дүүгээ танихгүй байж новшрох байсан юм уу?"

Ах надруу баахан харж амаа ангайлган

Ах:-"Чи И Юүи мөн үү? Эсвэл би зүүдлээд байна уу? 100кг тай байсан охин өөрийнхөө тал хэсгийг аваад явчихав уу?"

Би үнэхээр өөрийнхөө талыг хассан шүү.

Би:-"Тоглоод байлгүй хурдан гэртээ харья тэгэх үү?"

Аав:-"Шш муу охин минь ингэж яасан хэдрэг болох ч гэж дээ. Яагаад ингэтлээ их турчихаваа"

Би:-"Шалтгаан байсан юм аа."

****

Би гэртээ ирмэгцээ л өрөөгөөр дүүрэн орилж гарлаа

Ах:-"Чих дөжирлөө шдээ. Жоохон дуугуй бай"

Би:-"Бурхан минь гэж!! Та нар энд юу хийж яваа юм бэ?"

Зочны өрөөнд хаа сайгү өнгө өнгийн шаарнууд хэлхэлдэх бөгөөд гэртээ тавтай мооил гэсэн бичиг тодоос тод нүдэнд үзэгдэнэ. Бялуу барьсан жонгүгийн дэргэд жаргалтайгаар инээх Дара мөн Сэхи Тэра Мира 3 хэлхэлдсээр баярын дуу дуулж уур амьсгалыг улам л оруулж байлаа. Гэхдээ энд нэг л хүнээс бусад нь бүгд цугларсан байлаа. Тэр хүн бол зүрхийг минь аймшигтай ихээр шархалуулсан ч түүнээс ч илүү анагааж чадах дэлхий дээр цор ганц хувь байдаг Пак Жимин!

***

Нээтгүй газар байгаа учраас би бөөндөхөөр шийдлээ. Таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now