"Толгой чинь зүгээр биздээ! Бид чамд хоол авчирлаа"Өнөөдөр ажлын өдөр ч би ингээд амраад сууж байна. Жонгүг намайг хүчтэй түлхээд толгойноос минь цус гарж эмнэлэгт хүргэгдсэн . Тэгээд би бүтэн 7 хоногын чөлөө аваад сургуульдаа явахгүй байгаа. Тэгсэн ч найзууд минь эргэж биеийг минь асууж байгаа нь энэ
"Зүгээр дээ! Харин та 3 юу хийж яваа юм"
"Мэдээж сайн найзаа эргэх гэж л ирнэ шүү дээ. Уг нь Дара ирнэ гэж ярьж байсан ч Жиминтэй болзоотой болчихсон. Нээрээ тэр хоёрыг үерхэж байгааг мэдсэн үү?"
Энэ л байж. Жимин над дээр хүлээж байгаарай гэж хэлснээс хойш ирээгүйн шатгаан энэ л байж. Гомдож байна шүү Пак Жимин.
"Би мэдэж байсаан. Би жиминд хэлээд үерхүүлсэн шдээ"
Нөгөө л хоёр нүүртэн гэдэг чинь би болчихоод байна даа. Урагшаа харж инээгээд арагшаа харж уйлаад л
"Тэр хоёр бүр арай л хөөрхөн хос юмаа. Гэхдээ Жонгүг Дара хоёр ямар харилцаатай юм бол? Тэр өдөр хэрэлдээд л байсан. Арай жонгүн Дарагийн экс..??"
"Мэдээж үгүй байх. Тэд зүгээр л хэрэлдсэн. Найзуудын хооронд тиймэрхүү зүйл байж л байдаг шүү дээ"
"Бүр үнэхээр сонин шүү. Бас чи яагаад аав ах даа жонгүгээс болж эмнэлэгт хэвтсэнээ хэлээгүй юм. Чи ч бас сонин байна даа"
Тэра үнэхээр олон үгтэй юмаа. Угаасаа ч сургуулийнхан бүгд хүлээн зөвшөөрсөн л дөө.
"Би нэг газраас сонссон юмаа. жонгүг байна шдэ өмнөх сургуульдаа-"
Сэхи ойртохыг дохиход бид хэд хэт их сонирхосондоо болоод түүнлүү чихээ ойртуулж байлаа.
"Би яасан гэж?"
Бурхан минь. Бухан минь. Энэ жонгүг байна. Зугтаарай. Өө байз би энэ үгийг бодол дотроо хэлж байна шдээ 😒 дэндүү их бодсоор байгаад ийм болчихож
"ЖОНГҮГ?? чи эн-энд юу хийж?"
"Надаас болж гэмтсэн хүнийг эргэх гээд л. Би харин яриаг чинь тасалдуулчих шиг боллоо. Цаашаа ярьцгаа л даа"
Жонгүг үнэхээр ууртай сонсогдож байна. Аргагүй л дээ хэн л өөрийг нь муулж байхад баяртай байхав
"Одоо та нар гарж болох уу? Би юүитэй тусдаа яриатай байна"
Жонгүг төв царай гаргасаар ийнхүү хэлэхэд нь охид гүйлдсээр гарж одлоо.
"Юу ярихгээд тэднийг гаргачихав?"
"Чи Дараг ямар охин гэж бодож байна"
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanficХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .