6️⃣"First or second?"❓

567 39 1
                                    



"Өнөөдөр чи цэвэрлэгээтэй шүү! Жонгүгтэй"

Ангийн хэдэн хөөрхөн охидын нэг болох Мира надад сануулсаар гарж одлоо. Бусад кино минон дээр гардаг шиг сургуулийнхан минь намайг тарган царай муутай гэж доромжилж гоочилдоггүй. Харин ч сайхнаар ханддаг. Охидууд нь их эелдэг хөвгүүд нь ёс журамтай . Мэдээж зарим нэг хүмүүсийг бодвол. Тэд намайг доромжилох гэж оролддог ч жимин үргэлж дэргэд минь байж хамгаалдаг. Түүнд баярлах хэрэгтэй. Над шиг хүний дэргэд байсанд нь.

"Чи сандалнуудаа тавиад л явчих. Би үлдсэнийг нь хийе. Өнөөдөр бие тамир дээр их хөдөлгөөн хийж харагдсан. Ядраа л байлгүй явдаа"

Ингэж сайхан сэтгэл гаргаж байгаа минь ер нь хэвийн л болчихож дээ. Гэхдээ цагаа тулвал би ч үнэхээр муухай ааштай шүү.

"Хэрэггүй ээ! Би шал угаая !"

"Хөөх эрэгтэй хүүхдийг шал угаая гэж хэлж байхыг анх удаа л сонслоо. Чи ч их өөр юмаа"

"Би үнэхээр өөр шүү"

Анх ирж байхад хачин чимээгүй байгаад л байсан. Одоо л жинхэнэ төрхөө харуулж байх шив

"Ингэхэд би багшийн заасан бодлогыг үнэндээ л ойлгосонгүй. Надад зааж өгж болох уу ширээний хамтрагч минь?"

"Бололгүй яахав! Маргааш болох уу?"

"Гүэ өнөөдөр! Заавал өнөөдөр"

"За за*инээх*"

Бид хоёр цэвэрлэгээгээ дуусгаад амласан ёсоор түүнд тоо зааж өгөхөөр болов.

"Байз байз! Сая чи юу хийчихэв! Хаанаас наад тоо чинь гараад ирэв!"

"Бурхан минь жонгүг чи яаж энэ сонгоны ангид орж ирсэн юм бэ? Энд чинь тусгай томёо байдаг юм"

Түүний тэнэгийг гайхаж зөндөө заалаа. Арай гэж нэг юм ойлголттой болох үед жимин залгалаа

"Гуйя юүи!! Болзоонд хүн дагуулаад явцгаая л даа"

"Жимин жоохон чимээгүй!"

Жимин хэт их яаарж орилсоноос болж ангид байгаа жонгүгт тод сонсогдож байлаа. Учир нь ангид бид 2 л байгаа шүү дээ

"Тэглээ ч надад явах хүн байхгүйг хэн хэн минь мэдэж бай-"

Гаранд минь утас байхгүй байгааг анзааран хажуу тийшээ харвал жонгүг утасыг минь аваад чихэцгээ наачих нь тэр.

"юүи явнаа"

Гээд тасалчихав.

"Чи юугаа хийгээд байгаа юм бэ? Юу яриад байгаа юм"

"Чи надтай хамт явна. Маргааш. Би чамайг болзоонд урьж байна"

Тэр энэ бүхнийг хэлж байхдаа үнэхээр зоримог мөн шулуунаар хэлж байлаа. Болзоо гэв үү? Одоо намайг уу?

"Чи уудаг юм уу"

Гэнэтийн энэ асуултанд минь тэр гайхан надруу харлаа.

"Чи эрүүл биш байна. Би явлаа"

Тэр гарнаас минь барин өөртөө наачих нь тэр. Яг л тэр шөнө шиг дэндүү ойрхон байгаа ч гэлээ зүрх минь хурдан биш хэвийн л цохилж байна. Яг л нэгэн хэвийн үзэгдэл мэт хүлээж авах нь намайг айхад хүргэж байлаа. Би үнэхээр өөр нэгэнд сэтгэлээ өгж чадахгүй болтол жиминд сайн болчихсон юм гэж үү?

"Би чамтай, чи надтай болзоонд явна. Ойлгосон уу?"

"Надаар тоглож байна уу? Зүгээр л тоо заагаад өг гэж хэлж болно шдээ. Болзоо ч гэх шиг"

"Би чамайг арай өөр нүдээр хардаг. Тийм болохоор маргааш явна заюу!"

"Яаж итгэх юм. Яг явах болоод хувцасаа өмссөн чинь чи ирэхгүй тэгээд би байдалд ороод-... Больё доо."

"Чи урьд нь тэгж хууртаа юу? Надад итгэ л дээ. Би нөгөө- юу яагаад"

"Энэ хангалттай баталгаа боллоо. Би явнаа"

Солиотой санагдаж болох ч түүний ээрж муурахыг сонсоод л үнэн гэдгийг нь мэдэрсэн юм. Ичиж ээр муурж байвал энэ бүхэн үнэн байдаг. Жиминээр жишээ татаж болно шүү!

Тэгэхлээр энэ миний 2дох болзоо юу анхны болзоо юу? Ялгахаа байчихлаа. Гэхдээ жонгүг яагаад намайг болзоонд урьсан юм бол. Сонирхолтой санагдчихлаа.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now