- Кибумаа намайг үнэхээр уучлаарай. Би Жонд хайртай бас бид үерхдэг. Тэр миний эхний бөгөөд эцсийн хайр минь байна гэдэгт би итгэдэг. Би чамайг ч бас жинхэнэ хайраа олоод түүнийхээ төлөө тэмцээсэй гэж хүсэж байна. Харин найзын хувьд зөвлөхөд чи өөрийнхөө төлөө эцэг эхтэйгээ ярилцаад хүчээр товлосон сүйгээ эсэргүүцэх хэрэгтэй гэж бодож байна. Би ингээд явья даа, чамайг ойлгосон байх гэж найдаж байна гэж хэлээд Кибумыг орхин кафэгаас гараад компани зүглэв.Кибумд хэцүү байгаа байхдаа, өөрийнхөөрөө амьдарч чадахгүй насаараа хамт амьдрах хүнээ хүртэл өөрөө ч сонгож чадахгүй. Тэглээ гээд надад ч ямар хийж чадах зүйл байгаа бишдээ...
Санаа алдан зам дагуу алхаж байтал араас хүн дагаад ч байгаа юм шиг хачин мэдрэмж дахиад л төрөв. Эргэж харахаар хэн ч байхгүй мөртлөө яалт ч үгүй намайг хараад байх шиг санагдаад хамаг бие арзайх шиг л болов. Сүүлийн хэдэн өдөр энэ мэдрэмж надаас огт салахгүй дагаж багагүй айлгаж байлаа. Гэсэн ч иймхэн зүйл дээр тэртээ тэргүй ажлын дарамтанд орсон Жоныг улам зовоохыг хүссэнгүй.
Яг компани руу орох гээд явж байгаад гудамжны шонгийн модонд өлгөсөн булангийн дугуй толинд миний болон ард минь явж байгаа хар хувцастай хүний тусгал харагдах нь тэр. Хамаг бие салганаж өдөр байгаад бурхандаа талархаад байдаг хурдаараа компани руу гүйсээрээ ороод баахан хүмүүстэй чихчилдсэн лифтэнд суун дээш гарав. Үнэхээр их айж байсан болохоор өрөөндөө ороод сандал дээрээ суухад сая л нэг юм амьсгаа авах шиг болов. Хажуунаас Жэйк
- Сүнстэй тааралдаа юу? Наад царай чинь яачихсан юм? гэж ямар ч сэтгэл хөдлөлгүй хэлэв. Байнгын орилж чарлаж өдөөн хатгадаг хүнээс ийм төв царай гархаар гайхах ёстой ч дөнгөж саяны болж өнгөрсөн явдал намайг хангалттай айлгаж байсан болохоор ухасхийн босоод Жонд хэлэхээр өрөөрүү нь гүйн орлоо.
Гэтэл хаалгаар оров уу үгүй юу Жоны зангирсан хөмсөг намайг угтан авав. Жон
- Хаалга тогшихоо байгаа юу? гэж их л ууртай хэлэхэд нь би хөшчихөв. Би
- Ү.үгүй ээ би-
- Ажил амьдралаа ялгаад компани дээр байгаа гэдгээ мартахгүй байж болох уу?!! гэж ширүүн гэгч нь хэлэхэд би түүнд гомдож байлаа.
Сүүлийн үед ажлаасаа болоод нилээн бухимдалтай байгааг нь мэдэх ч гэлээ намайг хичнээн их айсан байгааг анзаарахгүй утсаа шүүрч аваад хэн нэгэнтэй ярьж намайг үл тоож байгаад нь хэмжээлшгүй ихээр гомдож байв. Би бушуун өрөөнийх нь хаалгыг саван гараад ширээн дээрээ очиж кофэ найруулан уув.
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》