Би Маркыг хэсэг шоолж байгаад араас нь дээд давхарлуу гараад өрөөрүү нь ортол орон дээрээ доошоо хараад хэвтэж байлаа. Би шууд нуруун дээр нь хэвтээд хүзүүнд нь нүүрээ наахад түүнээс минь анхилуун үнэр үнэртэж байв. Яг л жоохон хүүхдээс үнэртдэг шиг нэг тийм зөөлөн үнэр, түүнээс л зөвхөн ийм үнэр үнэртэх юм. Би
- Хайраа тоголж байсан шдэ. Доошоо бууцгаая мм? Тэд хүлээж байгаа гэтэл Марк намайг нүд ирмэхийн завдалгүй эргүүлээд доороо оруулчихав. Марк миний саяны хэлсэн үгэнд баярлаж байгаа нь илт байх ч хэсэг дээрээс ширтэж байснаа
- Ирээдүйн нөхөрлүүгээ яв за юу гэснээ надаас холдоод орон дээрээ шомбойгоод суучихав. Надаас таван насаар ах хүнийг ингэхээр чинь би бүр духаа алгадмаар санагдах юм. Гэхдээ л энэ эгдүүг яаж өхөөрдөхгүй байж чадах билээ дээ. Би урд нь очоод уруул дээр нь шоб хийтэл үнсээд
- Ирээдүйн нөхөр минь хэтэрхий эрх залуу байдаг юм л даа. Чи яавал уучлахыг нь мэдэхгүй биз? гэтэл Марк надруу байдгаараа малийснаа хошуугаа цорвойлгоод уруулруугаа заав. Би ч санаа алдаад дахин уруул дээр нь үнсээд Маркыг чирээд доош буув. Би ер нь хэзээнээс ийм шооч бас нүүрэмгий болчихсон юм бол?
Зохиолчийн талаас
Том өрөөнд Тэюүн, Жэйк хоёр ухаан мэдрэлгүй хашгичин бие биенийгээ түлхэн видео тоглоом тоголцгоож хажууд нь Сунми, Мики хоёр юм ярин инээлдэн суух бол нөгөө талд Жон болон Жэрим нар тэднийг ажин виски шимэн сууцгаах аж. Марк дээрээс бууж ирэнгүүтээ шууд л зурагтын өмнө очоод тоглоомын гар булаацалдаж эхлэх нь тэр. Тэюүн тоглоомоо тоглонгоо хөлөөрөө Маркыг түлхээд
- Цаашаа зайлаачээ хожигдлоо новшоо!!! гэсээр тоглоомондоо улайрч байлаа. Марк гэнэт Тэюүний гарыг(playstation3-ийн гар) булааж автал нөгөөх нь тоглоомондоо хожигдчихлоо гээд дээрээс нь гараад балбаж гарах нь тэр.
Микигийн талаас
Жоноос бусад нь том өрөөнд кино үзэн хавиар нэг чипс попкорн зэрэг идэх зүйлсээ цацан инээлдэж байв. Би босоод Жоныг хайж явсаар дээд давхарын тагтан дээр тамхи татаад зогсож байхыг нь харлаа. Би араас нь бүсэлхийгээр нь гараа оруулан тэвэртэл тэр цочисон ч үгүй гайхсан ч үгүй толгойгоо гижийлгээд инээмсэглэв. Энэ хүний нэг сайхан цочиж айж байгаа царайг харах юмсан. Жон
- Манай babygirl ойрд их эрх болж байх чинь? гээд надруу хараад духан дээр үнсэв. Би
- Daddy? (Албан ёсоор үерхэж эхэлсэн мөчөөс энэ харилцаа улам лавширсан)
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》