Би одоо яах вэ? Ингээд дахиад баригдчихаж байгаа юм уу? Намайг ийн гөлрөн зогсож байхад тэр босоод надруу ирж байв. Гараад гүйчих үү? Яах вэ? Миний хөл хөдлөхгүй нь.
Тэр урд ирэн миний гарыг шүүрч аваад коридор руу чирж эхлэв. Би эсэргүүцэж чадсангүй учир нь тэр маш ууртай харагдаж байсан юм.
Тэр намайг хүнгүй газар дагуулж ирээд хананд шахаад шууд л үнсэж гарлаа. Ширүүн үнссэнээс болоод шүдээрээ миний уруулыг урчихав. Тэгээд хүзүүг минь шимсэнийхээ дараа надруу хараад хүйтнээр
- Намайг тэр хүнтэй уулзаж дуусах хүртэл хаашаа ч явахгүй шүү! гэж хэлээд яваад өглөө.
Чөтгөр алгад гэж (-_-) Тэр өмнөн намайг хэд хэд чимхэхэд хөхөрчихсөн байсан шүүдээ. Энэ удаа бүр хөх няц болгох юм байна л даа.Сунми хэлэхдээ хүмүүс түүнийг уураа барьж чаддаггүй хэмээн ярьдаг гэсэн. Арай намайг алчихгүй байгаадаа?
Би ажлаа таран тартал түүнрүү байн байн ширтэж байлаа. Зугтах уу яах уу гэж бодох болгондоо өөрийн эрхгүй тийшээ харчихаад байв. Тэр үнэхээр нухацтай төв царайлан нэг хүнтэй ямар нэг зүйлийн талаар ярилцаж байгаагаас үзвэл ажил л ярилцаж буй бололтой. Намайг ширтэж байхад тэр надтай хэд хэдэн удаа харц тулгарсан юм. Тэгэх бүрт би шууд л өөр тийшээ хараад юм хийж байгаа царайлж байв.
Би ажлаа тараад түүнийг хүлээж байлаа. Тэр миний ажлын газрыг мэддэг болсон учраас угаасаа дахиад зугтаж чадахгүй гэж бодсон хэрэг л дээ. Тэр ингэхэд ямар ажил болоод ийм удаан яриад байгаа юм бол? Би рестораны үүдэнд шатан дээр сууж байхдаа нэг л мэдэхэд зүүрмэглэчихсэн байлаа.
Гэнэт миний хацар хорсоход нүдээ нээн сэрээд харвал нөгөөх чинь хацрыг маань чимхээд жуумалзаад зогсож байв. Намайг сандарч босоход тэр гарнаас минь чирэн явсаар машинд суулгалаа. Би
- Хаашаа явж байгаа юм?
- Нядалгааны газарлуу гэж тэрээр ямар ч хувиралгүй тоосон шинжгүй хэлэхэд би гайхах айх зэрэгцэн бүлтэгнэв
- А.а.айн?
Тэр нээрэнгээсэ намайг алах гэж байгаа юмуу? T_T
Тэр өөр юу ч дуугарсангүй. Удалгүй бид нөгөө буудалд ирлээ. Тэр намайг чирээд явах бөгөөд би ч айсандаа бараг өөрийн ухаангүй чирэгдээд л явж байлаа.
Тэр намайг унтлагын өрөөндөө оруулаад шууд л үнсэж эхэллээ. Миний уруул урагдчихсан болхоор хорсоод түүнийг түлхсэн ч хөдлөөгүй болхоор аргагүйн эрхэнд уруулыг нь хазчихав. Тэр надруу юу ч хэлэхгүй ширтэж эхлэхэд миний айдас улам нэмэгдэв. Энэ хүн үнэхээр хүйтэн харцтай юм. Тэр өдөр яах гэж дуудлагыг нь таславаа, одоо бүр харамсчихлаа...
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》