¤33¤

10.7K 691 3
                                    

Жон цэнгээний газарт ирээд юу ч дуугарахгүй зүгээр л маш ихээр ууж байлаа. Найзууд нь ч энэ байдалд нь гайхаж эхлэв. Жон хэзээ ч ингэж их ууж байгаагүй! Тэгэхээр сая Микигийнд ямар нэгэн зүйл болсон гэсэн үг. Ер нь юу ч болсон бай ингэтлээ дормооргүй юм гэж тэд гайхацгаана. Марк

- Жон юу болсон бэ? Ярь л даа гэхэд Жэйк

- Микитэй муудаа юу? хэмээхэд Жон гэнэт инээж эхлэв. Тэрээр эхлээд хүйтнээр инээж байснаа удалгүй царай нь гунигтай болоод ирэв. Тэд ч хэсэг хүлээн сууж байтал эцэст нь Жон нэг хундага хөнтөрчихөөд ам нээв

- Би яахаа мэдэхгүй байна. Тэр эмэгтэй яаж миний сэтгэлд дураараа орж ирээд байгааг ойлгохгүй байна. Өөрийн сэтгэлээ ч ойлгохгүй тэрнийг дахин дахин гомдоох өөртөө дургүй хүрч байна гээд тэдэнд болсон зүйлийн талаар хэлтэл зарим нь нууцаар инээдээ барих гэж ядан зарим нь Жонтой адил ойлгохгүй царай гаргах бөгөөд тэр нь мэдээж Жэрим байсан юм. Марк пфф хийтэл инээснээ

-  Манай төгс төгөлдөр Жонд бас ойлгохгүй мэдэхгүй зүйл байдаг л юм байна. Ядаж байхад нөгөөх нь ийм энгийн зүйл байх гэж гээд дахиад л тас тас хөхрөхөд Жон түүнрүү үхлийн харц шидлэв. Жэйк ч инээхээ болин

- Чи хардсан байна шүүдээ? Тэгээд бүр эмэгтэйтэйгээ ярилцахийн оронд хүчиндэхийг завдах ч гэж дээ гээд санаа алдахад нь Жон

- Би хардаж байгаагаа мэдэж байгаач яахаа л мэдэхгүй байна гэхэд Марк

- Чи ёстой усан толгойтой юм байна. Ямар ч байсан эхлээд Микигээс уучлалт гуй гэхэд Жон толгой сэгсрэн

- Тэр надруу үнэхээр айж гомдсон... аххх та нар тэрний царайг харсан ч болоосой... би чадахгүй ээ гээд санаа алдтал Тэюүн

- Тэгээд яах гээв? Эртхэн уучлалт гуйхгүй бол жинхэнээсээ Кибумд боломж нь нээгдэнэ гэж мэд хэмээхэд Марк толгой дохисоор

- Манай Жон эмэгтэй хүнээс болж ингэтлээ өөрчлөгдөх гэж гээд жуумалзахад Тэюүн

- Чи ч бас ялгаагүй байх шүү гээд инээхэд Жэрим 

- Ийм болоод л эмэгтэй хүмүүсийг би үзэн яддаг юм. Хар л даа? Бүхэл бүтэн мафийн толгойлогчийг ийм болгож байдаг гэснээ нэг хундага виски уугаад

- Би лав сануулсан шүү гээд хялалзсаар гараад явчихав. Тэюүн

- Наадхаа битгий тоо. Угаасаа бидний хэн нь ч тийм сайхан амьдрал үзээгүй бүгдээрээ л ямар нэг эмзэг сэдэвтэй шүүдээ. Жэримийн хувьд эмэгтэй хүн бол эмзэг сэдэв нь гэхэд бүгд дуугаа хураан ууж эхлэв.

Жэримийг найман настай байхад ээж нь аавтай нь цуг хаяж явсан бөгөөд тэрнээс болж аав нь архичин болж өдөр шөнөгүй гэртээ *нханууд авчирдаг болжээ. Эхэндээ Жэрим өрөөндөө л бүгдэг байсан бол сүүлдээ аав нь түүнийг байнга архинд явуулж харин авчирсан эмэгтэйчүүд нь ааваас нь нууцаар Жэримийг зодож хараадаг байв. Энэ бүх хар дарсан өдрүүд хоёр жилийн дараа дуусч Жэримийг 13 нас хүрэхэд аав нь хүнтэй гэрэлсэн боловч тэр хүн нь Жэримийг зоддог байсан эмэгтэй болж таарчээ. Аавыг нь байхад үргэлж сайхан хандаж байхгүй үед нь зодож бүр бэлгийн дарамт хүртэл үзүүлдэг болжээ. Жэрим аавдаа хэлж чадалгүй хэдэн жил тарчилж эцэст нь аавдаа хэлэхээр шийдэж зориг гарган хэлсэн боловч аав нь хүүдээ итгээгүй нь дээр зодоод гэрээсээ хөөгөөд явуулсан юм. Энэ л түүний эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг шалтгаан. Энэ үед Жэрим аавдаа болон орхиж явсан ээждээ мөн хорвоо дэлхийд дэндүү их гомдож амиа хорлохоор шийдэн гүүрэн дээр зогсож байхад нь Жон түүнийг аварсан юм. Энэ мөчөөс эхлээд Жэрим Жон, Марк, Жэйк, Тэюүн дөрөвтэй хагацашгүй найзууд, нэгэн гэр бүл болжээ. Жон түүнд итгэл найдвар мөн амьдрал бэлэглэсэн хүн учраас Жэрим түүнд маш их талархаж бас итгэж явдаг. Тэр хэмжээгээрээ эмэгтэй хүнтэй орооцолдсонд нь урам хугарч уур нь хүрч байлаа.


Микигийн талаас

Хоёр цаг уйлж суухад гэнэт хаалга тогшив. Би онгойлгохыг хүссэнгүй. Гэтэл хаалганы цаанаас Еэриний санаа зовсон  хоолой сонсогдлоо

- Эгчээ зүгээр үү? Хаалгаа нээ л дээ гэхэд нь би босоод хаалгаа тайллаа. Еэрин орж ирээд царайг минь хараад л нүүрэнд нь санаа зовсон төрх тодорлоо

- Яасан бэ эгчээ? Юу болсон юм?

- Яагаачгүй ээ... Жонтой жоохон муудалцаад... гээд дуугүй болоход тэр намайг тэврээд

- Би шалгаахгүй болохоор зүгээр дээ. Жон ах болон нөгөө хэд явчихсан. Сунми эгч Кибум ах хоёр одоо явах гэж байна.

- Ойлголоо. Би унтлаа тэр хоёрыг аргалаад явуулчих гээд орондоо ороод хөнжилөө толгой дээгүүрээ бүтээгээд унтав. 

Шөнө хаалга хүчтэй балбах чимээнээр сэрэхэд Еэрин ч бас сэрчихсэн бид хоёр үхтэлээ айв. Ийм шөнөөр хэн байдаг билээ? Хулгайч дээрэмчин юм байхдаа? Бид хоёр гартаа тааралдсан хүнд юм барьсаар хаалга нээтэл Жон шал согтуу зогсож байх нь тэр.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now