Жоны талаас
Анх удаа л хэн нэгэн надтай ингэж харьцаж байна. Тэрнээс өөр хүн байсан бол аль хэдийн үхэлрүүгээ алхаж байх байсан юм. Муу хэрүүлч охин.15 минут өнгөрчихөөд байхад яагаад одоо болтол ирэхгүй байнаа? Уур хүрч ядаж байхад. Гэхдээ Маркын санаа бүтэх болов уу?
30 минутын өмнө
- Өө заза. Чи өөрийн биеэр уучлалт гуйх биш тэгээд нарийн бичиг чинь гуйх байсан юм уу? Тэгвэл би өөрөө өөрөөсөө уучлалт гуйх хэрэгтэй юм биздээ? гэж хэлээд өвөр дээрээс босоод өрөөндөө орчихлоо. Хүн анх удаа хүнээс уучлалт гуйж байхад... зөрүүд охин. Яавал уучлах юм бол? Үнэтэй брэндийн хувцас хэрэглэл угаасаа тоохгүй хэтэрхий энгийн охин шүү дээ. Маркаас асуухаас гэж бодон түүнрүү залгалаа
- Байна уу?
- Нөгөө... Микигээс яаж уучлалт гуйх уу? гэж дуртай дургүй түүнээс асуулаа. Новш чинь инээгээд байна уу даа?
- Амаараа л гуйхгүй юу
- Гуйсан л даа... гээд дуугүй болоход тэр ойлгосон бололтой утасны цаана тас тас инээх аж. Муу новш, яг одоо хажууд байхгүй байгаадаа баярлах хэрэгтэй
- Пфф ххаха чамайг ч ёстой байхгүй болгож байнаа
- Амаа тат
- Заза *инээх* Микид сэтгэлээсээ ханд. Ямар чиний ээлжит оймс биш. Ер нь угаасаа үерхэж эхэлчихээд надаас ийм юм асуугаад байхдаа яахавдээ
- Үглэхээ болиочдээ
- Тэгэхээр байна шдээ...
Микигийн талаас
Хувцасаа сольчихоод өрөөнөөс гарахтай зэрэгцэн гэрийн хаалга дуугарав. Би хаалга нээтэл хар хослолтой хүн өлгүүртэй урт даавуун юм барьчихсан зогсож байх аж. Жоны туслах хувцасыг нь авчирсан бололтой. Нөгөө хүнийг дотогш оруултал Жон буйдан дээрээс босч ирэхэд нөгөө хүн бөхийж мэндэлээд
- Захиралаа энэ таны хувц... түүнийг үгээ хэлж дуусгаагүй байхад Жон шууд л гэдэсрүү нь цохьчихов. Би цочирдон гараараа амаа дарлаа. Яасан гэж тэгж байгаа юм бол? Нөгөө хүн хэсэг газар өвдөглөж сууж байгаад эргээд номхон зогсоход Жон хувцасаа авчихаад
- 5 минут хоцорлоо гээд дахиад өвдгөөрөө элэгдчихэв. Би гүйж очин Жоны гарнаас бариад
- Болиоч гэтэл тэр хүйтнээр надруу хальт хараад
- Чиний хэрэг биш гар тавь гэж аймар хоолойгоор хэлэв. Би айсандаа гараа шууд л татлаа. Жон нөгөө хүнийг газар унатал нь цохиод дээрээс нь өшиглөж эхлэв. Тэр надад ууралсан уураа тэрэнд гаргаад байгаа юм байхдаа? Гэм зэмгүй хүнийг яаж ингэж аймар зодож чадаж байнаа? Тэр үнэхээр аймшигтай хүн юм!
Би Жоны цамцнаас зуураад нүдээ аниад чичирсэн хоолойгоор
- Битгий л дээ гэтэл... хувцас нь урагдчихав уу гэлтэй миний гаранд даавуу үлдчихэв. Юу билээ? гэж бодоод нүдээ нээтэл... тэр чинь хувцасгүй байгаа шүү дээ! би түүний бүсэлхийгээрээ ороосон байсан алчуурнаас зуураад авсан байлаа. Алчуур нь одоо миний гарт, харин тэр бидний өмнө шав шалдан надруу аймшигтай хараад зогсож байв. Би алчуурыг нь нүүрлүү нь шидээд нүдээ тас анисаар байдаг чадлаараа орилоод буцан нүдээ нээвэл Жон надруу үхлийн харцаар харсан хэвээр байв. Аргагүй дээ, туслахынх нь өмнө ийм ичгүүртэй байдалд оруулчихдаа.
Тэр алчуураа буцааж зүүгээд хүнд хүнд гишгэлсээр угаалгын өрөө зүглэлээ. Би нөгөө хүнрүү хартал зодуулаад аймар болчихсон мөртлөө саяны болсон зүйлийг хараад инээдээ арай ядан тэвчиж байгаа бололтой харагдав. Азаар Жон анзаарсангүй угаалгын өрөөрүү шууд яваад орчихов. Нөгөө хүн босч ирээд бүр инээдээ тэссэнгүй бололтой доошоо хараад инээж байгаад өвдөлтөндөө ёолно. Би түүнд санаа зовон
- Зүгээр үү?
- Зүгээр ээ, хадагтай
- Мики гэхэд болноо
- Мики хадагтай гэхэд нь би инээмсэглээд түүнийг буйдан дээр суулгаад анхны тусламжийн хайрцаг авчираад нүүрэн дээрх шархыг нь цэвэрлэж өгөв. Тэр Жоноос эмээн байн байн угаалгын өрөөрүү харсаар хэрэггүй ээ гэж байсан ч би зөрүүдэлсээр байгаад цэвэрлээд дуусч байтал Жон хувцасаа өмсчихсөн гараад ирэв. Бид хоёрыг хараад нүдэнд нь гал дүрэлзэхэд нөгөө хүн сандран бушуун босч зогсов. Жон түүнээс
- Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов? гэж шүдээ зуун ширүүн асуухад нөгөө хүн бүр сүнс нь зайлж байгаа бололтой царай нь бараг л цайж орхисон байв. Би түүнийг өмөөрөн
- Би зүгээр л шархыг нь цэвэ-
- ЧАМААС АСУУГААГҮЙ БАЙНА!!! гэж орилоход нь би цочсондоо анхны тусламжын хайрцгаа унагаачихав. Нөгөө хүн шууд л Жоны урд өвдөглөн суугаад
- У.у.учлаарай захиралаа амь өршөө гэхэд нь Жон түүнийг өшиглөөд унагаачихав. Тэр түүнийг алах гэж байгаа юм уу? Надаас болоод уу? Мафийн ертөнц ийм харгис аймшигтай байдаг юм уу?
Би шууд л уйлан Жоны дэргэд очоод
- Би хүчээр цэвэрлэж өгсөн юмаа битгий л дээ. Өглөө ууралсанд намайг уучлаарай, дахиж тэгэхгүй би чамайг уучилсан гээд бүгдийг нь дуржигнуулан нэг амьсгаагаар хэлтэл тэр энэ л мөчийг хүлээсэн мэт ууртай харц нь хормын төдийд арилаад
- Чи яагаад уйлаад байгаа юм? гээд жуумалзан хоёр гараараа толгойноос бариад эрхий хуруугаараа нулимсыг минь арчаад
- Намайг уучилсан юм уу? гэхэд нь би нусаа татаад
- Тийн. Тэр хүнийг дахиж зодохгүй биздээ? гэтэл тэр намайг тэврээд
- Мэдээж зодохгүй хонгор минь гээд духан дээр үнсэв.
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》