Микигийн талаас
Бид дөрөв нилээн дотно танилцаж оройжин цуг суусны эцэст Марк, Жон хоёр явав.
Еэрин усанд ороод гарч ирэхэд би
- Чи сургуулиа яах гэж байна? хэмээн асуухад Еэрин үсээ арчингаа
- Хагас жилийн өмнө ахлах сургуулийн 1-р анги байж байгаад хаясан. Одоо буцаж орох боломжгүй байхаа гээд урвайгаад суучихав. Би мөрөн дээр нь гараа тавиад
- Сургуулиа яасан ч хаяж болохгүй ээ. Ахлах сургуулиа төгсчихөөд их сургуульд сур. Би яаж ийгээд зохицуулах болхоор чи хичээлээ л сайн хийгээрэй за юу? гэхэд Еэрин дахиад л усан нүдлээд намайг тэврээд авчихав
- Баярлалаа эгчээ. Танд яаж талархалаа илэрхийлэхээ ч мэдэхгүй юм. Би маргаашнаас ажил хайнаа. Сургуульдаа орох хүртлээ сайн ажилланаа гэв. Би
- Чи ууг нь ажил хийх шаардлагагүй шд. Гэхдээ хүсвэл хий2 өөрөө мэд гэхэд тэр толгой дохив. Манайх угаасаа жижигхэн хоёр өрөө байр болхоор Еэрин бид хоёр хамт унтахаар хэвтлээ. Хэвтэж байгаад гэнэт нэг юм санав. Кибумтай ярихаа мартсан байнашдээ. Би утасаа аваад том өрөөнд ороод түүнрүү залгалаа
- Байна уу?
- Байна2 чи чинь хэл сураггүй хаашаа алга болчихдог юм бэ? Зүгээр үү? гээд их л санаа зовсон өнгө аястай асуув. Би
- Уучлаарай. Харин хөлөө гипсдүүлээд чөлөө авсан байгаа гэхэд тэр утасны цаанаас хашхихах нь холгүй
- Юу? Яаж байгаад вэ? Дээрийн хэргээс болоод уу? Хэр хүнд?? гэлээ. Түүний хоолойд инээд минь хүрэн инээлээ
- Жоохон тайван Кибумаа Би зүгээр болхоор санаа зоволтгүй.
- Би маргааш Сунмитай хамт гэрт чинь очно шүү.
-Тэгээ тэг. Ирэхдээ залгаарай. Сайхан амраарай
- За, чи ч бас сайхан амраарай гэхэд нь би утасаа тасаллаа. Орондоо ороод унтах гэтэл утас дахиад л дуугаран автал Жоны хоолой дуулдана
- Байна уу?
- Муужгайхан минь унтаагүй байгаа юм уу?
- Яг унтах гэж байлаа
- Ммхм...Миний бяцханаа Daddy-гаа санасан байх гэж бодоод залгалаа
- Үгүй гэж бодож байна. Чи саяхан манайхаас гарч яваа биздээ?
- Гэхдээ л санасан байх ёстойдоо. Алив Daddy-гаа дуудаач хонгор минь
- Би зүгээр л Жон гэж дуудаж болохгүй юм уу? Эсвэл убба?
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》