4️⃣1️⃣"Cancer"

471 31 1
                                    



Тэр мэдчихэж. Түүний гарт little Yuee байгааг хараад л,мөн тэр уйлсан байхыг хараад л мэдлээ. Одоо л түүнд үнэнийг хэлэх ёстой бололтой. Өөр хэн нэгнээс биш надаас сонсох хэрэгтэй биздээ

"Жимин~аа эхлээд суучих"

Хариугүй нүднээс минь нулимс гарах нь. Би үнэхээр тэвчих эсэхдээ эргэлзэж байна.

"Намайг сайн сонсоорой"

Тэр толгой дохиход би бүх зүйлсээ эхнээс нь авхуулаад ярьж эхэллээ

"Намайг турсны дараа бяцхан хавдар үүссэн гэж хэлсэн. Би хэт хөдөлгөөн хийж хоолгүй байсан /урьднын хэсгүүдэд хоол идэхгү байхыг анзаарсан л байх/. Би үнэхээр тэнэг байж. Хэзээ ч турахгүй, ээж шигээ болохгүй гэж бодсоор байж өөрийгөө ийм байдалтай болгочихдог. Энэ хавдар эцсийн шатандаа орж байгаа . Гэхдээ надад боломж бий. Мэс засалд орвол 25%иар амьдрах боломжтой гэсэн. Гэхдээ 25хан %. Би амьдарж чадна гэж үү. Яаж ч байсан миний үхэх нь шийдэгдчихсэн болохоор чи ч бас сэтгэлээ эртхэн татаарай"

Түүний нулимс миний гар дээр дусахад би ч бас яаж ч чадсангүй. Ямар хүн үхнэ гэггээ мэдчихээд зүгээр байна гэж.

"Энэ аялал тэр шөнө. Бүгд чамд өгсөн бэлэг юм шүү! Харин одоо чи надаар яах юм бэ? Зүгээр л сайхан амьдарах хэрэгтэй Жимин~аа. Намайг мартах хэрэгтэй"

Хэтэрхий их уйлж байхдаа Жиминийг гүйгээд гарчихсныг ч харсангүй. Тиймээ би нэгэнт л үхэх хүн. Тиймээс намайг мартаж сайхан амьдрах хэрэгтэй шүү Жиминши.

******

Би өрөөндөө хэнийг ч оруулахыг хүссэнгүй. Гэр бүл, найз нөхөд минь миний талаар бүгдийг мэдсэн. Тахал шиг биеэр минь тархах энэ хавдарын талаар бүгд мэдсэн. Би тэднийг зовоохоос өөр юм хийсэнгүй. Одоо хүртэл. Би тэдэнтэй ярилцахыг ч хүсэхгүй байгаа учраас тэдэнд ямар хэцүү байгаа бол.

Хаалга онгойх дуулдахад би өндийн харахад надад энэ бүх муухай мэдээг хэлж эмчлэхийг хүсэж байсан Юнгийгийн нагац ах Ким Согжин зогсож байлаа.

"Хоол идэхгүй хэрэг үү?"

"Иднээ . Тэгж байж л би хайртай хүмүүстэйгээ илүү удаан хамт байж чадах байх"

"Хэрвээ хагалгаанд орвол чамд боломж байгаа шүү дээ"

Би ярилцаж байхад тэр нэгэнт миний дэргэд иржээ.

"Би орох болно. Гэхдээ эмчээ !хагалгаа үнэтэй болов уу?"

"Энэ энгийн нэг хагалгаа биш. Бид Донор хүртэл олох хэрэгтэй. Учир нь чиний маш олон дотор эрхтэн үрэвссэн. Тэр үрэвсэл ч бас хавдар болох магадлалтай. Бид хавдарыг авж эрүүл эрхтэн суулгах хэрэгтэй болохоор хагалгааны төлбөр тоглоом биш болох болно."

Хэрвээ хагалгаанд ороод амьдрахгүй бол би тэдний мөнгийг салхинд хийсгэх болно.

"Тэгвэл би орохгүй ээ."

"Одоо мөнгө биш чиний эрүүл мэнд л чухал байгаа цаг шүү"

Би бие өвдөөд байна хэмээн шалтаг тоочин эмчийг гаргаад дахин бодол бодон суулаа.

Түүнийг орж ирээд намайг аргадаад өгөөсэй, халуун тэврэлтээрээ тэврээд өгөөсэй гэж хүссэн ч битгий ир гэсэн бодол ч төрнө. Ядаж ганц удаа харчих юмсан. Надад хэдхэн сар үлдсэн байхад энэ хугацааг жаргалтай өнгөрүүлэх юмсан. Би энийг л хүсэж байна. Гэвч миний хүсэл чухал гэж үү. Би ганцхан өөийгөө бодохгүй. Би тэрнийг ч бас бодох хэрэгтэй. Намайг явчихвал хичнээн их зовож шаналах бол. Тэгж бодохоос одоо ч аймар байна.

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now