¤51¤

8.4K 584 14
                                    

Зохиолчийн талаас

Жон өрөөний голд байх арьсан буйдан дээр суухад Жэйк түүнийг дагуулан харна. Жон намуухан дуугаар ярьж эхлэв

- Хоёр жилийн өмнө манай компани яг групп болон томрох шатандаа явж байсаныг санаж байна уу? Одоогийн би мэдээж тэр үеийнхээс өөр байсан. Чамайг тэр охинд дурлаад өмнө гаргаж байгаагүй олон алдаа гаргаж, зан ааш чинь ч бага багаар өөрчлөгдөж байсныг би харж байлаа. Тэр үеийн би сайн эсвэл муу өөрчлөлт эсэхийг ялгахааргүй байсан учраас чамайг тэр охиноосоо сал эсвэл тэрэнтэйгээ хамт үх гэж хэлэхэд чи юу гэж хариулж байснаа санаж байна уу?

Хоёр жилийн өмнө

Жон ажлын том ширээнийхээ ард суух бөгөөд урд нь Жэйк толгой гудайн зогсох ажээ. Жон

- Чи миний тэвчээрийг барж байна Жэйк. Тэр охиноосоо сал эсвэл тэрэнтэйгээ хамт үх гэхэд Жэйк

- Би хайртай охиноо орхиж чадахгүй. Хэрвээ та намайг алвал би гомдож харамсахгүй ээ, үнэхээр намайг алж чадна гэж бодож байвал яг одоо ал гэж нүдрүү нь ширтэж байгаад хэлэв. Харин Жон нүдээ ч цавчлахгүй ширтэх агаад үнэндээ Жэйк энэ харцнаас нь болж дотроо гүн хавцалруу унаж байх шиг л мэдрэмж авч байв. Салганах гараа чанга атгаад, хэрвээ одоо л харцаа буруулах юм бол жинхнээсээ тэнгэрлүү явах юм шиг санагдаж байв. Ийнхүү тэдний нилээн хэдэн хором үргэлжилсэн ширтэлцээн Жоны санаа алдалтаар өндөрлөж, анх удаа тэр хэн нэгэнд бууж өгсөн билээ. Үнэндээ тэр анх Жэйкийг өрөөнд нь орж ирэхэд л харцнаас нь бүх зүйлийг ойлгосон.


Одоо үе

- Хэрвээ би та хоёрыг эсэргүүцэх байсан бол тэр үед надад чамаас тэгж асуух шаардлага ч байхгүй шүү дээ. Би анхнаасаа чиний хариултыг мэдэж байсан ч эр зоригийг чинь шалгасан нь тэр байсан юм. Гэхдээ чиний анзаараагүй ганц зүйл юу байсан гээч? *муухан инээмсэглэх* Тэр эмэгтэйн чамтай ойртсон шалтгаан гэхэд Жэйк гайхах уурлах хоёрын дунд гацаж орхив

- Хэргээ булзайруулах гэж тэрнийг гүтгэж байгаа юм уу?

- Намайг тийм хүн биш гэдгийг чи мэдэж байгаа *санаа алдах* Тэр эмэгтэй Чэний туршуул байсан гэхэд Жэйкийн нүүрэнд үл итгэсэн, будилсан байдал тодрон яг үг хэлэх гэж байтал Жон үргэлжлүүлэн

- Эхлээд намайг ярьж дуусахыг сонс. Бүр тодруулбал тэр хүүхэн Чэний с*кс хамтрагч байсан бөгөөд Чэний төлөө үхэхээс буцахгүй эмэгтэй байсан. Тиймээс ч бөх зүрхэлж чамд ойртсон. Яагаад чамд вэ гэхээр, чи бол манай компаний бүх бичиг баримтыг дааж авсан нарийн бичгийн дарга буюу хуулийн хүн. Тэр эмэгтэй чамаар дамжуулж компаний бүх мэдээллийг авахаар зэхэж байгаад надад баригдсан. Тэр үед би яахаа үнэндээ л мэдэхгүй байсан. Чамайг түүнд маш их хайртайг мэдэж байсан учраас алж зүрхлээгүй. Тэгээд тэр эмэгтэйд чамайг орхиод гадаад руу яв амийг чинь Жэйкийг бодоод өршөөлөө гэхэд тэр "Би Чэнд хайртай, эндээс явж чадахгүй болохоор намайг зүгээр л ал. Бас Жэйкд надад өгсөн хайрыг нь эргүүлж өгч чадаагүйд уучлаарай гэж хэлээрэй. Надад Жэйкийн хайрыг хүртэх эрх байхгүй" гэж хэлээд хажуудаа байсан хамгаалагчийн хутгыг аваад хэвлийрүүгээ хэд хэд дүрчихсэн. Мэдээж тэр үед над шиг чадвартай хүн тэрнийг болиулах боломж байсан ч гэлээ би тэрний сонголтыг хүндэтгэсэн юм гэхэд Жэйк түүнрүү нулимстай нүдээрээ итгэж ядсан байртай харж байв. Жон

°°Who's your Daddy?°°Where stories live. Discover now