3️⃣2️⃣"I have 1 month"

567 38 2
                                    


Би хөдлөхийг хүссэн ч чадаагүй. Учир нь миний зүрхэнд бул хар чулуу орж намайг нэг газарт минь түгжсэн мэт л байсан. Тэрхэн зууртаа үхээд өгдөг ч юм билүү гэж бодоод амжсан. Харин дараа нь юу болсныг санахгүй байна.

Зовхио арай ядан даан босоход л эмний үнэр хамар цоргиж амьсгалын апрат тээр болно. Би ядаж л амьд байгмаа юм байна. Бас эмнэлэг хэт цагаан юм. Хөлөө мөн биеэ ч хөдөлгөж чадахгүй байхыг бодоход ямартай ч тэр машин намайг мөргөсөн бололтой.

Би хажуу тийшээ харахад тэхён гарыг минь чанга атгаж унтсан байлаа. Би энд хэр удсан юм бол. Ямартай ч гараа бага зэрэг хөдөлгөх гэж оролдоход тэхён босож ирээд намайг харан эмч дуудлаа. Эмч намайг нэг харчхаад

Эмч:-"Ямартай ч сэргэсэн байна. Бүтэн биеийн шинжилгээ хийлгэж үзье. Удахгүй бие нь тэнхэрнэ гэдэгт итгэлтэй байна"

Хэмээн хэлээд гарж явлаа. Харин тэхён намайг амьсгалын аппаратаас минь салгаж

Тэхён:-"Юугаа бодож байсан юм. Урд чинь машин ирж байхад яагаад холдоогүй юм? Ер нь юугаа бодоод.... Жиминээс болсон уу? Би чиний гарнаас тэрний хуримын урлагыг олсон. Тэр новш үнэхээр чамайг хаяад гэрлэх гэж байгаа хэрэг үү?"

Би түний энэ их асуултанд хариулахыг хүссэнгүй. Харин зүгээр л амархыг хүсэж байлаа. Яагаад ч юм гарт минь залгасан энэ дусал нойрыг минь хүргэх шиг

Би:-"Би хэд хоносон? Их удсан уу?"

Тэхён уртаар санаа алдан:-"Бараг сар болох гэж байна. Машины жолооч чамайг ирж байхыг хараад бага зэрэг тоормос дарж амжсан гэсэн. Эмч нар чамайг сэргэх эсэхд их эргэлзсэн . Гэвч чи одоо ингээд сэргээд миний хажууд эсэн мэнд байна шүү дээ"

Би түүний гарыг атган инээмсэглэхдээ нэг зүйлийг саналаа. Аав,ах?? Тэр 2 хаана байна аа. Тэхён миний бодлыг уншсан мэт

:-"Ирж байгаа. Минхо ах бас аав чинь. Тэд чамайг өдөр шөнөгүй сахиж байсан болохоор би тэднийг гэрт нь хариулж амраагаад өөрөө энд чамайг сахиж байсан юм"

Удалчгүй аав болон ах сүр сар хийсээр эмнэлэгийн өрөөнд минь орж ирлээ. Аав гүйсэн бололтой хөлс духаар нь урсан гарч ах амьсгаадсан байдалтай

Аав наддээр хүрж ирэн тэврээд:-"Охин минь эсэн мэнд бидэн дээрээ эргэж ирсэнд баярлалаа. Чамайгаа алдчихлаа гэж хичнээн айсан гээч

Ах мөн дэргэд минь ирж гараас минь атгаад:-"Муу тэнэг машины нөхөөс болоод л . Чамайг байхгүй бол би хэнийгээ дээрэлхэж амьдрах юм"

Friends {Hard love} Completed ✅ Where stories live. Discover now