Жоны талаас
Үгүй ээ үгүй үгүй...
- Хараал идэг Тэюүн!! Чи тэрнийг зогсоох ёстой байсан юм новш гэж
Намайг ийн уурлахад Тэюүн
- Араас нь гарсан ч тэр сүнс шиг л замхарчихсан байсан шдээ гэв.
Миний babygirl хаана байнаа? Гуйя тэрэнд минь ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй л байгаасай. Миний хэзээ ч тэрэнд харуулахыг хүсээгүй новшын дүр зураглалыг тэр минь харчихсан. Миний тийм байдалыг харсан түүний гомдсон, урам хугарсан харцыг дотроо бодох төдийд зүрх минь хатгуулан өвдөж байв. Тэр минь ямар их өвдсөн бол?
Flashback- Өмнөх өдөр
Түнштэйгээ утсаар ярьж байтал хаалга савагдах сонсогдож Мики орж ирсэнээс болж ойрын өдрүүдэд хараал идсэн асуудлуудаас болоод хамаг хурсан бухимдлаа babygirl-доо гаргасандаа гэмшив. Ажил тараад тэрний хүссэн газарлуу дагуулан явж уучлалт гуйна гэж бодоод эртхэн ажлаа хийж дуусгахаар шийдэн ажилдаа ханцуй шамлан орлоо. Яг ажил дуусахын даваан дээр Жэримээс дуудлага ирэн бас нэг асуудал гарч тэрийг нь шийдэхээр ажлаасаа гаран хөдлөв. Өрөөнөөс гарахад Мики байхгүй байсанд санаа зовсон ч яаралтай ажил байсан тул Жэримрүү яаравчиллаа.
Намайг ирэхэд Жэримээс авхуулаад бүгдэнгийнх нь царай төв болсон байлаа. Би
- Юу болоод байгаа юм?
- Чэн ямар нэгэн зүйл сэдсэн бололтой гэж Тэюүнийг хэлэхэд би хөмсгөө зангидан
- Юу гэсэн үг юм?
- Тэр чамайг маргааш зохиогдох үдэшлэгтээ урьсан байна... хостойгоо гэх нь тэр. Би дуугаа хураан хэсэг будилан зогсохдоо тэр новшын юу сэдээд байгааг гайхаж байлаа. Бид хэсэг чимээгүй бодлогоширсны эцэст Жэрим
- Миний бодлоор чамайг хайртай хүнтэй болсоныг мэдсэн байх. Тэр үдэшлэгт уригдсан л бол очихоос өөр аргагүй, тэр юу сэдсэн юм бол? гэж урууландаа гараа хүргэн бодол болон асуулаа. Би бодлоосоо садаад тэдэнрүү нухацтай харан
- Юу ч сэдсэн бай бид тэр үдэшлэгт очих болно.
Чэний зохиох үдэшлэгт тэргүүлэх бүлэглэлийн толгойлогчид болон зарим нэг тэдэнд нөлөөтэй эрх мэдэлтнүүд цугладаг бөгөөд ерөнхийдөө бохир ертөнц дэхь маш том багт наадам л гэсэн үг. Тэд бүгд жинхэнэ төрхөө нуун баг зүүж, нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулдаг учраас бид үүнийг "Багт наадам" гэж нэрлэдэг. Мөн өмнө нь тэд намайг үдэшлэгтээ урьж зүрхэлдэггүй байсан шалтгаан нь манай бүлэглэл хамгийн хүчирхэг нь бас иймэрхүү жижиг үдэшлэгт намайг дургүйг мэдэх учраас үргэлж Жэйк эсвэл Жэрим манайхыг төлөөлж оролцдог байсан билээ. Тиймээс ч энэ удаад тэдний юу сэдсэн нь миний сонирхолыг ихээхэн татаж байв. Гэхдээ үүнээс илүүтэй хэрвээ би урилгыг үл тоовол бүлэглэл хоорондын дайн эхлүүллээ л гэсэн үг. Хоморгонд нь миний babygirl өртчихөж магадгүй учраас би хамаагүй хөдөлж болохгүй. Ядаж л одоохондоо.
YOU ARE READING
°°Who's your Daddy?°°
RomanceЯаж яваад тэр хүйтэн хүний нүдэнд өртчихөвдөө? Тэр нэг гайтай өдөр гайтай үгийг амнаасаа унагаагүй бол... 《Зарим нэг + хэсэгтэй учраас насаа мэдэж уншина уу!!》