"Энэ хэцүү гэдгийг мэднээ. Жиминий аав л түүнийг Суатай гэрлэхийг шахсан. Тэр хүүгээ ч бодохгүй үргэлж өөрийн ажилаа л боддог. Тиймээс энэ бидний салах гол шалтгаан болсон. Бид 3 сарын өмнө тусдаа амьдрах болсон. Түүнд их л хэцүү байсан байх. Шүүх хурал дууссан ч жиминийг аавд нь өгөхөөс өөр сонголтгүй болсон юм. Тэр Суатай албан шахалтаар гэрлүүлж байсан. Би ч бас яаж ч чадаагүй. Хүүгээ өөрийнхөө нүдэн дээр гандахыг зүгээр л хараад суусан. Би үнэхээр арчаагүй ээж байгаа биз. Жиминийг эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг сонсоод аав нь одоо л нэг юм зөв шийдвэр гаргасан бололтой. Тэр хүүгээ хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрах ёстойг ухаарсан. Бид хэвлэлийн бага хурал хийж бүх хүмүүст сүй тавих ёслолыг цуцлагдсаныг хэлсэн. Мэдээж ерөнхий сайд бага зэрэг уурласан. Гэхдээ тэр ч бас охиноо хайртай хүнтэйгээ байх ёстойг ухаарсан байх. Чамайг гарж ирээгүй бол Жимин одоо ямар байдалд байх байсныг би ойлгохгүй нь Юүи. Жимин чамд хэцүү зүйл их хийж их л сэтгэлийн дарамт өгсөн байх, би ойлгож байна аа. Гэхдээ чи хүүд минь хайртай бол түүний дэргэд байж өгөөч?"Пак хадагтайн хэлсэн бүх үгс миний нулимсыг гаргаж байлаа. Тэр намайг явснаас хойш их зовсон байна. Эцэг эх нь салах түүнд хэчнээн хүнд нөлөөлсөн бол. Бас би. Түүнийг ойлгож мөн харьцахыг ч хүсээгүй.
"Мэдээж. Би түүнийг энд ирснээсээ хойш л уучилсан. Тиймээс та санаа зоволтгүй"
Би доголон нулимсаа арчиж нүүрэндээ инээмсэглэл тодруусаар жиминий байгаа өрөөлүү явлаа.
Өрөөнд ороход Жимин сэргээгүй хэвээрэй л байлаа. Хэзээ сэргэх юм бэ? Арай ийм байдлаарай үүрд? Үгүй дээ муу зүйл бодохоо больё.
Тэрний сормуус хөдлөж байсан нь нэгэнт сэрснийг илтгэж байлаа. Муу худалч чи сэрүүн байгаа хэрэг үү?
"Хөөе Пак Жимин Гуа!!! Сэрцийн бол Босооч!"
Тэр нүдээ нээж намайг харчихаад гарнаас минь татаж тэврээд авав.
Хүний тэврэлт ийм дулаахан билүү?
"Хоюулаа зугтья! Чамтай бол би яаж ч байсан тэвчинэ. Гуйя Юүи намайг уучил л даа. Чамайг ядаж сургууль дээр харах боломжоо хүртэл алдчихаад байна шдээ. Надад амьдрах хүсэл төрөх үү? Хайртай хүн минь өөр хүнтэй аз жаргалтай инээж байхад би амьдрах хэрэгтэй гэжүү гэж бодсон. Надад итгээд гарнаас минь атгаад явцгаая"
YOU ARE READING
Friends {Hard love} Completed ✅
FanfictionХайр хүнийг дотроос нь иддэг. Хайраас хэн ч зугтаж чадахгүй. Тэр нэг бодлын залгигч мангастай яг адил. Гэвч бид үргэлж дэргэдээ байлгадаг. Би хайрлах тусам улам шархална .