¤1¤

29.8K 1K 24
                                    

Намайг Мики гэдэг. Жинхэнэ нэр маань Ким Минжи.

Би одоо их сургуулийн 1-р курсын арван есөн настай оюутан. Манайх гэдэг айл хэдэн жилийн өмнө дампуураад мөнгө хүүлэгчид ээжийг маань хөнөөж харин аав маань хэвтэрт хэвтсэн юм. Мэдээж энэ явдал надад хүндээр туссан. Ээжийгээ алдах үед асар их уй гашуунд автаж үхмээр л санагдаж байлаа. Гэвч би амьдрахын тулд бас аавыгаа сэргээхийн тулд шаналах ч завгүйгээр шаргуу хичээх хэрэгтэй байсан юм. 

Аав маань олон жил хэвтэрт байгаа учир би үргэлж ганцаараа амьдралаа болгох гэж гүйсээр. Аавынхаа эмчилгээний төлбөр өөрийнхөө сургалтын төлбөрийг олох гэж ажил гололгүйгээр өдөр шөнөгүй ажиллана.

Харин яг одоогоор бол би зүгээр л хүссэн газраа хэвтээд унтаад өгмөөр санагдаж байна...

- Зөөгчөө энд дахиад будаа авья

- Заа

Би текэн дээр зүүрмэглэн сууж байгаад босч үйлчлүүлэгчиддээ үйлчилж эхэллээ.

Одоогоор би нийт дөрвөн ажил зэрэг хийж байгаа. Хичээлээ өдөр 1 цагт тараад хоолны газарт зөөгч хийнэ. Оройн 6-аас 10 хүртэл өөр нэг ресторанд дахиад зөөгч хийдэг. Гэхдээ энэ хоёр газар үнэхээр ялгаатай. Нэг нь жирийн нэг шарсан тахианы газар бол нөгөөх нь Сөүлийн дээд зэрэглэлийн ресторан. Аавын маань хуучин танил энэ рестораны захирал болхоор би гуйж байгаад орсон юм. Тэгээд оройны 11-ээс шөнийн 2 хүртэл цэнгээний газар зөөгч. Ямар азаар эдгээр газрууд нь хоорондоо ойрхон юм бурхан минь. Тэгхээр би өдөрт 3 4н цаг л унтдаг гэсэн үг яг одоо бол зүгээр л зомби царайтай явж байна...

Ямар охин л цэнгээний газарт зөөгч хийгээд явж байхыг хүсэх вэ дээ. Гэхдээ энд цалин сайн өгдөг болхоор аргагүйн эрхэнд ажилд орсон юм. Энд болгоомжтой байхгүй л бол хүмүүс зөөгчдийг үйлчлэгч эмэгтэй эсвэл ширээний хүүхэн гэж бодоод бараг л дайрдаг. Би хоёр ч удаа асуудалд орон зүрхээ амаар гартал айж байсан юм.




- Мики VIP 6-р өрөөнд энийг аваачаарай. Тэнд байгаа хүмүүс их чухал зочид болхоор сайн үйлчлээрэй. Алдаа гаргаж болохгүй шүү!

- За ойлголоо

Би тэрэг түрэн 6-р өрөөний хаалгыг тогшлоо. Дотроос бүдүүн баргил хоолой ор гэв.

Дотогш ороход тэнд гурван хүн сууж байлаа. Ууг нь бол би ядарсанаас ч тэр үү ихэнхидээ үйлчлүүлэгчдийгээ ажиглаж царайг нь тогтоож хардаггүй ч энэ өрөөнд байгаа залуус яалт ч үгүй бусдыг өөртөө татах чадвартай юм.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now