¤2¤

15.6K 895 17
                                    

- Бололгүй яахав эрхэмээ гэхэд нөгөө хүн чинь надруу хүйтэн инээмсэглэл тодруулж байв.

Би захирлын хэлсэн зүйлд гайхахын хажуугаар аймшигтай ихээр сандарч айж байлаа.

- Айн? Ү.үгүй ээ би хагалсан вискигээ төлчихье гэхэд захирал

- Амаа тат! Чи үнэхээр ганц шил вискигээс болоод ингэж байна гэж бодоо юу? гэж хэлээд миний чихэнд ойртон

- Сайн сонс. Чи зүгээр л түүний хэлснийг хийгээд байвал тэр чамайг яах ч үгүй. Тэр бол Хэнри Жон. Тиймээс өөртөө ч бидэнд ч гай болоод байлгүй зүгээр түүнийг дагаад яв за юу? хэмээн шивнэв. Би гайхан

- Хэнри Жон гэж хэн юм? гэхэд тэр намайг тоосонгүй нөгөө хүнрүү хараад би таныг гаргаж өгье гэлээ.

Нөгөө хүн захирлыг үл тоон гарч явахад намайг хоёр бие хамгаалагч нь чирсээр нэг хар машинд суулгасны дараа тэр хажууд орж ирж суув. Би ч зугтах санаатай хаалганы бариулаас татаад буух гэтэл цоожтой байлаа. Тэр надруу ямар ч царайны хувиралгүй хараад

- Илүү дутуу юм бодоод байлгүй үгэнд сайн орвол би чамайг амьдаар чинь буцаана гэв.

Тэрний хэлсэн үг огтхон ч тоглоом шиг санагдаагүй тул би үнэхээр их айж шүлсээ хэд хэд залгисны дараагаар дуугархад хоолой минь хүртэл чичирч байв

- Б.би т.тэнд хагарсан...бүх вискиг төлчихъе гэхэд тэр

- Хонгор минь чи тэднийг төлж дийлнэ гэжүү? Чи насаараа ажиллаад ч чадахгүй. Тиймээс зүгээр л биеэрээ төлөх болждээ гээд хорноор мушилзах нь тэр. Би бууж өгөхийг хүссэнгүй

- Б.би яаж ийгээд т.төлнөө. Хичнээн та ихэнхийг нь хагалсан ч гэсэн хэрвээ намайг явуулвал би бүгдийг нь төлж чадна! гээд аль болох ээрэхгүйг хичээн хэлэхэд тэр

- Хайрт минь битгий миний уурыг хүргэ! гэж үнэхээр аймар хоолойгоор хэлэхэд би айсан ч дургүй минь илүүтэйгээр хүрэв. Таних ч үгүй хүндээ хайрт минь гэж дуудуулах тийм ч таатай сонсогдохгүй л болов уу, ялангуяа тэр хүн чинь чамайг хүчээр авч явж байгаа бол!

- Хэн чиний хайр юм? гэж дургүйцсэн байртай хэлэхэд тэр надруу ширүүн харцаар харлаа. Яг тэгэхтэй зэрэгцэн машин зогсов. Нөгөөх чинь буугаад миний талын хаалгыг онгойлгоход би буугаад шууд зугтахыг хичээсэн ч харамсалтай нь тэрний хоёр бие хамгаалагч намайг бариад түүний араас чирж эхэллээ.

Хотын төвийн тансаг буудалруу ороод хамгийн дээд талын давхарлуу цахилгаан шатанд тусгай карт уншуулаад гарав. Гэтэл тэр давхарт юу вэ? Ганцхан л том хаалга байлаа. Нөгөө хоёр бие хамгаалагч чинь намайг түүний араас оруулаад хаалга хаахад үнэхээр тансаг, том пэнтхаус байх нь тэр.

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now